Онгоцны түлшний үнэ өсөхийн хэрээр МИАТ-д ч ачаа нь ирнэ
2023 онд МИАТ компанийн орлого 880 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх жилүүдийн дунджаас бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болж, 2024 онд орлого 945 тэрбум төгрөг болж дахин нэмэгдэж байсан удаатай.
Гэтэл 2025 онд Засгийн газрын тогтоолоор уул уурхайн бус компаниудыг "Эрчист Монгол" ХХК руу нэгтгэх шийдвэр гаргаж, дотоод үйл ажиллагаанд нь анализ хийх юм болсон. Сүүлийн жилд алдагдалтай гарахад нөлөөлсөн ганц шалтгаан нь ОХУ-аас авсан онгоцны түлшний үнэ 800 ам.доллароос 1300 ам.доллар болтлоо өссөнтэй холбоотой талаар тухайн үед Б.Мөнхтамираас өөр ярих хүн байгаагүй юм.
Өнөөдрийн байдлаар МИАТ арав орчим онгоцтой үйл ажиллагаа явуулж буй.
Энэ сарын 2-ны өдөр Boeing 787-9 агаарын хөлөгт техникийн доголдол гарснаас үүдэлтэй Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдсан нөхцөл байдал үүдсэнээс хойш онгоцны түлшний шатахуунд хомсдол үүссэн байж болзошгүй гэх яриа цахим орчинд өндрийг авав.
Гэвч үнэндээ шатахууны хомсдол бий болоогүй бөгөөд зуны улиралд нислэгийн ачаалал нэмэгддэг тул тогтмол, завгүй нислэгүүдийн дунд техникийн доголдол үүссэнийг хэвийн болгох зуурт, нислэгүүд цуцлагдаж байна гэх шум ч тархаад амжсан.
Энэ онд ОХУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 5-р сард УИХ-аар соёрхон баталсан. Ингэснээр манай улсад агаарын хөлгийн түлшний хангамж баталгаажиж, олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучгүйгээр зах зээлийн бодит үнээр худалдан авах боломж бүрдсэн гэж болно.
Хэлэлцээр соёрхон батлагдсаны араас Монголын талын 60 хувь, ОХУ-ын 40 хувийн эзэмшилтэй төрийн өмчийн хамтарсан компани байгуулахаар тохиролцсон юм. Ингэснээр нисэх буудлын шатахуун хангамжийн үйл ажиллагааг хариуцаж, менежментийг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээнэ.
Улсдаа ганц иргэний агаарын тээврийн компанийн хувьд Ойрх Дорнодод үүссэн дайны нөхцөл байдал болон шатахууны үнийн өсөлт зэргээс шалтгаалан тийзийн үнэ 45 хувиар өсөх байсан ч тодорхой хэдэн маршрут руу тийзийн үнийг бага дүнгээр нэмэх шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар нислэгийн тарифт өөрчлөлт ороогүй хэвээр.
2025 оны сүүлээр МИАТ компани олон улсад 1.8 сая зорчигч онгоцоор тээвэрлэж, 4500 удаагийн нислэг үйлджээ. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэнэ.
ОХУ-тай хийсэн хэлэлцээр нь манайд шатахууныг тогтвортой нийлүүлнэ гэснээс үнэд өөрчлөлт орохгүй гэсэн үг биш.
Гэтэл жил, хагас жил, улирлын өмнөөс тийзээ захиалчихсан иргэдэд "түлшний үнэ нэмэгдчихлээ" гэх боломж тэдэнд хомс. Хэрвээ Роснефть онгоцны түлшний үнийг нэмэгдүүлсээр байвал цаашид МИАТ дээр л ачаа нь ирнэ. Энэ хэрээр тарифаа нэмээгүй учир жилийн эцсээр алдагдал нь ч нэмэгдэхээс аргагүй юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Миат компанийн хуучин 70, 80 онгоцтой байхдаа 4 захиралтай болоод байсан одоо 10 хан онгоцтой 8 захиралтай болсон гэсэн, тийм л их ажилтай юм байх даа
hovdiin hogiin hulgaichuud
945 тэрбумаараа суудлынхаа бүрээсийг сольчихдог болоосой. Гадаад ажлынхныгаа дагуулаад мундаг Монголын онгоцны компаний гээд л дагуулаад орсон ичиж үхэхээ шахсан..
МИАТ орон тоо зардалдаа хяналт тавилдаа шал сонин гарууд ажилд орчихсон ч бх шиг дээрээ том2 татаастай
Миат гэж хэрэггүй баахан цүнх баригч татаасны орон тоогоор дүүрэн газар даа. 50 цомхотгоход хэвийн ажиллана
ОХУ-ын Засгийн газар онгоцны шатахууны стандартын шаардлагыг бууруулах шийдвэр гаргажээ!!! Энэ нь Монголд нийлүүлдэг онгоцны шатахууны чанарт шууд нөлөөлөх үү???!
Хүн шоолсныхоо төлөө элсэж ордог тийм түф тусгай алба гэж хаа ч бдаггүү юм шүү
МИАТ үнийн өсөлтөө шатахуунд тохохоо болимоор юм. Үнийн 30% л шатахуун ! Аль ч төрийн өмчит компани шахааны хүнээр дүүрсэн байдаг, МИАТ - д бүр онцгой ! Нарийн мэргэжлийн энэ компанид мэргэжлийн бус хэдэн зүүн хүн юу хийдгийг шалгачих, мэргэжлийн үндэслэлээр чөлөөлчих, далхмйн жишгээр 400-500 ажилтаны орох тоотой болгочих хүсэл, зориг МИАТ, ЗТХЯ, ЗГ-т алга. Шатахуунд бурууг өгсөөр лав 300 гаруй шахааны ходоод тэжээж үүнийгээ билетын үнэд шахаж ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙБИЛЕТТЭЙ НИСЭХ КОМПАНИ болоод удаж бна!!!
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Үндэсний агаарын тээвэрлэгч ганц компани болох МИАТ аа МАН - АН мафиууд залихчих гээд хэцүү бн аа!!! МИАТ дампуурвал хариуцлагыг МАН хүлээнэ шүү Монголчуудаа!! Нарийн мэргэжлийн нисгэгч техникийн ажилнуудаас бусадыг нь тодорхой хэмжээнд цомхон болгох, тэтгэвэрийн хүмүүс нь ухамсраараа залуу боловсон хүчиндээ зайгаа тавьж өгөх гээд хийж хэрэгжүүлэх ажил их байдаг даа төрийн копаниуудад!!