Улс төрийн халуун сэдэв

Д.Баясгаланд хамаарах $110 саяын авлигын СОНСГОЛ БОЛОХГҮЙ гэдгийг С.Зориг агсны хөшөө зөөлтөөс харж болно

Ямар ч тэнэг хүн ойлгохоор логик дээр гэнэт л "Хөшөө дураараа зөөлөө" гэх хөөсрөл өнгөрөгч амралтын өдрүүдээр өрнөв. Мэлтийгээд зогсож байдаг С.Зориг агсны хөшөө бол ардчиллын үнэ цэнийг ойлогох хэн хүмүүст шуудхан ачаад явахад нь дуугүй өнгөрөх сэдэв биш ээ. Дуугарахыг нь дэндүү сайн тооцоолно.

АН-ын гишүүнд хариуцлага тооцсоноор МАН-ын, бизнесийн томчуудыг хамгаалдаг хэлбэрийг Н.Учрал, Б.Пүрэвдагва нар давтлаа

С.Зориг агсны хөшөө байрлах газрыг эзэмшиж байсан гэх "Бодь"-ийн Д.Баясгалан, тэндээс худалдаж авсан хэмээгдэх Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар олны энэ дуу шуу, дуулианыг тооцоолохгүй. Шуудхан портер авчраад нэг нь ачуулж, нөгөө нь аччихсан болж таарав уу.

Тийн шөнө ачсаныг нь маргааш өглөө нь манай хотын Б.Пүрэвдагва дарга гэнэт мэдэж, шууд мэдээлэл хийлээ гэх. Ийм энгийн жүжиглэлтэд ч бүгдээрээ хууртаад өнгөрөв шүү дээ, хэдүүлээ. Эцэст нь АН-аас сонгогдсон Сүхбаатар дүүргийн засаг даргыг гурван сараар цалинг нь хасаад, хамаг буруутан түүгээр дуусав.

Яг л Н.Учрал улс орон даяар шатахууны асуудал мандаж байхад салбарын сайд Г.Дамдиннямд хариуцлага огт яриагүй атлаа хаа байсан Баян-Өлгийн АН-аас сонгогдсон Засаг даргыг "Шүлхийтэй тэмцсэнгүй" гэж огцруулсантай ижил кэйс юм.

Хотын дарга Б.Пүрэвдагва Сүхбаатарын дүүргийн АН-ын угшилтай засаг даргад хариуцлага тооцсон нь. Харин ч залуу хүн гэсэндээ халж хийрхсэнгүй. Гэхдээ Б.Пүрэвдагва Д.Баясгаланг ч, Х.Баттулгыг ч нэрлэсэнгүй. Тэр тойрч чадлаа. Н.Учрал MCS-ийн тавиул Г.Дамдиннямыг танхимаасаа гаргачхаж чадахгүй байгаа шиг л.

Хөшөө зөөсөн тохууцал дунд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ юу ч дуугарсангүйг анзаарав уу

Хөшөө хөдөлгөх замаар өрнүүлсэн энэ тохууцал дунд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ юу ч дуугарсангүйг анзаарав уу. Тэр чинь Ерөнхий сайд байх хугацаандаа С.Зориг агсны амь нас хохироосон агуулгыг үзэл санааны хувьд хамгийн их ярьсан хүн. Дээрээс нь Д.Баясгалангийн улс төрчдөд тараасан гэх 110 сая ам.долларын шүглийг анх үлээсэн.

Аль ч утгаараа зуны уулзалтуудын дараах энэ мессежид Л.Оюун-Эрдэнэ дуугарах байв. "Бодь"-ийн сонсгол болох эсэхийг одоо гарын үсэг цуглуулж яваа Н.Номтойбаяраас бус Л.Оюун-Эрдэнээс асуух цаг болжээ.

Зэрэгцээд шатахуун тос муухан энэ хүнд цагаар Хөвсгөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амарч, тэнд MCS Ж.Оджаргал, АПУ тэргүүтэй томоохон бизнесүүд очихын зэрэгцээ улс төрийн хүрээнээс Б.Чойжилсүрэн, Б.Жавхлан тэргүүтэн заларч, араасаа улстөрчдийг дуудсаар байсан амралт болов. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан мөн тэнд дуудагдангаа хилийн цэсээ эргээд ирсэн харагдсан. Үүнээс өмнө Өвөрхангай, Хөвсгөл зэрэг хэд хэдэн газарт мөн л улс төрийн хүрээнийхэн цугларцгааж.

Намрын улс төрийн өрнөл ямар байхыг тал талдаа зурдаг зуны уулзалтуудын шувтаргад "Бодь"-ийн Д.Баясгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар С.Зориг агсны хөшөөг зөөж, үзүүлэх тоглолт хотынхонд дэглэж өглөө. Яагаад ингэв. Уг нь шуудхан хөшөөг дураар зөөсөнд итгэхийн оронд энэ агуулгыг бодвол илүү сонирхолтой зураглал гарна.

Тэд энэ үйлдлээрээ,

  • "Бодь"-ийн Д.Баясгалангийн улстөрийн томчуулд тараасан гэх 110 сая ам.доллар буюу 390 тэрбумын авлигаарх УИХ-ын нээлттэй сонсгол болохгүйг л их сайн илэрхийллээ.

Цаашлаад "Ерөнхийдөө юу ч хийсэн, яах ч үгүй" гэдэг мессежээ манай томчуудад өгч эхэлсэн нь энэ байв. Ухаандаа Эрдэнэт хотын 50 жилд оролцох нэрээр сахал Д.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг ялгүй өнгөрөөх хэлцлийг хийхээр ирсэн Ц.Элбэгдоржийг АТГ дуудахад "Очих боломжгүй" гэж хэлүүлсэн шиг өрнөл хөшөө зөөлтөөр болж өнгөрлөө.

Монгол төгрөгийн өнөөгийн ханшаар $110 сая нь |3560| 391 тэрбумтай тэнцэх дүн. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярьснаар бол уг мөнгийг гарын арван хуруунд багтах улс төрчид авилгын хэлбэрээр хувааж авсан болж таарсан. Үүнээс,

Ингэснээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ үлдсэн $83.7 сая буюу монгол төгрөгөөр 297 тэрбумын авлигын мөнгө хэн хэнд очсон бэ гэдгийг зарлах, нотлох нийгмийн хүлээлт үүсээд байв.

Үндсэндээ 391 тэрбумтай тэнцэх ийм өндөр дүнтэй авилгын дуулианыг улс төрчид өөрсдөө задалсан түүх өмнө нь бичигдээгүй гэж хэлж болно. Тэгэхээр,

  • Нэг талд "Бодь"-ийн гаралтай 110 сая ам.долларыг ямар улс төрчид хэд хэдээр нь хувааж авсан бэ?
  • Нөгөө талд, энэ дуулианыг газар авахуулахгүй зогсоох сонирхол ч гэсэн улс төрчдийн дунд хавраас хойш өрнөж, эдүгээ ийм төвшинд ирчхээд байна гэж харж болохоор...
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button