"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын нэрийг 1991 оны "Монголросцветмет" нэрээр нь буцаан солилоо
2025 оны 2-р сард Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяаны “Монголросцветмет” компанийн нэрийг орчин үеийн уул уурхайн чиглэлийн тэр дундаа чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн зорьж “Эрдэнэс критикал минерал” нэртэй болгох шийдвэрийг гаргаж байв.
Тус компанийг УИХ-ын гишүүн асан, МАН-ын хууччуулын нэг Д.Тогтохсүрэн удирдаж байгаад АТГ-аас түүнийг албан өрөөндөө 100 сая төгрөгийн хахууль авч байхад нь барьж, улмаар холбогдох хэрэг нь прокурор руу шилжсэн юм. Түүний оронд Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Мөнхсайхан буюу Г.Занданшатарын хүн очсоноор өдгөө удирдаж буй.
Уг нь тус ТӨҮГ нэрээ өөрчилж, монголын уул уурхайн салбарт чухал ашигт малтмалын орон зайд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх энэ газрын нэрийг өөрчилснөөр дотооддоо ч мөн багагүй шинэчлэлүүд хийгдсэн гэгддэг.
Гэвч жил гаруйн дараагаас дахин өөрчилж, тэртээ 1991 онд Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулсан нэгдлийн хуучин нэр болох "Монголросцветмет"-ээр солив.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросууд бага дарвалзаара бензин өгөхгүй гэсийм блгүй