НИЙГЭМНийгэм мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл ТЭГШ, СОНДГОЙГООР зорчино
Хичээлийн шинэ жил болон COP-17 холбоотойгоор автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдөр хүртэл тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтад шилжихээр болжээ. Энэ жилийн тухайд дугаарын хязгаарлалтад бүсчлэл хамаарахгүй бөгөөд 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх юм байна. Харин есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жил эхлэх учир дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж.
Тээврийн хэрэгслийн Улсын дугаар тэгшээр төгссөн бол тэгш өдөр, сондгойгоор төгссөн бол сондгой өдөр хөдөлгөөнд оролцох юм. Уулзвар бүрд хяналтын камерын тусламжтайгаар дугаарын хязгаарлалтад хяналт тавих юм байна.
Дугаарын хязгаарлалтад дараах тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байна. Тухайлбал,
- -Ногоон дугаартай, цахилгаан тээврийн хэрэгсэл,
- -Хэвлэл мэдээллийн тээврийн хэрэгсэл,
- -Дипломат албаны тээврийн хэрэгсэл,
- -Зочид төлөөлөгчдийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл,
- -Зөвшөөрөгдсөн такси үйлчилгээ эрхэлж буй тээврийн хэрэгсэл,
- -Хүнсний үйлчилгээний түгээлт болон татан авалтын тээврийн хэрэгсэл,
- -Оршуулгын үйл ажиллагаанд оролцож буй тээврийн хэрэгсэл,
- -Хот нийтийн тусгай үйлчилгээнд үйл ажиллагаа явуулж буй тээврийн хэрэгсэл,
- -Жуулчин тээвэр,
- -Эмнэлэг, Цагдаа, Нийтийн тээвэр, Онцгой байдлын тээврийн хэрэгслүүд дугаарын хязгаарлалтад хамаарахгүй юм байна.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.