Засгийн газар үнийн өсөлтийг хязгаарлахаасаа нэгэнт ОРОЙТЛОО
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд үнийн өсөлт сорилт үүсгэсээр буй. Тоогоор илэрхийлбэл, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг 400 гаруй нэр төрлийн барааны жинлэсэн дундаж өсөлт буюу инфляц зургаадугаар сард 12 хувьд хүрчихлээ.
Бодит амьдрал дээр энэ нь иргэдийн наад захын хэрэглээ болсон мах, төмс, хүнсний ногоо, будаа гурилаа худалдан авахад сарын цалингийнх нь талаас илүү хувь үрэгдэх болжээ гэсэн үг.
Эрчимжсээр байгаа инфляц нь эдийн засгийн бүтэц, нийлүүлэлтийн шок, тасалдлаас хамаарч байна. Иргэдийн цалин орлого хэвээр байхад, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж хомсдол үүссэнээр үнэ өсөх үзэгдлийг нийлүүлэлтийн инфляц гэж тайлбарладаг. Харин үүний нөгөө талд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тоо хэмжээ хэвийн байхад иргэдийн цалин, орлого өсөж, худалдан авалтын эрэлт нэмэгдсэнээр үүсэх инфляцыг эрэлтийн гаралтай гэж үздэг. Тэгэхээр эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай инфляц нийлээд нийт инфляцыг бүрдүүлдэг ч үнийн тогтвортой байдлыг зорилт болгодог төв банкууд эрэлтийн гаралтай инфляцад бодлогын хариу арга хэмжээ авахад хүрэлцдэг бол нийлүүлэлтийн гаралтай инфляцад мөнгөний бодлого, түүний арга хэрэгслүүд хязгаарлагдмал тул эдийн засгийн бүтцийн бодлого шаардагддаг.
Махны үнэ +52 хувийн өсөлт, төмсний үнэ +90 хувийн өсөлт үзүүлэв
Зургаадугаар сарын үнийн өсөлтийн шалтгааныг үзвэл, хамгийн том нөлөөг мах, махан бүтээгдэхүүн үзүүлж буй бөгөөд үнэ нь жилийн дотор 52.5 хувиар өсөж, нийт инфляцын бараг тал хувийг дангаараа бүрдүүлж байна. Ялангуяа, Улаанбаатар хотод махны үнэ өндөр байгаа нь нийслэлийн иргэдийн амьдралд хамгийн хүнд туссаар.
Дээр нь нэмээд төмсний үнэ жилийн дотор бараг 90 орчим хувиар буюу хоёр дахин өсөж, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 10.9 хувиар нэмэгдсэн нь махнаас бусад хүнсний инфляцыг 12.9 хувьд хүргэжээ. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын хүнсний сагсаа дүүргэхэд цалингаа бүгдийг нь зарцуулахаар нөхцөлд хүрчихээд буй.
Зөвхөн хүнс гэлтгүй Төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ ч мөн өсөв. Энэ нь өрхийн цэвэр усны төлбөр 37.2 хувь, бохир ус 53.2 хувиар, цахилгаан, дулааны үнэ 5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн бөгөөд бидний халаасанд шууд мэдрэгдэх бодит өсөлт бол энэ.
Үүнийг дагаад гарч буй бас нэгэн том нөлөө бол нийтийн хоолны үйлчилгээ юм. Дээрх бүх үнийн өсөлтөөс шалтгаалж кафе, ресторанд хооллох зардал 29 хувиар мөн өсөв.
Харин импортын барааны инфляц харьцангуй бага буюу 4.2 хувийн өсөлтийг үзүүлсэн нь импортын суудлын зарим маркийн автомашины үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Тэгвэл импортын хүнс болон шатахууны үнэ өмнөх сараас саарчээ.
Нийлүүлэлтийн гаралтай инфляцыг юу тогтворжуулах вэ
Нэгэнт инфляцын шалтгаан нийлүүлэлтээс үүдэлтэй, Төв банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ хязгаарлагдмал байгаа энэ үед Засгийн газар л асуудалтай нүүр тулж таарна.
Эдийн засгийн өрсөлдөх чадвараа өсгөх, солонгоруулах, уул уурхайгаас хараат байдлыг багасгах, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, бизнес эрхлэгчдээ татварын дарамтаас ангижруулах, төсвийн алдагдлаа бууруулах зэрэг бодлогын олон шийдэл авч хэрэгжүүлж болно. Эдгээр нь үнэндээ олон жилийн турш эдийн засагчдын үргэлж хэлж, ярьж, үе үеийн Засгийн газрын чихэнд “хонх уяж”, анхааруулж ирсэн асуудлууд. Цөөн хүн амтай, нийт хүн амын тал нь шахуу нийслэлдээ төвлөрсөн, тархай бутархай, нүүдлийн мал аж ахуйтай Монгол Улсад бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасралтгүй бөгөөд үр ашигтай сүлжээг бий болгох нь тулгамдсан асуудал хэвээр байсаар байна.
Хэдийгээр төрөөс үүнийг шийдэх бодлогын арга замуудыг эрэлхийлж, энэ нь ихэнхдээ татаас хэлбэрээр салбаруудад дэмжлэг үзүүлэх бодлогоор оролдлогууд хийгддэг ч үр дүн нь гарч байна уу? гэдэг асуултын хариуг өнөөдрийн инфляцын түвшин ямар байгаагаас харж болно. Иймд төрөөс олгож байгаа үе үеийн хөнгөлөлттэй зээлүүдийн үр өгөөж үнийн тогтвортой байдлыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж чадаж байна уу гэдгийг эргэн хэмждэг, үнэлдэг бас хянадаг баймаар.
Одоо үүсээд байгаа мах болон төмс хүнсний үнэ давамгайлсан үнийн өсөлтийн шалтгаан юуг анхааруулав. Эндээс мал аж ахуй, газар тариалангийн үр ашигтай үйлдвэрлэлийг дэмжих, бензин шатахууны нөөц бүрдүүлэлт, нөөцийн саваа нэмэгдүүлэх, эрчим хүч дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх гээд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцыг үүсгэж буй суурь асуудлуудыг шийдвэрлэх шаардлага хүлээгдэж байна.
Нэг зүйл онцлоход хэрвээ нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжих тохиолдолд бусад бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой буюу Монголбанкнаас зорьж буй инфляцын нам дор түвшинд хадгалагдах боломжтой. Гэхдээ нийлүүлэлтийн шок арилахааргүй нөхцөлд бусад бараа, бүтээгдэхүүний үнэ ч бас дагаад өсөх эрсдэл бий. Үүнийг эдийн засагт инфляцын хоёрдугаар үеийн нөлөөлөл гэж үздэг.
Төв банканд ирэх сорилт
Мэдээж, “Энэ инфляц нийлүүлэлтийн гаралтай учраас бид юу ч хийхгүй” гээд гараа хумхиад суухгүй.
Хэрэв нийлүүлэлтийн шокийн нөлөөлөл нь бусад бараа, бүтээгдэхүүнийхээ үнэд ч нөлөөлж, инфляцын хоёр дахь үеийн давлагааг бий болговол, мөнгөний бодлогын хувьд хариу үйлдэл үзүүлэхээс өөр аргагүй болно.
Бодлогын хүүг нэмэгдүүлж, зээлийн хүүг өсгөж, эдийн засгаа бүрэн царцааж байж, инфляцыг намжаана гэсэн үг. Өнөөдөр бодлогын хүү 12 хувь, зээлийн хүү 18-20 хувьтай буюу аль хэдийн маш өндөр түвшинд байна. Үүнээс цааш өсвөл бизнесүүд өндөр хүүний дарамтыг тэсвэрлэхэд бэрх бөгөөд сөхөрч унана гэсэн үг. Зардлаа бууруулна, ажилтнуудаа хална. Ажилгүй болсон хүмүүс эргээд худалдан авах чадваргүй болсноор нийт барааны худалдан авалтын эрэлт хумигдаж, инфляц буурна. Гэхдээ үүний цаана бизнесүүдийн орлого ч тэр хэрээр унаж, зарим нь үүд хаалгаа бариад, улсын эдийн засаг царцанги, зогсонги байдалд орно.
Гэсэн хэдий ч бизнесийнхэн, 3.5 сая иргэний эрх ашгийг хохироож болохгүй учраас Төв банк хүссэн хүсээгүй, инфляцыг бууруулахын тулд дараагийн арга хэмжээ буюу илүү хатуу бодлого баримтална. Тэгээд инфляцаа дарж авсны дараа эдийн засгаа буцаагаад аажмаар сэргээх бодлого руу шилжинэ гэсэн үг.
Эдийн засгийн өсөлт, алдагдсан боломжийн өртөг, цаг хугацаа, нийгмийн амьдралын чанар гээд маш олон хүнд хэцүү төлбөртэй энэ алхам руу орохгүйн тулд төр засаг шуурхай ажиллаж, нийлүүлэлтийн асуудлаа шийдэхгүй бол оройтлоо.
Энэ оны тавдугаар сард Ерөнхий сайд Н.Учрал махны үнийн өсөлттэй холбоотойгоор ХХААХҮЯ, ЭЗХЯ, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газрынхантай уулзаж, богино хугацаанд үнэ тогтворжуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх үүрэг өгч байв. Мөн "Хүчин шонхор" захад ажиллах үеэрээ махны үнийг төрөөс татаад өгөх замаар ч болов буулгана хэмээн ярьсан нь өдгөө хэрэгжсэнгүй.
Үнийн өсөлтийн эсрэг ямар ч арга хэмжээ авахгүй байсаар Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөөс аргагүй нөхцөл рүү ойртож байна.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Малчид бол монголын хамгын том халамжын бүлэг тэдэнд зориулсан халамж зээл тусламж төсөл хөтөлбөрүүд жил бүр хэрэгждэг олон их наядыг үрдэг малчдын халамж тусламж зээлтэй дайн зарлахгүйгээр үнийн өсөлт бууруулах боломгүй төмс бол өөр нийлүүлэлт нэмэгдэхээр зардлаа нөхөхгүй хэмжээнд навс бууна
Одоо огцорох л үлдлээ дээ Улаан,Нямосор хүүдээ зөвлөдөггүй л юм байхдаа нэг л үлбэгэр засаг олигтойхон шийдвэртэй алхам хийж чадахгүй байсаар сүйрлийн эрмэг дээр тулчихлаа нөгөө муу Данх заримдаа бас огцом шийддэг байсан шүү дэргэдэх сайд нэртэй юмнууд нь зөв хөдлөхгүй байна цагаан толгойт Энхбаяраас эхлээд мулгуу юм хийхгээд худал пээдэлзээд байх юм үнийн өсөлтийг,зогсоож чадхаа өнгөрөөдөө
Ухраад л бнадаа.
Чадамжгүй засгийн газар бол ухралтыг засаг
МАН хулгайч нарын л нам болжээ.
Учралын биш харин Урвалтын засгийн газар байгаа тул Ухрааж солих цаг нэгэнт болсон бололтой
УДАХ ТУСМАА УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ СҮЙРЧ УРАГШЛАХ ЗАМ ХОЛДОХ НЬ
Төсөв, санхүү, мөнгөний бодлого, эдийн засагт үнэ, тариф үндэслэл болдог байхад үнийн өсөлтөнд төр оролцохгүй гэдэг ойлголт чинь нэг ёсны үнэ нэмэх уриа болоод байна.
Махны экспортоо зогсоо
Та нар бүгд сайн дураа бууж бусад намуулад болон ард түмэний идэвхтэй эх орончидод ажлаа өгөө тэд мөнгөний /төгрөгний/реформ хийг бүх хүнс бараа тэрэг техникийн үнийн нэг 0 хасаж шинэ мөнгө хий долларын ханшийг 500 төгрөгөөр хуульчил тэгээд оюутолгойн гүйлгээг Монгол банкаар хийх гэрээ хмйж хэрэгжүүл
Мөнгө, тооны ухаанд хөлдүү төмснүүд - У.Хүрэлсүх, Ч.Учрал, Э.Оюун-Эрдэнэ, Женко
ПЭЗДАА МИНЬ ЗАЙЛ
Чадахгүй л бга эсвэл өөрсдөд нь ашигтай бга,нэг бол бүр толгой нь хүрэхгүй...
Юу байхавдээ Монгол шиг жижиг орны эдийн засгаа хумиж дийлэхгүй.
Ёстой бүр нэг дүүрсэн дүнкүү толгойнууд.
Зайлах хэрэгтэй бнаа.
Орос улс шиг Өргөн хэрэглээний Мах гурил будаа тос элсэн чихэр зэргийг 5 төрлийн Бүтээгдэхүүнд үнэ Төр тогтоох хэрэгтэй...
Ингээд л боллоо шдээ.
Ямар та нарыг Олон хувисагчтай тоо бод гэж байгаа биш....
Ямар ч сэтгэлгүй муу новшнууд...
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Махны үнийг зөнд нь орхи, зарагдаагүй мах лангуун дээрээ өмхийрч муудах учир махны эрүүл ахуйд өдөр бүр шалгалт хийх ёстой болно.
Зүгээр л Японы колони улс болчооч
Харин тийм одоо Японы колони болж үзэх хэрэгтэй
Mongol buh uil ajilgaa baiguulaguud avilgal ashig sonrholoor holbogdson bolohoor ymarch mergen sanaa bur saihan ug ni hurtel yvhaan bsan.ene zasag ogtsorh ni tsag hugatsaanii asuudal bolson .Odoo delhiid 1 tom udirdagch garch ireed uls orniig hogjuuldeg tsag ongorson .
нэг л өглөө өсчихөөгүй үнэ шүү олон жил суурь хөрсийг сайн тавьсаар өдий хүрлээ цаашид ч өснө.ман төр барих чадваргүйгээ харуулж байна ан ч ялгаагүй хүн нам ч ялгаагүй бүр дор.энэ намууд хамгийн муу ,бас баян хүмүүсийн Монголын эрх мэдлийг атгуулснаас бүх зүйл буруудсан шүү
Төрийг маш том их цэвэрлэгээ шаардлагатай байна асар их баялагтай улс мөртлөө ямарч чадамжгүй хөгжилгүй мөртлөө том машин унаж давхилдах баячууд ихтэй ийм гажиг улс болсон ард иргэд нь татварын дарамт анд мөлхөж байна байр орон сууцны үнэ нь тэнгэрт хадсан үнэн хөдөлмөрөөр авах итгэлгүй залуус төрөөс яаж завшиж хулгай хийх вэ л гэж боддог болцгоолоо эсвэл гадагшаа явцгаадаг дарга нар ард түмний амьдралыг огт мэдэхгүй тоох ч үгүй байна.Сэтгүүлчид яваад жирийн айл өрхүүдийн хөргөгчинд юу байна яваад сурвалжлага нэвтрүүлэг хийх хэрэгтэй
Энэ хариуцлагыг ёрөнхийлөгч,ерөнхий сайд хоёр хүлээнэ
байдал ийм дээрээ тулсан ахмадууд нь өеөдөж унахад бэлэн болцон байхад л 1сарын фхүртэл тэс гээд байгаа юм даа хэд нь үлдэх юм бол доо яачихсан төр нийгэм бэ мах бензины хомсдол гээд эм тариагаа ч авч чадахгүй яанам бэ
Ха ха засаг гэж дээ. Цайрсан өлөн хулгайчууд л байгаа бус уу
Төрийн албаныханд алдах эрх байхгүй хамгийн шилдэгүүд нь байх ёстой гэж үздэг байсан.Эртний хүмүүсээс долоон дор. Тултал чанаржуулаад цомхон болгочихд яадаг юм. Угаасаа ихэнх нь хоолны идүүрээс цаашгүйгээс хойш
Огцроочээ
Уулаасаа дэлхийд үнэ өсөөд байхад ганц Монголд хязгаарлана гэж юу байхавдээ
Наад инфляци чинь хүн амын ихэнх хувьд нь бөөн бөөн ашиг авчирдаг юм.Айхтар хадны мангаа биш л дээр.Инфляц яриад засгаа солиод байвал харин жинхэнэ аюул шүү