Инфляцын түвшин он гарснаас хойш анх удаа өслөө

Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын тайлангуудаа танилцууллаа. Тайланд дурдсанаар инфляцын түвшин өмнөх сартай харьцуулахад 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, өнгөрсөн сар буюу долоодугаар сарын байдлаар инфляцын түвшин 9.2 хувьтай гарсан билээ. Тэгвэл энэ удаад 10.0 хувьтай гарсан байна. Түүнчлэн өмнөх оны мөн үетэй харьцуулахад инфляцын түвшин 10.0 хувиар өссөн бөгөөд үүнд бараа бүтээгдэхүүний үнэ 16 хувиар нэмэгдсэн нь голлох шалтгаан болжээ.

Харин наймдугаар сард инфляцын түвшин нэмэгдэж, 10 хувьд хүрэхэд голлох шалтгаан нь боловсролын салбарын үнийн өсөлт байсан аж. Тодруулбал, их дээд сургуулиудын сургалтын зардал нэмэгдсэн нь инфляцын түвшнийг 0.8 хувиар өсөхөд нөлөөлжээ.
Инфляцын түвшин ийнхүү нэмэгдсэн нь он гарснаас хойш анх удаагаа өссөн үзүүлэлтийг харуулж байгаа юм.
Тодруулбал, өнгөрсөн оны зургаадугаар сард инфляцын түвшин 16.1 хувьд хүрсэн нь манай улсын хувьд сүүлийн жилүүд дэх хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн явдал байсан билээ. Харин 2022 оны аравдугаар сард инфляцын түвшин 14.5 хувьтай байсан бөгөөд үүнээс хойш байнгын буурсан үзүүлэлттэй байсаар долоодугаар сард нэг оронтой тоо руу ороод байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу яриад бичээд бнаа.инфляц өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйлүүд чинь буруу бодлого шийдвэр.наймаачдын шун�##�.үндэсний үйлдвэрлэгчдын хэт өндөр ашиг хардагаас улба�##�аад бнашдээ.Төр засаг тогтвортой уха�##�аг бодлого явуулж чадахгүй бнашдээ.наймаачдаа үндэсний үйлдвэрлэгчидээ бодлогоор бариач.