Япон судалгааны хөлгөө сар луу хөөргөлөө

Япон улс өнөөдөр /2023.09.07/ сарыг судлах зориулалттай хөлгөө хөөргөсөн байна. Тус улсын сансар судлалын агентлаг товлосны дагуу Танегашима дахь сансрын төвөөс “SLIM” нэртэй сарын судлах хөлгөө хөөргөсөн аж.
Хөөргөх ажил гурван удаа хойшилсны эцэст өнөөдөр амжилттай болсон байна. “SLIM” хөлгийг “H-IIA” пуужин дээр хөөргөсөн. Япон “H-IIA” пуужинг 2001 оноос хойш сансар луу объект нисгэхдээ ашиглаж иржээ. Ингэхдээ нийт 46 удаа хөөрснөөс 45 нь амжилттай сансар луу гарсан байна. Сансар судлалын ажлаа дэмжих зорилготой Япон улс ирэх жил “JAXA”-д 10 тэрбум иений (68.4 сая ам.доллар) төсөв баталж магадгүй юм.

“Сарны мэргэн буудагч” гэж хочлогдсон “SLIM” нь түлш хэмнэхийн тулд сар луу удаанаар нисэж, ирэх жилийн хоёрдугаар сар гэхэд очих аж. Газардах ажил амжилттай болбол Япон сар дээр буусан тав дахь улс болно.
Японы сансар судлалын агентлагийн ерөнхийлөгч Хирошима Яамакава “SLIM-ийн гол зорилго бол өндөр нарийвчлалтай газардалт хийх. Газардаж чадах хэсэгтээ буух биш, газардахыг хүсэж байгаа бүсдээ буух нь чухал” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.