Тойм, анализ

Л.Оюун-Эрдэнэ, Д.Эрдэнэбилэг нарын дайн ба Халзан бүргэдэйн орд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэр сахал Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий газрын ховор элементийн "Халзан бүргэдэй" ордын ашиглалтын талаар маргаан үүсчээ. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн "Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ" гэх өмнөх байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Уг ордтой холбогдох асуудал өнөөг хүртэл хэрхэн өрнөсөөр ирсэн талаарх мэдээллийг хүргэе.

Хувийн хэвшил: “Халзан бүргэдэй” орд ХХБ, Д.Эрдэнэбилэгтэй хэрхэн холбогдов

“Халзан бүргэдэй” уулын ай сав газарт Худалдаа хөгжлийн банк, түүний ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн өмчлөлөөр ДӨРВӨН хайгуулын лиценз байна. Үүний хоёр нь барилгын материалынх бөгөөд нөгөөх хоёр байршилд газрын ховор элементийн лицензийн зөвшөөрөлтэй аж.

Эднийх эдгээр лицензүүдийг Ж.Дэлгэрсайхан захиралтай “Монтем” ХХК-иас 2012 онд шилжүүлэн авчээ. Үүнийг ХХБ-ны барьцаалбарт тавигдсан байгаад, зээл хүндэрч шилжих процесс хийгдсэн гэгддэг. Одоогийн Д.Эрдэнэбилэгт хамаарах компанийн нэр нь, “Монголиан нэшнл рийр ийрт корп”. Дата мэдээллээс харахад, тус компанийн Гүйцэтгэх захирлаар нь С.Батчимэг бүртгэлтэй. Одоогийн төслийг нь Ц.Пүрэвтүвшин удирдаж байна.

Ховд аймгийн Мянгад суман дахь тус хайгуулын талбайд ХХБ анх 2012 онд өрөмдлөг эхлүүлсэн гэдэг. Тодорхойгүй байдлаар зогсоод байсан уг төслийг Ц.Пүрэвтүвшиний удирдлагаар өнгөрсөн жилээс эрчимжүүлсэн юм. Энэ нь дэлхийн зах зээл дээр газрын ховор элементийн эрэлт өссөн. Ийм төрлийн төслүүдийн ирээдүй гэрэлтэй харагдах болсон эдийн засгийн төлөвтэй холбон үзэж болохоор харагддаг.

Төр: Ерөнхий сайдын газрын ховор элементээр гадныхантай хамтрах мессиж ба ам, ажлын зөрүү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон, БНСУ, ХБНГУ, АНУ-д хийсэн айлчлалуудын голлох түлхүүр үгүүдийн нэг "Газрын ховор элемент" байв. Барууны орнуудын нийтлэг байдлаар манай улсыг сонирхон харсан өнцөг нь ч газрын ховор элемент байв. Манай улсад дараалан хийгдсэн гадныхны айлчлалын үеэр ч энэ агуулга эрчимтэй сөхөгдсөн байдаг.

Засгийн газраас өгсөн хамгийн тодорхой мессиж нь, газрын ховор элементийн төслүүдээ эрчимжүүлнэ. Уул уурхайгаас шалтгаалсан төсвийн орлогын бүтцээ задлахад газерын ховор элементээ түлхүү ашиглана гэсэн санаа байв.

Тэр ч утгаараа Засгийн газар газрын ховор элементийн төслүүдээ тууштай дэмжинэ гэсэн хүлээлт үүссэн. Гэтэл Ховд хймгийн Мянгад суман дахь "Халзан бүргэдэй" ордыг талбайд өрөмдлөг эхлэнгүүт Засгийн газраас тодорхой тээг тавьсан логик харагддаг. Энэ нь улс төрийн болоод орон нутгийн хэд хэдэн шалтгаануудтай харагддаг. Үүнд,

Нэг. Засгийн газрын "дайсан" Д.Эрдэнэбилэг ордын эзэмшигч тул эсэргүүцэлтэй тулгарав уу?

Уг ордын үндсэн эзэмшигч нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг монголд оруулж ирэхдээ төрийн мөнгүүдийг схемчлэн авсан эх үүсвэрээр худалдан авалт хийсэн гэгддэг сахал Д.Эрдэнэбилэгийн эзэмшилд холбогдож буй. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд Д.Эрдэнэбилэгийг "Монголын мафийн эзэн" хэмээн зарлаж, түүний хувьчилж аваад байсан "Хөтөл цемент" үйлдвэрийг төрд авч, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээг цуцалсан.

Нэг ёсондоо 2017 оноос хойн МАН-ын тэргүүлсэн Засгийн газрууд Д.Эрдэнэбилэгийг "дайсан" хэмээн зарлаад байтал өнөөх нь Ховд аймагт дахин нэг хайгуулын лицензтэй болж таарсан. Тэгэхдээ бүр Засгийн газрын дэмжихээ амлаж, ам шүд алдаад буй газрын ховор элемент байв.

Гэсэн ч Засгийн газар уг ордыг Д.Эрдэнэбилэгийн эзэмшил байсан учраас шуудхан бодлогынхоо эсрэг ажилласан гэх логик ч харагддаг.

Хоёр. Орон нутгийнхан эсэргүүцэж, Ц.Пүрэвтүвшин гурил будаа тарааж аргадав

Ховд аймгийн Мянгад суман дахь газрын ховор элементийн төслийг Д.Эрдэнэбилэгийн ойрын болох, 49 хувийн хэлцлийг ОХУ-тай хийх ажлын голыг нугалсан залуусын нэг болох Ц.Пүрэвтүвшин удирдаж таарсан.

Тэрбээр сүүлийн жилүүдэд газрын ховор элементийн төслөөр мэргишиж, талбайн өрөмдлөгөө ахиулахад үлэмж анхааран ажиллаж буй.

Тэрбээр бизнесийн хүрээнд харьцангуй зарчимтай гэгддэг Ц.Пүрэвтүвшингийн багийнхан Ховд аймгийн Мянгад сумын малчдад гурил будаа тараах зэргээр лоббидож, Л.Оюун-Эрдэнийн ойрын хүн болох Ховд аймгийн засаг дарга Э.Болормаагийн зохион байгуулсан үйл ажиллагааг ивээн тэтгэх гэхчлэн хачин жигтэй аргуудыг хэрэглэсэн нь анхаарал татдаг.

Цаашдаа хэрхэхийг орон нутгийн иргэдийн саналаар шийдүүлэх ЗГ-ын мессиж юу руу хөтлөх вэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөрийн уулзалтын үеэр заалны маргаанд "Халзан бүргэдийн ордыг ашиглах эсэхийг орон нутгийн иргэдээр шийдүүлнэ" гэж дуугарчээ. Тэрбээр энэ байр сууриа өмнө нь илэрхийлж байв. Тэгэхээр Засгийн газраас Д.Эрдэнэбилэгт хамаарах эл ордыг шуудхан орон нутгийн уур амьсгалд нь даатгахаар харагдаж байна.

Орон нутгийнхны зүгээс бол "Ордыг огт ашиглуулахгүй" гэж буй. Өмнө нь талбайн хажууд гэр барьж, морьтой жагсаал зохион байгуулах зэргээр эсэргүүцсэн. Мөн өрөмдлөгийн үеэр цацраг идэвхт бодисын хэмжээ ихэссэн. Орчны айл өрхүүд хордох өндөр эрсдэлтэй гэсэн тайлбарууд хийдэг билээ. Уг ордын байрладаг “Халзан бүргэдэй" уул нь "Хар ус" нуур, Алтайн сав шим газарт ойр байршилтэй, байгалийн чухал эко системийг хадгалагч байршил хэмээсэн тайлбарыг хэлдэг.

Яг энэ уур амьсгалаар бол ордыг ашиглах нөхцөл байдал орон нутагт бүрдэхээргүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 5, 2023 10:41

Эрдэнэбилэг чинь Элбэгдорж шүү дээ мэдтүгэй

Элдэв Очир
Элдэв Очир
9 сар 5, 2023 11:52

Эрдэнэбилэгт Хөдөлмөрийн баатар цол өгвөл ямар вэ. З�##�уус аа

Зочин
Зочин
9 сар 5, 2023 12:54

САХАЛТАЙ ХУЛГАЙЧИЙН БУЗАР ҮЙЛДЭЛД АР ТҮМЭН ЭСЭРГҮҮЦЭЖ ТЭМЦЭЖ ЗОГСООХ НЬ ЗӨВ ГЭЖ ЕРӨНХИЙ САЙД ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ .

Зочин
Зочин
9 сар 5, 2023 14:45

Данхад бол сах�##� үнэхээр хурцадна шүү

Зочин
Зочин
9 сар 5, 2023 16:27

Эрдэнэбилэг чинь цагтаа Баттулгын жолооч байсан, тэндээсээ өсч хөгжөөд боос болсон күмнээ ш дээ,

Бүргэд
Бүргэд
9 сар 5, 2023 18:24

Тийм л юм бол тэр Оюу толгойгоо нутгийн иргэдээс асууж тэдний зөвшөөрлөөр ухахгүй яасн бүгдийг адилхан байлгах хэрэгтэй

Иргэн
Иргэн
9 сар 5, 2023 21:41

Монголын ард түмэн эзэн нь биш үү

Зочин
Зочин
9 сар 5, 2023 22:19

Оюук түүний багийханд ахадсан ажил шүүдээ Сах�##� Эрдэнэбилэг чинь ш�##� өөрөөр сэтгэнэшдээ.

СЭТГҮҮЛЧ
СЭТГҮҮЛЧ
9 сар 6, 2023 11:40

Тусгай зөвшөөрөл болон холбогдох баримт бичгийг бат�##�сан Захиргааны шийдвэр нь хууль бус гэдэг ш�##�тгаанаар хууль, шүүхийн маргаантай байгаа гэдгийг Мядагбадам сэтгүүлч орхигдуулсан байна !

Зочин
Зочин
9 сар 6, 2023 13:05

Энэ Эрдэнэбилэгт ер нь хуулийн дагуу хийдэг ажил гэж байдаг юм уу?.Үнэхээр Монгол улсын хуулийг гатчиж хаях хүн/баг/ юм.Энэ нөхрийг 5-н Ш- ажиллагааны хүрээнд яар�##�тай барьж авчраач.Хийсэн хэрэгт нь ялыг нь үүрүүлж ШОРОНД суулгаач.

Зочин
Зочин
9 сар 6, 2023 14:24

Газрын ховор элемент мөн ялгаагүй ард түмний өмч. Хувьд Байг�##�ын баялаг өгөөд Монгол хөгжихгүй байхад �##�даагаа давтаад яахаа. Ядахдаа Арабуудаас сур�##�цах цаг нь болсон бус уу. Европод хэн аялж, хэн тансаглаж байна өнөөл Арабууд. Хамгийн сайн сургуульд хэн сууж байна. Хятад,Араб гэх мэт. Бид асуудлыг өөрөөр харах цаг нь ирж байна.

ЗочинЗочин
ЗочинЗочин
9 сар 6, 2023 20:12

Оюунэрдэнэ та Оросод байсан 50%- ийг Монголдоо эргүүлэн авч ирээд, монгол хүн эзэмшээд байгаад т�##�архаж, харин т�##� бүрээр тус�##�ж, зээлийн хөнгөлөлт өөр юу байдаг юм үзүүлэх ёстой биш үү. Хүн эхлээд ямарч ажил хийж байж болно. Ямартай ч багш хүний хүүхэд, эдийн засаг, банкны чиглэлийн дээд боловсролтой хүн. Монгол хүн ямар нэг гайгүй зүйл хийхээр муу т�##�аас нь харж, бүүр тартагт нь тулт�##�ж хэрүүл тэмцэл, шүүх цагдаа болох юм. Бид эхлээд өөрсдөө баялгаа эзэмшье. Угтаа ийм чиг баримтаатай байх ёстой юм шиг.
Ер. сайд та эхлээп "Айвенхомайнз Инк" гэж одоогийн Оюутолгой ХХК гэсэн нэрээ хэдэн янзаар мянга өөрчилсөн гадны луйварчин компани Энэ комдани Оюутолголгойгоор зогсохгүй Монгол улсын нутгийн өмнөд хэсгийг хайгуул хийсэн давуу эрхээрээ �##�ь ашигтай орды нь авч, өөр өөр нэр өгч зарах, элдэв охин компаниуд байгуулан эзэмших зэргээр ёстой биднээр тоглож байгаа. Үүнийг манай улсын хян�##�тын байгууллага, ТББ-д хамтарч улс төржилгүйгээр ш�##�гаж ноцтой асуудлуудыг илрүүлэх, Монголын баялгийг цөлмөн ямар хохирол учруулж байгааг ш�##�гах цаг болсон. Эдний нилээд томоохон ордоос дурдв�##� Шинэ жинстийн Хонхорын нүүрсний орд, Хөвсгөлийн Могойн голын нүүрсний орд өөр бусад тоолох аргагүй их. Ард нь Багабанди, Х.Баттулгаас эхлээд гүн холбоотнууд их бий. Үүнийг янз�##�ж, Монгол хүнд энэ баялгаа эзэмшүүл. мэдээж мөнгө төгрөгний гацаа бий. Хөнгөлөлттэй зээлээ өг. Т�##� бүрээс нь дэмж.

Холбоотой мэдээ

Back to top button