НИЙГЭМНийгэм мэдээ

МИАТ: Сөүл, Токио, Бээжингийн чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орно

"МИАТ ТӨХК"-ийн "Boeing 787-9" агаарын хөлөгт техникийн дутагдал гарсантай холбогдуулан 2026 оны наймдугаар сарын 2-ны өдрийн Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэгийг цуцлах шийдвэр гаргажээ. Тус нислэгт зорчихоор тасалбар худалдан авсан зорчигчдыг бусад нислэгт шилжүүлэх, дамжин нислэгийн зохицуулалтыг хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Түүнчлэн 2026 оны наймдугаар сарын 4-ний өдрийг дуустал Сөүл, Токио, Бээжингийн чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлтүүд орж байгаа тул өргөтгөсөн бүрэлдэхүүнээр ажиллах юм байна.

Энэ тухай МИАТ ТӨХК "Мэдээлэл, лавлагааны төвийн утасны ачаалал их байгаа тул дуудлага хүлээгдэж болзошгүйг хүндэтгэн ойлгоно уу. Шилжүүлэн захиалсан нислэгийн мэдээллийг тасалбар худалдан авахдаа бүртгүүлсэн гар утасны дугаар болон и-мэйл хаягаар хүргүүлж байна. Зорчигчдын тав тух, нислэгийн өөрчлөлттэй холбоотой гарч буй хүндрэлд хүлцэл өчье.Иймд эрхэм зорчигч та бүхнийг хүлээцтэй хандаж, дэмжлэг үзүүлэхийг хүсье" гэжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button