Бизнес мэдээ

"Улаанбаатар Гурил" ХХК олон улсын FSSC 22000 V6 стандартын аудитад 3 дахь жилдээ амжилттай оролцлоо

Монголын ууган үйлдвэрлэгчдийн нэг "Улаанбаатар Гурил ХХК" 2026 онд олон улсын хүнсний аюулгүй байдлын FSSC 22000 V6 стандартын магадлан аудитад 3 дахь удаагаа амжилттай оролцож, чанараа дахин баталгаажууллаа.

FSSC 22000 буюу Food Safety System Certification 22000 нь хүнсний үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд аюулгүй байдлыг хангах зорилготой, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл түүхий эд хүлээн авахаас эхлээд ангилах, савлах, хадгалах, түгээх хүртэлх бүх үйл явцад гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан тодорхойлж, хяналттайгаар удирдах систем гэсэн үг. Энэхүү стандарт нь олон улсын ISO 22000 стандарт дээр суурилж, нэмэлт шаардлагуудыг багтаасан цогц тогтолцоо бөгөөд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг тогтвортой хангаж, хэрэглэгчийн сонголтдоо итгэлтэй байх үндэс болдог.

Үйлдвэрлэлийн явцад гарсан өчүүхэн алдаа ч хүнсний хордлого, харшлын урвал зэрэг ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй. Харин FSSC 22000 V6 стандарт нь ийм эрсдэлийг эцсийн бүтээгдэхүүн дээр илрүүлэхийг хүлээлгүй, үйлдвэрлэлийн шат бүрд урьдчилан сэргийлэх боломжийг олгодгоороо онцлог. Түүнчлэн энэ стандарт нь бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татах өртөг өндөртэй эрсдэлийг бууруулж, үйлдвэрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангадаг.

Мөн FSSC 22000 нь Global Food Safety Initiative (GFSI) буюу дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний аюулгүй байдлын стандарт гэгддэг тул олон улсын зах зээлд нэвтрэх "паспорт" болдог буюу экспорт хийх бүрэн боломжтойг баталдаг.
2025 оны сүүлээр зарласнаар дэлхий даяар 40,000 гаруй байгууллага FSSC 22000 стандартаар гэрчилгээжсэн бөгөөд энэ тоо өдгөө 42,000 давж, 150 гаруй улс оронд хэрэгжиж байна. Улаанбаатар Гурил ХХК нь Монгол Улсад гэрчилгээгээ авсан 16 дахь компани юм.

“Улаанбаатар Гурил”-ын үйлдвэрт үйлдвэрлэлийн шат бүр тодорхой хяналт, журмын дагуу явагддаг. Түүхий эдийн чанарыг шалгах, үйлдвэрлэлийн орчны эрүүл ахуйг хангах, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, засвар үйлчилгээг тогтмол хийх, бүртгэлийг бүрэн хөтлөх зэрэг нь FSSC 22000 V6 стандартын хэрэгжилтийн салшгүй хэсэг юм.

Хэрэглэгчийн итгэл бол хамгийн үнэтэй баталгаа

Улаанбаатар Гурил ХХК-ийн үйлдвэрлэл зөвхөн эцсийн бүтээгдэхүүнийг шалгахаас илүүтэйгээр эрсдэлийг урьдчилан илрүүлж, урьдчилан сэргийлэх зарчимд тулгуурладаг. Ингэснээр үйлдвэрлэлийн бүх шатанд чанар, хүнсний аюулгүй байдлыг тогтвортой хадгалах боломж бүрддэг юм. Ийнхүү үйлдвэрийн хамт олон тасралтгүй сайжруулалт, хариуцлагатай үйлдвэрлэлийн зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэглэгч бүрийн ширээнд аюулгүй, найдвартай бүтээгдэхүүн хүргэхийг зорин ажилладаг.

Олон улсын FSSC 22000 V6 стандартыг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлснээр Улаанбаатар Гурил ХХК чанарын тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулж, хэрэглэгчдийн итгэлийг улам бүр бэхжүүлэн, Монголын хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгынхоо төлөө тууштай ажиллаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button