Танилц: Отгон наадам болох Ховд, Баян-Өлгийд цол хүртсэн бөхчүүд
Шүлхий өвчинтэй холбоотойгоор Ховд, Баян-Өлгий аймгуудын баяр наадмыг наймдугаар сарын нэгэнд хийх Шадар сайдын тушаал гарсан. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх аймгуудын баяр наадам болж хоёр "Хурц" арслантай боллоо.


Ховд аймгийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүд
Тухайлбал, Ховд аймгийн баяр наадамд Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Төмөрцоож түрүүлж “Хурц” чимэг нэмсэн бол Манхан сумын харьяат сумын заан Б.Хүрэл-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан цол хүртэв. Баянхонгор аймгийн Б.Алтангэрэл, Ховдын М.Баяржавхлан зэрэг аймгийн арслангууд "хурц" чимэг нэмэхээр очсон тус наадамд аймгийн заанаас өөр цолтон төрсөнгүй. Нэг ёсондоо "найраагүй" наадам болж өндөрлөв.
Харин Баян-Өлгий аймгийн наадмаар Х.Жарданбек, Б.Имангали гэх хоёр аймгийн начинтай боллоо. Түрүү үзүүрт Булган аймгийн арслан Б.Эрхэмбаяр, Ш.Батырбектэй хүч үзэж "хурц" чимэг хүртэв. "Эв Монгол" клубийн бөх өдгөө 19 настай сумын заан Ш.Батырбек аймгийн заан цол хүртэв.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан наадам болжээ, цол авсан бүх бөхчүүддээ баяр хүргэе
Найраагүй шударга барилдаан болсон гэхийг сонсоход сайхан байна
Hodoonii naadam l jinhene bohchuudiig todruuldag shuu bayar hurgey
Ховд, Баян-Өлгийн наадам сайхан болж өндөрлөжээ
Tsol avsan buhchuud ni hudulmuriinhee ur shangiig hurtlee
Бөхийн спортыг дэмжиж, өв уламжлалаа хадгалж явах хэрэгтэй
Hudlaa yarih yumgui shudarga barildaan bolson ni hamgiin chuhal
Залуучууд хүчтэй гарч ирж байгаа нь үндэсний бөхөд хэрэгтэй
Bayn-Ulgiin zaluu boh irgedee bayarluulj baina
Цол хүртсэн бүх бөхчүүддээ эрүүл энх, өндөр амжилт хүсье
Хурц арслангууддаа улсын наадамд ч өндөр амжилт хүсье
Бөхийн дэвжээ улам өрсөлдөөнтэй байгаасай
Amjilt gargasan buhchuudiig nutag us ni baharhah heregtei
Ховдын бөхчүүд жил ирэх тусам чангарч байна
Ховдын бөхчүүд жил ирэх тусам чангарч байна
Баян-Өлгийн сумын заанууд мундаг юмаа, улсын начин харцагуудыг нам нам чаагаад л.... гэхдээ аймагтаа түр үүлж чадахгүй гоожуурууд...кх кх кх
Эрхэмбаярыг дараа нь элдэвлээгүй биз ?!
Хасгуудыг ер нь байранд нь л тавина шүү !!!