Украин “Wildberries”-ийн агуулах гэх мэт объектод цохилт өгч найман хүн амь үрэгджээ
Ням гарагт /2026.08.02/ Украин “Wildberries” компанийн агуулах зэрэг ОХУ-ын объектуудад дроноор цохилт өгсний улмаас найман хүн амь үрэгдсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины нисгэсэн 635 дроныг устгасан гэж мэдэгджээ. Белгород мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэж буй Александр Шуваев мэдэгдэл хийхдээ Украины дрон тоглоомын талбайн хажууд цохилт өгч, нэг хүүхэд нас барж, хоёр хүүхэд шархадсан гэсэн байна.
Украин ОХУ-ын эдийн засаг, эрчим хүчний дэд бүтцэд цохилт эрчимтэй өгөх болсон. Долоодугаар сарын 18-наас хойш Украин “Wildberries”-ийн арав гаруй агуулахад цохилт өгчээ. “Wildberries” нь ОХУ-ын “Amazon” гэгддэг тус улсын хамгийн том цахим худалдааны платформ. Тус компани ОХУ-ын хэрэглээний эдийн засгийн гол тулгуур болж өгдөг юм.
“Wildberries”-ийн агуулахаас гадна Украин Саратовын газрын тос боловсруулах үйлдвэр болон Энгельсийн нисэх хүчний баазад цохилт өгсөн гэжээ. Мөн Калуга мужийн баруун хэсэгт орших газрын тосны агуулахад цохилт өгсөн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украйнд татаас дэмжлэг хэн ч өгөлгүй мөрөөр нь орхисон бол ааль эрт Оросд бууж өгөөд 2талын ард түмэн амар жимэр бх байлаа. Гэтэл Зеленский гэж утсан хүүхэлдэйг ашиглан ах дүү 2 улсыг байлдуулах нь 3дагч этгээд буюу татаас дэмжлэг өгөөд бгаа бэртэгчингүүд энэ дайнаас ашиг хүртэхийн төлөө шүлсээ савируулан харж суугаа юм шүү дээ
Энэ Путин гэж ёстой нэг худлаа нөхөр бна дэлхийд зэвсэгээрээ атомын бөмбөгөөраө тэргүүлэгч улс гээд л байдаг хаана байгаан бээ эсвэл хийсвэр цаасан л байдаг зэвсэглэлтэй улс уу хаашаа юм бэ
tegeed tsomiin zewseg heregle geh geed bnuu balai min
Дайнаа зогсоо. Эсвэл энэ 2улсыг устга.
Оросын талын мэдээллийг яагаад бичдэггүй юм бэ
Одоохондоо ч яахав Укрианчууд хэдхэн 100 дрон Орос руу нисгэж байна.. Яваандаа хэдэн 1000-р нисгэдэг болно
Украйнд эрх нь байгаа хө
4_5 жил Орс хүүхдийн эмнэлэг, орон сууц, сургууль гээд дандаа иргэний байгууламж руу дайрсан
Тнрний хажууд ганц 1 агуулах склад бол... л бна