АНУ-ын эдийн засаг хоёрдугаар улиралд хүлээлтээс сул өсөлт үзүүлжээ
Хоёрдугаар улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс сул гарсан ч өсөлтийг дэмжиж буй суурь хүчин зүйлүүд ерөнхийдөө тогтвортой хэвээр байв. Мөн зургаадугаар сарын инфляц Холбооны нөөцийн сангийн (ХНС) зорилтот түвшнээс нэлээд өндөр хэвээр гарчээ.
АНУ-ын Эдийн засгийн шинжилгээний товчоо (BEA) инфляц болон улирлын нөлөөг тооцон засварлаж үзэхэд дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд тус улсын ДНБ өмнөх улирлаас ердөө 1.5 хувиар өссөн байна.
“Dow Jones” эдийн засагчид дунд санал асуулга явуулж хоёрдугаар улиралд АНУ-ын ДНБ засаг 1.8 хувиар өснө гэж таамаглаж байсан юм. Нэгдүгээр улиралд ДНБ-ын өсөлт 2.1 хувь байжээ.
Харин Холбооны нөөцийн сангаас гаргасан тайлангаас харвал улирлын нөлөөг тооцсон дүнгээр зургаадугаар сард инфляц өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна. ХНС инфляцыг хувийн хэрэглээний зардлын үнийн индексээр (PCE) тооцдог. Тус индексээр үзвэл АНУ-ын инфляцын түвшин жилийн дүнгээр 3.7 хувь байгаа юм.
Хүнс, эрчим хүчний үнийн хэлбэлзлийг хасвал PCE өмнөх сараасаа 0.1 хувиар өсөж, жилийн дүнгээр 3.3 хувьд хүрчээ. ХНС мөнгөний бодлогоо тодорхойлохдоо үндсэн PCE үзүүлэлтийг ашигладаг ч ихэнх бодлого боловсруулагч хүнс, эрчим хүчний үнийн хэлбэлзлийг хасах нь урт хугацааны чиг хандлагыг илүү бодитоор илэрхийлдэг хэмжүүр гэж үздэг.
Инфляц зорилтот түвшнээс дээгүүр байгаа ч Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 3.5–3.75 хувийн түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Ингэснээр АНУ бодлогын хүүгээ өөрчлөлгүй жил гаруй хугацаа өнгөрлөө.
АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд энэ онд тогтворжсон тул инфляц ХНС-гийн бодлого боловсруулагчдын хамгийн гол анхаарал татсан асуудал болоод байгаа юм.
Инфляц зорилтот түвшнээс өндөр байгаа ч эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайжирсан хэвээр байна. Хувийн хэрэглээний зардал эхний улиралд 0.4 хувиар өссөн бол хоёрдугаар улиралд 2.1 хувиар нэмэгджээ. Мөн дотоодын худалдан авагчдад хийсэн эцсийн борлуулалт 3.9 хувиар өссөн байна. Дотоодын хувийн хөрөнгө оруулалт 0.5 хувиар өсөж, экспорт мөн 0.5 хувиар нэмэгдэж, импорт 1.5 хувиар буурчээ. Экспорт өсөх нь ДНБ-ийг нэмэгдүүлдэг бол импорт өсөх нь ДНБ-д сөргөөр нөлөөлдөг.
Эх сурвалж: CNBC












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америкийн эдийн засаг саарч байгаа ч дэлхийн хамгийн том эдийн засаг гэдгээ харуулсаар л байна
1.5 хувийн өсөлт сул үзүүлэлт ч тогтвортой байдал нь илүү чухал санагдаж байна
Inflats undur heveer baigaa ni irgediin amidrald hamgiin ih daramt bolj baigaa bh daa
Хүүгээ удаан хугацаанд өөрчлөхгүй байгаа нь зах зээлд тодорхой хэмжээний итгэл өгч байх шиг
Инфляц зорилтоос өндөр хэвээр байхад бодлогын шийдвэр гаргах амаргүй л байх
Export usuj import buurah ni DNB-d eeregeer noloolj baigaa ni sain medee yum
Хүлээлтээс доогуур өссөн ч уналтад орсон гэсэн үг биш шүү
Holboonii nuutsiin san odoo l hamgiin hetsuu songolttoi ueiig tuulj baina
АНУ-ын эдийн засгийн жижиг өөрчлөлт хүртэл дэлхий даяар нөлөөлдөг нь үнэн
Ediin zasag ni udaan ch gesen usuj baival hamgiin chuhal ni ter bh
Инфляц буурахгүй бол хүү бууруулах боломж бага харагдаж байна
Өсөлт бага гарсан ч зарим үзүүлэлт нь эерэг байгаа нь анзаарагдаж байна
Хөрөнгө оруулагчид дараагийн инфляцын мэдээллийг илүү анхаарах байх
ХНС-д инфляц бууруулах, өсөлтөө хадгалах хоёрын тэнцвэр хамгийн чухал асуудал болжээ
Inflatsiin temtsel urgeljleh ni todorhoi haragdaj baina