Top StoriesТойм, анализУЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн тойм, анализЭдийн засгийн уул уурхай

Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг яриад 15, батлуулахаар 4 жилийг зарцууллаа. Урагш хөдөлгөе, спикер ээ

Иргэн баян бол улс баян. Гэвч сүүлийн таван жилийн хугацаанд манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэх ангилалд хэвээр байна. Харин гурван хүн тутмын нэг нь эрсдэлт буюу дундаж орлоготой хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж ядуу гэх ангилал руу орох магадлалтай нөхцөлд байгаа юм. Дэлхийд байгалийн баялгаар тэргүүлэгч улсуудын тоонд зүй ёсоор багтдаг манай орны хувьд байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт гаарсаар. Энэ удаагийн нийтлэлдээ 15 жилийн турш хөндөгдөж буй Үндэсний баялгийн сангийн талаар бичих болно.

-Дөрвөн жил тоосонд дарагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль-

УИХ-ын намрын чуулган эхлэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Тэгвэл энэ намрын чуулганаар хүлээгдэж буй томоохон сэдвүүдийн нэг бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл билээ.

Одоогоос нэг сарын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар эл хуулийн төслийг намрын ээлжит чуулганаар өргөн мэдүүлж, Үндсэн хуулийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, шударга хүртээхэд чиглэнэ хэмээн тусгасан эл хуулийн төсөл нь 2021-2025 онд хөгжүүлэх таван үндсэн чиглэлийн нэг юм.

Иргэн бүр байгалийн баялгаас хувь хүртдэг болохын тулд Норвегийн тогтолцооны жишгээр ийн Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байгаа хэрэг. Анх 2019 оны арваннэгдүгээр сард УУХҮЯ-наас "Үндэсний баялгийн сангийн тухай" анхдагч хуулийн төслийг боловсруулсан билээ. Гэсэн хэдий ч эл хуулийн төсөл ийнхүү дөрөв дэх жилтэйгээ золгож буй. Харин анх ярьсан үе нь 2008 оны эдийн засгийн хямралын дараагаар. Тэр хэрээр иргэдийн дунд ч хүлээлт үүсгэж, тоосонд дарагдах хуулийн төсөл болох эрсдэл учраад байсан хэрэг. Тус сан нь нийт дөрвөн сангаас бүрдсэн билээ. Үүнд, Ирээдүйн өв, Тогтворжуулалтын, Хөгжлийн болон Хуримтлалын сангууд багтах юм.

Гэвчиг Үндэсний баялгийн сангаас илүүтэй түүнийг бүрдүүлэх сангуудын хувьд хэдийн эрх баригчдад хуримтлалаа "цөлмүүлсэн" билээ. Тэр дундаа Тогтворжуулалтын хийгээд Ирээдүйн өв сан бол хамгийн их асуудал дагуулсан юм. Дэлгэрүүлбэл, түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байвал орлогоосоо энэ санд хуримтлуулж, харин үнэ буурсан үед улсын төсвийн алдагдлыг сангаар нөхөх жишигт суурилсан.

-Баялаг, тогтвортой байдлаа алдсан Тогтворжуулалтын сан-

Одоогоос 13 жилийн өмнө Тогтворжуулалтын сан нэртэй санг байгуулж байсан түүхтэй. Анхны баялгын сан хэмээн нэрийдэж болно. Байгуулснаас хойш бол 2017 он гэхэд л 1.4 их наяд төгрөгийн хуримтлалтай болно хэмээж байсан ч гурав дахь жил дээрээ л хуримтлалаа алдсан сан юм.

Тодруулбал, энэ сангийн хуримтлал 2013 онд 383.5 тэрбум төгрөгт хүрч байв. Харамсалтай нь түүнээс хойш уул уурхайн салбар хамгийн их ашиг олсон хэмээгдэж байсан ч энэ сангийн орлого жил ирэх тусам буурсан байдаг. Үүнд хоёр гаргалгаа бий. Төр хөрөнгөө удирдаж чадаагүй хийгээд баялгаа албан ёсоор бүртгүүлээгүй явдал.

Төрийн хөрөнгийн удирдлагыг дурдаагүй байсан ч гадарлах биз. Харин баялгийн бүртгэл дээр гэхэд л "Эрдэнэс Тавантолгой", "Багануур", "Шивээ-Овоо" гурван компанийн хөрөнгө гэхэд л багадаа 12 их наяд төгрөг болж байсан гэдэг. Таван жилийн өмнө ийн тооцоолж байсан үзүүлэлт одоо ч өсөх биз. Бусад компаниудын баялгийг бүрэн дүүрэн бүртгэж аваагүй асуудал үүсэж байв.

Эцэстээ гэхэд энэ сангийн үндсэн хөрөнгийг бий болгохын тулд төсвийн орлого, зарлагаа тэнцвэржүүлж, зөрүүг нь сандаа хуримтлуулдаг. Үүнийгээ хөрөнгийн зах зээлээр дамжуулж, мөнгөний зах зээлд эргэлтэд оруулж, ашиг олох зохицуулалттай байдаг юм. Энэ сан нь улс орныг нөөц хөрөнгөтэй болгодог билээ. Гэвчиг улсын төсөв нь тогтворгүй манайх шиг улсад энэ сангийн тогтолцоо нь бүрэн хөрсжиж чадаагүй билээ.

-Засгийн газраараа цөлмүүлсэн Ирээдүйн өв сан-

Ямар ч улс орон дараа үеийнхэндээ зориулсан сантай. Манай улсын хувьд одоогоос 12 жилийн өмнө эл сангийн хуулийг боловсруулж эхэлсэн. Улмаар 2015 онд буюу найман жилийн өмнө Ирээдүйн өв сангийн хуулийн асуудлыг анх хэлэлцэж байлаа. Харин 2016 онд хуулийг нь баталсан байдаг.

Гэвчиг Тогтворжуулалтын сангийн адил нөхцөл байдал эл санд үүссэн. Тодруулбал, 2011 онд төсвийн орлого хоёр дахин нэмэгдэж байлаа. Харамсалтай нь зарлага дагаад өссөн. Тухайн үед улсын хөрөнгө оруулалт дангаараа нэг их наяд төгрөгт хүрсэн ч аймгийн төвийн спорт ордон браих эсвэл сургуулийн өргөлтгөл барих ажилд л зарцуулагдаад дуусдаг байсан юм. Хэрэв зөв зарцуулж чадсан бол Эгийн голын цахилгаан станцыг барих хэмжээний мөнгө байсан хэмээн Сангийн яамны Төрийн бодлогын газрын дарга асан, эдийн засаг Л.Дашдорж ярьж байв.

Тус сангийн хувьд багагүй бартаат замыг туулж яваа. 2016 оны сонгуулиар Ч.Сайханбилэгийн Засгийн газар тус сангаас 1.1 их наяд төгрөгийг зээлж, нийтэд тарааж дууссан. Угтаа бол 2030 он хүртэл ямарваа нэгэн зарцуулалт хийхгүй гэх хуулийн заалттай. Харин 2030 оноос хойш цэвэр орлогын 10 хувийн төсвийн зориулалттай зарцуулж болно. Гэтэл Ч.Сайханбилэг хууль зөрчсөн хэрэг.

Тухайн үед өр нь 2019 онд дуусаад мөн жилдээ 500 тэрбум төгрөгийн хуримтлал орж ирнэ хэмээж байсан юм. Улмаар 2030 онхүртэл зарцуулалт хийхгүйгээр гадаадад хувьцаа худалдаж авахаар байршуулна гэж байлаа. Улмаар хуримтлалаа ахиулж чадвал 2075 онд 108 их наяд төгрөг цуглана хэмээн тооцоолсон байдаг.

Ямартай ч 2019 оны долоодугаар сарын байдлаар тус санд 213 тэрбум төгрөг бий гэж Засгийн газраас мэдээлж байлаа. Гэвчиг өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хууль батлагдсанаас хойш хуримтлал үүсгэсэн бол 2022 онд нийт хуримтлал нь долоон их наяд төгрөгт хүрэх байсан гэдгийг хэлсэн юм. Эцэстээ гэхэд долоон их наяд бус ердөө 1.3 их наяд төгрөг хуримтлагдсан гэдгийг ч тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн.

Тэгвэл зөвхөн Ч.Сайханбилэг хууль зөрчөөгүй. Түүний дараагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч тус санд гар дүрсэн.

Шалтгаан нь хүүхдийн мөнгө билээ. Байгалийн баялаг хүүхдийн мөнгөөр дамжин, тэдэнд очиж байгаа гэх агуулгыг нийтэд мэдээлсэн юм. Тухайн үед ч Сангийн сайд Б.Жавхлан "Энэ сангийн 1.3 их наяд төгрөг байгаа. Сангаас хүүхдийн мөнгө олгох нь зөв хэмээн Засгийн газар үзсэн" гэж мэдээлсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "18 нас хүртлээ хүүхдийн мөнгө аваагүй хүн 20 гаруй сая төгрөг хуримтлуулах боломжтой. Байгалийн баялаг ард түмэндээ хүрч байгаа хэлбэрийг хүүхдээр дамжуулъя гэж тооцоолсон. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зөвхөн хүүхдийн мөнгө хуримтлуулахад зарцуулна" гэсэн юм.

Ирээдүйн өв сангийн хуримтлалын гол эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь билээ. Гэвчиг хэдийн хууль зөрчиж гар дүрж, хуульд өөрчлөлт оруулан гар дүрсэн зураглалаас харахад Ирээдүйн өв сан Засгийн газрын урд хормойгоо хойд хормойгоороо нөхөн хэрэгсэл болсон юм.

-Эл сангуудын талаар одоогийн эрх баригчид юу ярьж байв-

2013 оноос Монголын уул уурхай "бүүм" хийж эхэлсэн нь бид баялгийн сангуудын асуудалд идэвхтэйгээр анхаарал хандуулахад хүрч байв. Гэвчиг нарийвчлан яривал 2006-2017 оны хооронд долоон Засгийн газар баялгийн сангийн асуудлыг хөндсөн байдаг. Тухайн үед ч баялаг ихтэй боловч гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байлаа. Энэ зураглал одоо ч хэвээр. Тэгвэл одоогийн эрх баригчид Баялгийн сангийн талаар ямар байр суурь илэрхийлж байв.

НЭГТ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.

Тэрбээр 2018 онд УИХ-ын гишүүн байхдаа "100 чухал сэдэв" гэх контент хийж байхдаа Баялгийн сангийн асуудлыг хөндөж ярьж байсан. Энэ үеэрээ "Төрөөс давсан эрх мэдэл байгаа болохоор өнөөдрийг хүртэл сангийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа гэж хувьдаа бодож байна. Нам, төрөөс дээгүүр эрх мэдэлтэй бүлэг бий болчихсон гэж хардаг" хэмээн хэлж байв. Тэрбээр Баялгийн сангрийн асуудлыг өөрөө чиглүүлэн, хөтөлж, олон нийтэд мэдээлэл өгч байсан юм.

ХОЁРТ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар.

Тухайн үед буюу 2018 онд УИХ-ын гишүүний албан тушаалыг хашиж байхдаа "Би хуулийн тал дээр ийм бодолтой байдаг юм. Энэ салбар, сангийн асуудалд бол шинээр хууль боловсруулах шаардлага байхгүй. Дэлхийн бизнесийн эрх зүйн орчин нэг дүрмээр явдаг. Улстөрчид баялгийн сангаасаа хулгай хийхгүй байх явдал, хэрхэн тогтолцоогоо бүрдүүлсэн гэх мэтийг магадгүй Норвегийн хуулиас шууд л аваад ашиглах хэрэгтэй. Хугацаа алдаж яах юм. Тиймээс бид хуулийг нь хуулбарлах ёстой" хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

ГУРАВТ. Хотын мээр Д.Сумъяабазар.

Одоогийн Хотын мээр Д.Сумъяабазар 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалыг хашиж байсан. Тэрбээр "Салбарын сайдын хувьд "Эрдэнэс Монгол"-д суурилсан баялгийн сантай болох ёстой гэдэгт чиглэсэн. "Эрдэнэс Тавантолгой" компанийн иргэдэд өгсөн 15 хувийн хувьцааг үлдээж, харин "Эрдэнэс Монгол"-ын хамааралд буй хувьцааны 28 хувийг дэлхийн зах зээлд гаргаж, нээлттэй зах зээлийн үнийг санал болгох ёстой. Бид энэ чиглэл рүү явах нь зүй. Засгийн газрын 2006 оны 266 дугаар тогтоолоор бүгдийг нь тодорхой зааж өгсөн. Гэтэл яагаад үүнийг хэрэгжүүлэхгүй байна вэ.

Баялгийн сангийн сэдвийг хөндөх цаг нь болсон. Үгүй бол нийтийн баялаг цөөн хэдэн хүний халаасанд ороод байна. Хангалттай алдлаа. Болсон. Төр өмчөө бүртгэж авах хэрэгтэй. Бид хуримтлал бий болгож, ирээдүйд үлдээх ёстой. Баялгийн сан нь баялгийн нүх болж гараад байна. Ингэж болохгүй" хэмээн ярьж байлаа.

ДӨРӨВТ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням.

2018 онд тэрбээр Уул уурхайн засаглал судлаач гэх албан тушаалтайгаар Баялгийн сантай холбоотой мэдээлэл өгч байсан юм. Тэрбээр "Баялгийн сангийн хуримтлалыг уул уурхайн салбар цуглуулдаг. Цуглуулалт сайн байгаа. Гэвч тэд зарцуулах эрхгүй. Манайд баялгийн сангууд төсвийн алдагдлыг нөхдөг тогтолцоотой. Гэтэл дэлхийн улс оронд төсвийн алдагдлыг нөхдөггүй. Түүнчлэн бид халамж буюу бэлэн мөнгө байдлаар олон нийтэд хүртээдэг. Харамсалтай нь иргэдэд ийм байдлаар хүргэх ёсгүй. Хуримтлуулсан мөнгөөрөө сан орлого олж, түүгээрээ нийгмийн асуудлыг шийдэж, олон нийтэд хүрэх ёстой. Энэ бол зөв тогтолцоо" гэжээ.

-МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт эл асуудалтай холбоотойгоор юу тусгав-

УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөөлбөрт МАН Үндэсний баялгийн сан /Өмнө нь дурдсан дөрвөн сан хамаарна/-тай холбоотой хэд хэдэн зүйлийг тусгасан байдаг.

  • 1.2.6. Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150,000 өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ.
  • 1.5.15. Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулна.
  • 2. Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрд хүргэнэ.
  • 2.4.1. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ.
  • 2.4.2. Баялгийн сангийн тухай хууль гаргаж, сангийн засаглалын зохистой зарчмуудыг тодорхойлох дүрэм, журмыг батлуулна.
  • 2.4.3. Уул уурхайгаас төвлөрүүлж буй орлогыг нэмэгдүүлж, баялгийн санд жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хуримтлал бий болгоно.
  • 2.4.4. Бүтээлч аж үйлдвэрлэл, дижитал эдийн засгийг дэмжих, төрөлжилтийг хангах үндэсний хэмжээний томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
  • 2.4.5. Баялгийн сангаас санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, сангийн хөрөнгийг арвижуулна.
  • 2.5.6 Төсвийн тэнцлийг сайжруулж, хуримтлал үүсгэх бодлогыг үргэлжлүүлнэ.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Дээрх мэдээллүүдээс харахад УИХ-ын 2020 оны сонгуулиас өмнө эрх баригчдын гол сэдэв нь Баялгийн сан байсан бөгөөд улс орны хувьд чухал үзлээ тэд хэдийн умартжээ. Одоогийн Ерөнхий сайд, Хотын мээр, хийгээд ХЗДХ-ийн сайд тэргүүтэй "томчууд" ярьж байсан зүйлээ мартсан гэлтэй. Дараагийн сонгууль хэдийн хаяанд ирсэн энэ үед ч эрх баригчид өмнөх амлалтаа биелүүлэлгүй, загасны ой санамжаар улсын эдийн засагт чухал нөлөөтэй сэдвийг орхигдуулжээ. Нэгэнтээ мартаж, санахгүй байгаад, чуулганаараа ч оруулж ирэлгүй удаасан Баялгийн сангийн хууль нь эрх баригч намынхан мөрийн хөтөлбөрт тод томруунаар "хадаастай".

Хаврын чуулганаар ч уг хуулийн төслийг оруулж ирэхийг үүрэгдэж, зөвлөж, тайвнаар хэлж, бүр уурлаж байсан спикер эцэстээ энэ намрын чуулганаар хэлэлцэх ёстой сэдэв хэмээн үзсэн. Чиг үүргийнхээ дагуу нэгэнтээ хуулийн төслөө барихаар зэхэж буй УИХ-ын дарга санаачилгыг гартаа авч, ажил хэрэг болгох хэрэгтэй. Хэрэв энэ удаад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг оруулж, хэлэлцэхгүй бол дараагийн сонгуулийн сэдэв болох эсэхээс үл хамаарч иргэд "АЛТАН ДЭЭР СУУСАН ГУЙЛГАЧИД" гэх нэртэйгээ л хоцрох вий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mgl hyn
mgl hyn
2023-09-13 08:02

ehleed tsulmuj duusaad yu ch yldehgui bolhoor n huulia bataldag yum bg bhdaa Hulgaich AN MAN 2iin sanaa , ireedui chin ta narluu yher buugaar buudah tsag irne itgeltei bg shy

ЗОЧИН
ЗОЧИН
2023-09-13 09:55
Reply to  mgl hyn

Баялагийн сангуудаа идээд дуусгачихсан .Дээрээс нь гадаадаас маш их өр тавьж замбараагаа �##�даж байх юм . Уржигдар Оюун эрдэнэ хэдэн их наядыг нэмж оллоо гэж байх юм . Тэгээд тэр олсон мөнгө чинь сандаа орох эсвэл өрийг өрөөр дарж нэмж МАН ын тавьсан өрийг багасгав�##� болох юм биш үү Ажил хийнэ гэж мэлхийн хурд , популизм хийнэ гэж тийрэлтэт онгоц мэт .1 тэрбум доллараар барих нёфтьний үйлдвэр ажил нь удааширснаас өнөөдөр 1,6 тэрбум доллар болов . Дарханы зам 7 жилд хичнээн нэмэгдсэнийг хэн ч мэдэхгүй . МАН боль доо . Та нарын идэж уудаг чинь хэрээс хэтрэв . Та нарын хажууд АН 4 жилд 3000 км асф�##�ьтан зам тавьж олон олон бүтээн байгуул�##�т хийсэн юм шүү

Зочин
Зочин
2023-09-13 08:55

Зөв асууд�##� хөнджээ

Зочин
Зочин
2023-09-13 09:06

Занданшатараас шаардах хэрэгтэй

Зочин
Зочин
2023-09-13 09:37

Ээ чааваас тэгнэ дээ хэрэг �##�га

Зочин
Зочин
2023-09-13 12:50

Энэ хуулийн төслийг хийж чадах боловсон хүчин байхгүй ээ. Чадах хэмжээний мундаг з �##�ууст нь Эрдэнэс Монголын Наранцогт мэт шавар хаагаад байгаа нь үнэн

Зочин
Зочин
2023-09-13 13:52

Энэ хулгайчуудаас юу ч хүлээгээд хэрэггүй. Хулгайч л бол хулгайч

Холбоотой мэдээ

Back to top button