7 жилд 3 сайд дамнасан Нефтийн үйлдвэрийн төсөл дөрөв дэх сайдынхаа үед ашиглалтад орох нь

Манай улсын хувьд сүр дуулиантай эхэлсэн Газрын тос боловсруулах үйлдвэр санхүүжилт хийгээд бусад асуудлын улмаас ашиглалтад орох хугацаа нь хойшлоод байв. Тэгвэл өчигдөр /2023.09.13/ Засгийн газрын хуралдаанаар эл үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг шийдсэн гэдгээ мэдэгдлээ.
Ийнхүү гурван сайдын нүүрийг үзэж буй эл төсөл нь дөрөв дэх сайдтайгаа уулзсан цагт ашиглалтад орох ажээ. Тодруулбал, санхүүжилтийн асуудлыг нь шийдсэний улмаас 2026 онд бүтээн байгуулалт ашиглалтад орж, 2027 оноос эхний бүтээгдэхүүнээ гаргах юм. Тэгвэл эл гурван сайдын үед уг төсөл хэрхэв.
-Одоогийн Хотын дарга Д.Сумъяабазараас эхлэлтэй төсөл-
Одоогоос долоон жилийн өмнө буюу 2016 оны АСЕМ-ын уулзалтын үеэр Газрын тосны үйлдвэрийн анхны санхүүжилтийн асуудал хөндөгдөж байв. Ингэхэд Энэтхэгийн талаас нэг тэрбум ам.долларын зээл өгөхөөр шийдвэрлэснээр уг төслийг эхлүүлж байв.
Улмаар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг 2017 оноос БНЭУ-ын Экспорт-Импортын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэхээ олон нийтэд мэдэгдэж байлаа.
Тухайн үед УУХҮ-ийн сайдын албан тушаалыг одоогийн Хотын мээр Д.Сумъяабазар хашиж байв. Тэрбээр 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдөр М.П.Сингхтэй уулзалдаж эл асуудлыг ярилцаж байсан юм.
Улмаар хоёр жилийн дараа буюу 2019 оны аравдугаар сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах уг үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхлүүлэхээр болсон юм. Д.Сумъяабазарын уг албан тушаалыг хашиж байхдаа хамгийн ихээр дөвийлгөж байсан хоёр сэдвийн нэг нь Газрын тос боловсруулах үйлдвэр байсан хэрэг. Харин нөгөөх нь Баялгийн сан юм. /Баялгийн сантай холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу./
Тус оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн УИХ-ын чуулганы хурлаар 1.3 тэрбум ам.доллароор эл төслийн санхүүжилтийг баталсан. Харамсалтай нь зээл батлагдсан ч цар тахлын нөхцөл байдал үүсэж, бүтээн байгуулалтын ажил саатсан байдаг. Улмаар 1.3 тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг л манай тал авч ашигласан. Ямартай ч түүнийг эл албан тушаалд байх үед цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалт ашиглалтад орсон гэдэг. Ийнхүү цар тахалтай нүүр тулснаар хөрөнгө оруулалт даруй 30 гаруй хувиар нэмэгдсэн байдаг. Энэ тооцооллоор 1,658,000,000 буюу 1.6 тэрбум ам.доллар болж зээлийн хэмжээ өссөн билээ.
-Г.Ёндон сайдын үед бүтээн байгуулалтын эхний хэсэг ашиглалтад оров-
БНЭУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх УУХҮ-ийн сайд Г.Ёндонтой 2020 оны наймдугаар сарын 7-нд уулзсан байдаг. Ингэхдээ өнөөх л Газрын тосны үйлдвэрийн асуудлаар хоёр дахь сайдтайгаа ярилцсан хэрэг.
Тэгвэл түүний үед төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт дөрвөн үе шаттай. Үүний “EPC-1” буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил 2021 оны нэгдүгээр сараас эхэлж, энэ хүрээнд иргэний есөн барилга, түүхий ус хадгалах сав, усны шугам хоолой, үйлдвэрийн зам сувагчлал зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Ажлын гүйцэтгэл 92.4 хувьтай байгаа хэмээн албаныхан мэдээлсэн билээ.
Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил үргэлжилж байна. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлын хүрээнд 27 км төмөр зам, 17.5 км хүнд даацын автозам, 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтыг 2019 онд дуусгаж, хүлээлгэн өгсөн байдаг.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 1, 2, 3-р багцын ажлууд хийгдэж буй бөгөөд 4-р багцын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон хэмээн тухайн үед ч мэдээлж байлаа.
Хэдийгээр бүтээн байгуулалтын ажлууд "гүйж" байсан ч удалгүй сайдын суудал солигдож, гурав дахь сайдыг томилсон билээ.
-Санхүүүжилтийн асуудлын улмаас бүтээн байгуулалтын ажил гурав дахь сайдын үед гацав-
Г.Ёндонгийн дараагаар эл суудалд Ж.Ганбаатар суусан билээ. Тэгвэл түүнийг уг албан тушаалыг авахтай зэрэгцэн, санхүүгийн томоохон асуудал үүссэн. Шалтгаан нь зээлийн эргэн төлөлтөөс үүсэлтэй байв.
Гэрээний дагуу бол Д.Сумъяабазарын үед авсан зээлийн эргэн төлөлтийг энэ оноос төлж эхлэхээр болсон байдаг. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сараас эхлээд бүрэн гүйцэд аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлж эхлэх шаардлага үүссэн юм. Энэ оны нэгдүгээр улиралд багтааж 64.5 сая ам.долларын үндсэн төлбөрийн асуудал гэрээний дагуу үүсэж эхэлсэн хэрэг. Улмаар зээлээ төлөөгүй тул дараа дараагийн санхүүжилт байхгүй болсон.
Тиймээс нэгдүгээр сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, яамдууд өөр өөрсдийн чиглэлээр үүрэг авч ажилласан. Улмаар гуравдугаар сараас хойш төсөлтэй холбоотой хоёр талын гэрээнд өөрчлөлт оруулах чиглэлээр Энэтхэг улсын Экзим банктай таван сарын хугацаанд хэлэлцээр хийсэн байдаг.
Наймдугаар сарын 17-ны өдөр Энэтхэгийн банкны удирдлагууд манай улсад ирэх үеэр гэрээнийхээ өөрчлөлтийг харуулсан. Ингэхдээ газрын тосны дөрвөн бүтээн байгуулалтын гэрээгээ тус тусад нь салгаж хийсэн байна. Аль нэгнээсээ хамаарахгүйгээр тусдаа санхүүжилтийг нь шийдсэнээр бүтээн байгуулалтын ажилд саад учрахгүй гэсэн үг юм. Тиймээс одоогоор баталсан 236 сая ам.долларын хэмжээнд гэрээ хийгээд цаашид үргэлжлүүлэхээр боллоо.
-Үйлдвэрийн асуудалтай холбоотойгоор үүссэн санхүүжилтийн асуудлыг зураглаваас-
Энэ зун гэхэд л тус байгууламжийг зогсонги байдалд орсон хэмээж байлаа. Тэгвэл тухайн үед ямар асуудал үүссэн талаар зураглан тайлбарлая.
НЭГТ. Хөгжлийн банкны зээл гарахгүй, зогссоноор урсгал зардлын санхүүжилтийн асуудал хүндэрчээ.
Төслийн үндсэн бүтээн байгуулалтын санхүүжилтийг Энэтхэг улсын хөнгөлөлттөй зээлийн хөрөнгөөр хийж байгаа. Харин компанийн урсгал зардал, үйлдвэрийн гаднах дэд бүтцийг санхүүжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас зээл авч байв. 2018 оноос хойш Хөгжлийн банкнаас 11.89 хувийн хүүтэй 166 тэрбум төгрөг авч дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулжээ.
Ингээд 2022 оны сүүлчээр хуримтлагдсан зээлийн хэмжээ 64 тэрбум төгрөг болсон бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сараас барьцаа хөрөнгөгүй гэсэн шалтгаанаар зээлийг бүр зогсоосноор өдгөө цалингаа тавьж чадахгүй гурван сар болох хэмжээнд хүрсэн байна.
Цалингаа тавьж чадахгүйгээс 25 инженер техникийн ажилтан ажлаасаа гарчээ.
ХОЁРТ. Хувьцаа эзэмшигчдийг өөрчилсөн нь тодорхой хэмжээнд гал нэмжээ.
Үйл ажиллагаа доголдох нэг шалтгаанаар нэрлэгдээд байна. "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХК хаана харьяалагдах, ямар байгууллага хариуцаад байгаа нь мэдэгдэхгүй байгааг УИХ-ын гишүүд шүүмжилж байгаа.
Анх 2018 онд эл компанийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг тогтоож байв. Гэхдээ тодорхой хугацаанд урсгал зардлыг нь санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар 2023.03.01-ний өдөр 82 дугаар тогтоол гаргаж, компанийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийг тогтоосон билээ.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн харьяанд ирээд 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Энэ оны сүүлийн хагаст дахин 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар товтой байгаа аж.
ГУРАВТ: Нэмэлт зээлийн шугам нээх шаардлагатай гэдгийг Энэтхэгийн талаас хэлжээ.
Энэ ч үүднээс манай талаас зээлийн шугамыг нэмэгдүүлэх хүсэлтээ Энэтхэгийн талд албан ёсоор гаргасан байдаг.
Ингэхдээ үйлдвэрийг ашиглалтад оруулахад эхний ээлжинд гарах үйл ажиллагааны болон магадлашгүй ажлын зардлыг тооцож оруулах нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгч байв.
БНЭУ-ын Засгийн газраас үйлдвэрийн санхүүжилт гэж 1.2 тэрбум ам.долларыг, жилийн 1.75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай авсан.
ДӨРӨВТ. Гэрээлэгч байгууллагуудаас нөхөн төлбөрийн асуудлууд сөхөгдөж эхэлжээ.
Дөнгөж үйлдвэрийн бус бусад бүтээн байгуулалт буюу ажилчдын байр орон сууцнаас эхэлж байхдаа ажил нь удааширсанд гэрээлэгч байгууллагуудаас нөхөн төлбөрийн асуудлууд ч сөхөгдөж эхэлжээ. Зарим бараа материалууд Энэтхэг улсаас гарч чадалгүй хилийн цаана тэндээ гацсан үл бүтэх байдал нь гэрээлэгчдийн итгэлийг алдахад хүрээд байгаа аж.
ТАВД: Хамгийн сүүлийн шалтгаан нь монополио тогтоосон шатахуун импортлогчид
Монгол Улсыг “битгий газрын тосны үйлдвэртэй болоосой” гэж хүсэх хүмүүс бол гаднаас шатахуун импортлогч монополиуд. Манай улс жил бүр шатахууны импортод 1.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Энэ нь дотоодын 20 гаруй шатахуун импортлогч компаниудаас гадагшаа урсаж буй дүн. Эл валютын урсгалын дийлэнх ОХУ-ын Роснефть рүү ордог. Роснефт нь ОХУ-ын төрийн өмчийн оролцоотой компани. Оросдоо монополь. Бүр нарийн ярьвал Путины гар хөлийн удирдлагаар үйл ажиллагаа нь явагддаг гэдэг.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай, орчин үеийн стандартын шаардлага хангасан, өндөр чанарын түлш шатахуун, тэр дундаа зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дизель түлхүү үйлдвэрлэнэ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1.3 сая орчим тонн тос боловсруулж чадна.
Ямартай ч үүсээд буй санхүүжилтийн асуудлыг бол шийдвэрлэсэн. Ингэснээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын Экзим банктай Монгол Улсын Сангийн яам зээлийн хэлэлцээрийг шинэчлэн тохиролцсоноор үйлдвэрийн бүтээн байгуулалт саадгүй явах боломж бүрдсэн байна. Зээлийн эргэн төлөлтийг 2030 он хүртэл сунгажээ.
Түүнчлэн инфляцтай холбоотойгоор бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний өсөлт гарахаар байна. Тиймээс зээлийн гэрээний нэмэгдсэн дүнг УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр оруулж баталсны дараагаар намрын чуулгаанаар хэлэлцэж, батласнаар төсөл цаашид үргэлжлэх юм.
Хэдийгээр гэрээний асуудлаа шийдвэрлэж, төсөл үргэлжлэхийг хүлээх боловч дараагийн сонгууль хаяанд ирлээ. Тэгэхээр гарцаагүй дөрөв дэх сайдынхаа нүүрийг үзэж байж үйлдвэртэй болох нь. Угтаа бол дөрвөн хэсэг бүтээн байгуулалтын ажлын эхний хэсгийг гурав дахь сайдын үед буюу 2023 онд хүлээн авах байсан билээ. Одоо бол 2026 ондоо ашиглалтад оруулж чадах эсэхийг харах л үлдлээ. Эргэн сануулахад 2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт эл үйлдвэрийг ашиглалтад оруулах талаар ч тусгасан байдаг юм.
Тодруулбал,
- Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна
- Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай агуулахын цогцолбор байгуулна гэж тусгасан байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ээ чааваас
Улсад амин хэрэгтэй бүтээн байгуул�##�тууд үргэлж гацаж бүтэлгүйтэж байдаг их сонин шүү?!
ОРОХГҮЙ ЭЭ
Мөнгө идсэн Төмөр зам яаж явлаа, мөнгө идэхгүй л бол урагш ахихгүй нь л дээ
МАН-ийхан хулгай луйвар хийж, авлига авна. Үйлдвэр бүтээн байгуул�##�тыг ч чадахгүй дээ. Хийдэг юм нь хулгайлах, хуурч мэхлэх, худлаа шаахийг дээд зэргийн хийдэг, адгийн хүн сүгнүүдийн бөөгнөрөл бүлэглэл юм шүү дээ.
Ер нь ажиллах юм уу. МАН-чуудаа
Дарханы зам, Гашуун сухайтын төмөр шиг ашигл�##�танд орохгүй хэдэн жил болох нь
МАН ын хулгайчдын үлгэр. Удахгүй б�##�гас болоод дуусна гэж
Ээ х�##�аг.чавчаа хийж дуусаагүй юм байх даа.яагаадгацаагаад удаад байнаа.бари?гдаж ашигл�##�тат орох уу??
ТЭЗҮ хийсэн юм уу. Ашигтай ажиллаж чадах уу.
Тэр нефть боловсруулах үйлдвэр Дарханы замын замаар замнасан байх аа, дөрөв дэх байтугай сайдын нүүр үзэх байлгүй дээ
Үхсэнч дуусгах хэрэгтэй эх орончидоо
Энэ үйлдвэр баригдахгүй ээ. Анхнаасаа үндэсний аюулгүй байд�##�, тусгаар тогтнол, амин чух�##� хэрэгцээ гэж хошгируулж ямар ч. суд�##�гаа тооцоогүй бараг нарийн гүйцэт ТЭЗҮ-гүй сэтгэлийн хөөрлөөр эхлүүлсэн ажил. Оюун-Эрдэнэ сайн судлаж авч үзэх байх гэсэн бас л адил. Энэ үйлдвэр Монгол улсад ямарч ашиг тус өгөхгүй. Баахан в�##�ютын өр үлдээгээд дуусна.. Ядахдаа түүхий тосны а асуудлаа ч шийдээгүй.Олон эдийн засагчидтай ХҮН намынхан нэг тооцож үзвэл зүгээр байна. Нэг тэрбум доллараар баригдана гэсэн одоо 2',2 тэрбум доллараар баригдана гэнэ.Арай дэндэж байна
су
Угаасаа нефтийн үйлдвэр баригдахгүй худлаа. Хулгайч хүмүүс үйлдвэр барьчихсан тохиолдол монголд битгий хэл дэлхийд байхгүй. Хулгайч хүмүүс юу чадна, хулгайлж л чадна өөр юу ч чадахгүй шүү.
Энэ үйлдвэр баригдахгүй ээ. Анхнаасаа үндэсний аюулгүй байд�##�, тусгаар тогтнол, амин чух�##� хэрэгцээ гэж хошгируулж ямар ч. суд�##�гаа тооцоогүй бараг нарийн гүйцэт ТЭЗҮ-гүй сэтгэлийн хөөрлөөр эхлүүлсэн ажил. Оюун-Эрдэнэ сайн судлаж авч үзэх байх гэсэн бас л адил. Энэ үйлдвэр Монгол улсад ямарч ашиг тус өгөхгүй. Баахан в�##�ютын өр үлдээгээд дуусна.. Ядахдаа түүхий тосны а асуудлаа ч шийдээгүй.Олон эдийн засагчидтай ХҮН намынхан нэг тооцож үзвэл зүгээр байна. Нэг тэрбум доллараар баригдана гэсэн одоо 2',2 тэрбум доллараар баригдана гэнэ.Арай дэндэж байна
су
Ашигл�##�танд орохгүй байх...МАН дахиад ялб�##� энэ лав б�##�гас болноо
Бензины оронд газрын тосны хараат улс боллоо.
Оросын тавиулууд хамгийн их саад учруулсан
Бүхэл бүтэн хорлон сүйтгэх баг ажиллдаг энэ бол үнэн
ТЭЗҮ хийсэн юм уу. Ашигтай ажиллаж чадах уу.