МИАТ-ын тийзийн үнэ ₮200-400 мянгаар нэмэгджээ
Ойрх дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн түүхий нефтийн 20 орчим хувийг тээвэрлэдэг Хормузын хоолой хаагдсан. Улмаар нефтийн үнэ өсөж, "МИАТ ТӨХК" нислэгийн тийзийн үнээ нэмж буйгаа мэдэгдсэн бөгөөд энэ сарын нэгнээс эхлэн өөрчлөлт оруулжээ.
Тухайлбал, МИАТ компани шууд нислэг үйлддэг европын орнуудын тийзийн үнэ ₮350-400 мянгаар нэмэгдсэн аж. Түүнчлэн Солонгос улс руу зорчих нислэгийн тийзийн үнэ ₮200 мянга, Япон болон Хонконг улсын тийзийн үнэ ₮250 мянгаар тус тус нэмэгджээ.
Тийзийн үнэд өөрчлөлт оруулсан талаараа МИАТ компани "Түлшний үнэ өссөн нь МИАТ-ын үйл ажиллагааны хэвийн үед нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг түлшний зардал 45 хувь хүртэл нэмэгдэх эрсдэл үүсэх эрсдэлтэй байна. Улмаар компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй түвшинд хүрсэн" хэмээн тайлбарласан юм.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулих Хурандаа Хүрэлсүхийн цавчаа нефтийн үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ Хулих минь!!!