Top StoriesТойм, анализУлс төрийн халуун сэдэв

Хөшигний ард: "Эрдэнэт үйлдвэр"-ийн 20%, ДТҮ-ийг бүхэлд нь Д.Эрдэнэбилэгт шилжүүлэх хэлцлийн суурийг Ц.Элбэгдорж тавьж явна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд ирсэн нь сахал Д.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг хууль шүүхийн эрсдэлгүйгээр Монголд ирүүлэх, цаашлаад "Эрдэнэт үйлдвэр", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-тэй холбоотой өмчлөлийн асуудлыг дээгүүр хүрээнд тохирно гэх агуулгын нюансыг уншина уу.


-Сахал Д.Эрдэнэбилэг 3.5 жил, Ч.Сайханбилэг 10 жил эх орондоо ирсэнгүй-

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Монголд оруулж ирсэн мөнгөний эх үүсвэрийн асуудлаар шалгагдаж байх хугацаандаа гурван тэрбумын барьцаа байршуулан, 14 хоногийн хугацаанд гадаадад эмчилгээ хийлгэх хүсэлт гаргасан байдаг.

Энэ бол 2023 оны хоёрдугаар сарын эхээр өрнөсөн үйл явц. Үүнээс хойш даруй 3.5 жилийн хугацаа өнгөрөөд байгаа ч тэр эх орондоо ирээгүй хэвээр байгаа юм.

Харин "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ татгалзах шийдвэрийг УИХ-аар оруулалгүй, танхимдаа алх цохисон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа хилээр гарч, 10 жилийн турш эх орондоо ирээгүй байгаа юм.

Тэрбээр "Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дууссаны маргааш эх орондоо очно" гэж мэдэгдэж байсан ч эдүгээ дараачийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургаан жилийн хугацаа сүүлийн он руугаа орж байхад ч Ч.Сайханбилэг эх орондоо ирэхгүй байгаа нь анхаарал татдаг.

Улс төрийн хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарыг энэ зун Монголд ирнэ гэх яриа таамаг хөврөөд байв. Гэвч тэд ирсэнгүй. Харин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирсэн нь анхаарал татсан өнцөг болов.

Тэрбээр Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт үйлдвэр"-ийг Монголд хувийн хэвшлийн хөрөнгөөр оруулж ирэхэд улс төрийн бүхий л дэмжлэгийг нь хийж өгч, Ч.Сайханбилэгээр гүйцэтгүүлсэн нэгэн юм.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд ирж, хөшигний ард энэ өдрүүдэд ямар тохироо хийсэн талаарх агуулгыг хүргэж байна.

Нэг. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 20 хувийг Д.Эрдэнэбилэгт өгч, 400 сая ам.долларын хэлцлийг хаах хувилбар

ОХУ-ын талаас "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Д.Эрдэнэбилэг 400 сая ам.доллароор шилжүүлэн авсан байдаг. Улмаар Засгийн газар худалдан авах давуу эрхээс татгалзсан, мөнгөний эх үүсвэр төрийнх зэрэг шалтгаанаар дотоодод маргаан үүссэн юм.

Уг асуудлаарх хэрэг өнөөг хүртэл шүүхээр эцэслэн шийдэгдэлгүй арваад жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд төр "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Засгийн газрын мэдэлд авч, улмаар Д.Эрдэнэбилэгийн мэдэлд байсан "Хөтөл цемент шохойн үйлдвэр"-ийн хувьчлалын гэрээг хүчингүй болгосны зэрэгцээ "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээг зогсоосон юм.

Мэдээж хувийн хэвшил эдгээр үйлдвэрт өөрсдийн хөрөнгөөр хийсэн санхүүжилт, оруулсан мөнгөн эх үүсвэрээ авах хэлцлийг Засгийн газартай хийх шаардлага үүснэ. Энэ хэлцэл ч эцсийн байдлаар шийдэлд хүрэхгүй явсаар, эдүгээ Д.Эрдэнэбилэгт зөвхөн "Эрдэнэт үйлдвэр" 200 сая орчим ам.долларыг төлөх шаардлага биелээгүй хэвээр яваа юм.

Чөлөөт зах зээлийн нийгэмтэй манай улсад энэ бол нэг талаас төр "дээрэм" хийсэн, нөгөө талаас баялгийг үндэсний цөөнх болтлоо бэхэжсэн хэсэг давуу байдлаар өөртөө төвлөрүүлсэн явцыг задалсан гэх хоёр талт дуусдаггүй маргаан үүссэн юм.

Тэгвэл Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 50 жилийн ойн наадмыг үзэнгээ Д.Эрдэнэбилэгт төлөх учиртай Засгийн газрын 200 сая ам.долларыг суутгах замаар тус үйлдвэрийн 20 хувийг ХХБ-нд шилжүүлэх хувилбарыг дээгүүр хүрээндээ санал болгосон гэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил ба Засгийн газар хоорондын өглөг, авлагын тооцоог эцэслэх замаар үйлдвэрийн 20 хувийг шилжүүлэх хувилбарыг санал болгож байгаа гэсэн үг.

Хоёр. Д.Эрдэнэбилэг нарын хэргийг шүүхээр эцэслэж, торгуулийн шийтгэлээр хаах санал

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарын хувьд эх орондоо ирэх хүсэл эрмэлзэл дүүрэн хэдий ч шүүхийн шатанд ял авч мэдэх эрсдэлээс болгоомжилж, гадна "бүгж" буй.

Тэгвэл Ц.Элбэгдорж тэдэнд хамаарах хэргийг шүүхээр эцэслэхдээ торгуулийн ялаар шийтгэх санал тавьсан гэгдэж байна.

Д.Эрдэнэбилэг нарт хамаарах хэрэгт ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон тэргүүтэй "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Монголд оруулж ирэх хэлцлийг хийсэн нэлээд залуус хамран шалгагдсан. Тэдэнд хамаарах хэргийг ял шийтгэлгүй өнгөрөөж, Д.Эрдэнэбилэгт мөнгөн торгууль ногдуулах хувилбарыг санал болгосон гэж ойлгогдож буй юм.

"Шүүхээр ял шийтгэх эрсдэл үүсгэхгүй" гэх тохироо амжилттай хийгдсэн нөхцөлд Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэг нар эх орондоо ирэх асуудал яригдах нь тодорхой нюанс билээ.

Гурав. Төмөртэйн ордыг эзэмшдэг "Дархан төмөрлөгийн үйлдвэр"-ийг Д.Эрдэнэбилэгт шилжүүлэх хувилбар

Өнгөрсөн жилүүдэд энэ нэлээд яригдсан сэдэв юм. Тодруулбал, Засгийн газрын Д.Эрдэнэбилэгийн талтай хийх хэлцлийн хүрээнд "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийг төрд өгч, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг хувийн хэвшил талд буцаах саналыг тавьсаар байсан байдаг. Энэ удаа ч уг санал дахин тавигдсан гэгдэв.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн гол үнэ цэнэ нь өндөр нөөц бүхий Төмөртэйн орд юм. Уг үйлдвэрийн хувийн хэвшил дэх концессын гэрээг цуцлах замаар МАН, ХҮН нам дамнан, сүүлийн жилүүдэд засаглал хэрэгжүүлэхдээ улс төрийн чиглэлд ихээхэн мөнгийг нь гаргасан нь ирээдүйд шалгагдах сэдэв болон яригддаг.


Холбоотой агуулгыг уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чааваас даа, ингэж дарлуулж байгаа бол төрийн сэнтийд залраад яахав. Хийморь нь дорлйтсон хулгайчууд. Оюун-Эрдэнээс долоон дор.

иргэн
иргэн

Өрөвдөлтөй ч юм,,,бүхэл бүтэн нэг Улсын Төр засаг, Хууль шүүхийхэн нэг муу Оргодолыг яаж ч чадахгүй чөлөөтөй явуулж л байгаа нь Ичгэвтэр юм дөө,

Зочин
Зочин
Reply to  иргэн

Эбиг алах хэрэгтэй. Энэ хүн амьд байгаа цагт хужаагийн эрлийзүүд төрд хүчтэй байж, авилгалыг цэцэглүүлж, улс орон ард иргэдийг доройтуулсаар байх болно.

зараа
зараа

эбиштэйн хүүхдүүдийг бэлэг болгох замаар ертөнцийн буг болсон хүмүүстэй гүнзгий холбогдсон, улсаар нь зарсан ч байж магадгүй өнөөдөр Монголд л израйлууд тайван явж байгаа эбиштэйн өөрөө ану д иргэншил авсан, цахиа чоно 2 ховдын мал хулгайлдаг бол өт нь манай улсыг бүхэлд нь хулгайлж байна, энэ бүхэн хөөрүү сагуу мөнгөнд дуртай боловсролгүй лүмпэн төрд сандайлсан новш нараас болж байна эбиштэйнийг барихгүй бол ерөнхийлөгч огцрох ёстой

Төрөө
Төрөө

Эрдэнэтийг төрийн мөнгөөр өөртөө авах Элбэгдоржийн санаархал нурсан ч ашигт олж авах гэж ирсэн нь тодорхой байна

Зочин
Зочин

Баримт нотолгоо, шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө хэнийг ч буруутай эсвэл гэм буруугүй гэж дүгнэх нь зөв биш

Зочин
Зочин

Баримт нотолгоо, шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө хэнийг ч буруутай эсвэл гэм буруугүй гэж дүгнэх нь зөв биш

Зочин
Зочин

Etsiin shiidver garaagui baihad taamagaar taltsah ni ulsad ashigtai bish

Зочин
Зочин

Etsiin shiidver garaagui baihad taamagaar taltsah ni ulsad ashigtai bish

Зочин
Зочин

Ийм хэмжээний өмчийн асуудал ил тод, хуульд нийцсэн байдлаар шийдэгдэх ёстой

Засгийнг газар нь сахалтай хуйвалдсан
Засгийнг газар нь сахалтай хуйвалдсан
Reply to  Зочин

Оросууд эрдэнэтийн 49 хувиа зарна гээд хуулийн дагуу партнер болох Монголын ЗГ-т хэлсэн чинь ЗГ нь авахгүй мөнгө байхгүй авахгүйгэжээ. Тэгснээ сахал Эрдэнэбилэг гэх хувийн компанитай хүнд Засгийн газраас 300 сая доллар янз бүрийн сувгаар өгөөд, мөн 100$ сая доллар гаднаас зээл авхад нь баталгаа гаргаж өгөөд нийт 400 сая долларыг сахал эрдэнбилгийн компанид олгуулаад Эрдэнэтийн 49 хувийг Оросуудаас авхуулсан байна. Үүүнийг Монголын засгийн газар ард түмний өмчийн эсрэг хувь хүн, хувийн компанитай хуйвалдаж Монгол иргэдийн өмчийг хувь хүнд өгсөн ДЭЭРЭМ гэж үзнэ. Энэ бол тухайн үеийн засгийн газар хувийн компанитай хуйвалдан эрдэнэтийн 49% хувийг луйвардаж хувь хүнд өгсөн гэмт хэрэг юм.

Зочин
Зочин

Erdenetiin asuudal bol niitiin ashig sonirhliin asuudal uchraas buh zuil il tod baih heregtei

Зочин
Зочин

Хэн нэгний нэр дурдагдсан төдийд үнэн гэж үзэхээсээ өмнө баримтыг нь хүлээх хэрэгтэй

Зочин
Зочин

Shuuhiin shiidverees umnu hen negniig buruutgah ni zov handlaga bish

Зочин
Зочин

Төр ч бай, хувийн хэвшил ч бай хууль бүгдэд ижил үйлчлэх ёстой

Зочин
Зочин

Huuli bugded adil uilchildeg gedgiig iim herguud deer l harah heregtei

Зочин
Зочин

Эдийн засагт нөлөөтэй том асуудлыг улс төрөөс ангид шийдэх нь чухал

Засгийнг газар нь сахалтай хуйвалдсан
Засгийнг газар нь сахалтай хуйвалдсан
Reply to  Зочин

Оросууд эрдэнэтийн 49 хувиа зарна гээд хуулийн дагуу партнер болох Монголын ЗГ-т хэлсэн чинь ЗГ нь авахгүй мөнгө байхгүй авахгүйгэжээ. Тэгснээ сахал Эрдэнэбилэг гэх хувийн компанитай хүнд Засгийн газраас 300 сая доллар янз бүрийн сувгаар өгөөд, мөн 100$ сая доллар гаднаас зээл авхад нь баталгаа гаргаж өгөөд нийт 400 сая долларыг сахал эрдэнбилгийн компанид олгуулаад Эрдэнэтийн 49 хувийг Оросуудаас авхуулсан байна. Үүүнийг Монголын засгийн газар ард түмний өмчийн эсрэг хувь хүн, хувийн компанитай хуйвалдаж Монгол иргэдийн өмчийг хувь хүнд өгсөн ДЭЭРЭМ гэж үзнэ. Энэ бол тухайн үеийн засгийн газар хувийн компанитай хуйвалдан эрдэнэтийн 49% хувийг луйвардаж хувь хүнд өгсөн гэмт хэрэг юм

Зочин
Зочин

Tom orduudtai holbootoi asuudliig uls turiin margaan bolgohgui baih ni zuv

Зочин
Зочин

Ийм мэдээлэл гарсан бол холбогдох байгууллагууд тодорхой тайлбар хийх шаардлагатай

Зочин
Зочин

Хэн нэгнийг өмөөрөх ч биш, буруутгах ч биш хууль л эцсийн үгийг хэлэх ёстой

Иргэн
Иргэн

Атг-д шалгуулах гэж очих биш атг-р эрдэнэтийн асуудалаа дарханы төмөрлөгийн асуудалаа цэвэрлээд за бараг атг-р зуучилуулж 49%-а авхана дээ.

Зочин
Зочин

Эх оронгүй хулгайч нар

Бат инженер
Бат инженер

МАН-ын коммунистуудын түрийвч болсон улсын үйлдвэрийн газрууд, юуны өмнө Эрдэнэтийг төр хувийн хэвшлийн дундын өмч болгох нь хамгийн зөв шүү дээ Ард түмний өмч гэсэн нэр барьсан Үйлдвэр АА-н газрууд чинь төр барьж байгаа намын касс болчихсоныг ТА НАР ухаарахгүй байгаа юм уу

Засгийнг газар нь сахалтай хуйвалдсан
Засгийнг газар нь сахалтай хуйвалдсан

Оросууд эрдэнэтийн 49 хувиа зарна гээд хуулийн дагуу партнер болох Монголын ЗГ-т хэлсэн чинь ЗГ нь авахгүй мөнгө байхгүй авахгүйгэжээ. Тэгснээ сахал Эрдэнэбилэг гэх хувийн компанитай хүнд Засгийн газраас 300 сая доллар янз бүрийн сувгаар өгөөд, мөн 100$ сая доллар гаднаас зээл авхад нь баталгаа гаргаж өгөөд нийт 400 сая долларыг сахал эрдэнбилгийн компанид олгуулаад Эрдэнэтийн 49 хувийг Оросуудаас авхуулсан байна. Үүүнийг Монголын засгийн газар ард түмний өмчийн эсрэг хувь хүн, хувийн компанитай хуйвалдаж Монгол иргэдийн өмчийг хувь хүнд өгсөн ДЭЭРЭМ гэж үзнэ. Энэ бол тухайн үеийн засгийн газар хувийн компанитай хуйвалдан эрдэнэтийн 49% хувийг луйвардаж хувь хүнд өгсөн гэмт хэрэг юм

Сонгогч Б
Сонгогч Б

Төр, засаг гэж байхгүй орон болсон юм шиг. Бие даасан улс орон биш юм шиг.

инээдтэй
инээдтэй

ЭРДЭНЭТийн 20 хувийг өгч болохгүй. ЭНЭ хоёр шоронд байх ёстой. ӨРШӨӨДӨГӨӨ БОЛЬ. ӨРШӨӨЛИЙН ард АВЛИГА байдаг шүү.

Иргэн
Иргэн

Бид биш би гийн өвчинтэй болсон хүмүүс ч дүүрч . Улсаасаа илүү баян болох гэж ард олныхоо хөрөнгийг авч дээрэмдэх гээд байдаг шуналтуудын цаад санааг үл ойлгоном. Хэрсүү биш хэцүүдсэн , хэлтгий хууль засаг бна оо. Одоо яая гэх вэ . Хийморьгүйм да.

МАНАЙ хуулийнхан гэж
МАНАЙ хуулийнхан гэж

Шоронд байх ёстой иргэд хуулийнхан болоод төрийн албан тушаалтнуудтай хэлцэл хийж ял завшдаг АВЛИГЫН шинэ хэлбэр амжилттай хэрэгжиж байна.

Зочин
Зочин

Энэ элбэд хор найруулагч гээч модон одон өгье яг тохирно

Зочин
Зочин

Хүрэлсүхтэй тохирчээ

Зочин
Зочин

Удахгүй АТГ-ын 49%-ийг Элбэгдорж эзэмшиж, дургүй хүнээ АТГ-аар шалгаж эхлэх юм байна даа. Тэгээд ЗГ-ын тал нь Эбигийн хувьд очиж, Монголын төрийг Эби, сахал, Сайханбилэг нар хувьчилж авч, Хятадуудад хэдэн аймгийг худалдах зэргээр дураараа зарж үрэх нь дээ.

Засгийнг газар нь сахалтай хуйвалдсан
Засгийнг газар нь сахалтай хуйвалдсан
Reply to  Зочин

Оросууд эрдэнэтийн 49 хувиа зарна гээд хуулийн дагуу партнер болох Монголын ЗГ-т хэлсэн чинь ЗГ нь авахгүй мөнгө байхгүй авахгүйгэжээ. Тэгснээ сахал Эрдэнэбилэг гэх хувийн компанитай хүнд Засгийн газраас 300 сая доллар янз бүрийн сувгаар өгөөд, мөн 100$ сая доллар гаднаас зээл авхад нь баталгаа гаргаж өгөөд нийт 400 сая долларыг сахал эрдэнбилгийн компанид олгуулаад Эрдэнэтийн 49 хувийг Оросуудаас авхуулсан байна. Үүүнийг Монголын засгийн газар ард түмний өмчийн эсрэг хувь хүн, хувийн компанитай хуйвалдаж Монгол иргэдийн өмчийг хувь хүнд өгсөн ДЭЭРЭМ гэж үзнэ. Энэ бол тухайн үеийн засгийн газар хувийн компанитай хуйвалдан эрдэнэтийн 49% хувийг луйвардаж хувь хүнд өгсөн гэмт хэрэг юм

Оюунэрдэнэ ҮНЭН байжээ. Оюунэрдэнэ энэ луйварчидта
Оюунэрдэнэ ҮНЭН байжээ. Оюунэрдэнэ энэ луйварчидта

Зайлуул Данх гэж ирээд Оюунэрдэнийг муулаад унагаасан. Гэтэл түүний хэлсэн бүхэн батлагдаж байна. Оюунэрдэнийг буулгасан нь ердөө Эрдэнэтийн луйварыг гүйцээх гэж байжээ. Луйварчдад хүч мөхөсдсөн Оюунэрдэнийгээ одоо дэмжицгээе. Эрдэнэтийг Луйвардаж авах гэсэн сахал Эрдэнэбилэг, Хүзүүгүй Элбэгдорж мэтийн дээрэмчид энэ засгийнг газартай хуйвалдсан байна. Оросууд эрдэнэтийн 49 хувиа зарна гээд хуулийн дагуу партнер болох Монголын ЗГ-т хэлсэн чинь ЗГ нь авахгүй мөнгө байхгүй гэжээ. Тэгснээ сахал Эрдэнэбилэг гэх хувийн компанитай хүнд Засгийн газраас 300 сая доллар янз бүрийн сувгаар ЗЭЭЛ болгож өгөөд, мөн 100$ сая доллар зээл авхад нь тусалж баталгаа гаргаж өгөөд нийт 400 сая долларыг сахал эрдэнбилгийн компанид олгуулаад Эрдэнэтийн 49 хувийг Оросуудаас авхуулсан байна. Үүүнийг Засгийн газар нь зохион байгуулалттайгаар сахал эрдэнэбилэг эх хувь хүн хувийн компанитай хуйвалдаж Монгол иргэдийн өмчийг хувь хүнд өгсөн гэж үзэхгүй юу гэж үзэх вэ дээ. Энэ бол тухайн үеийн засгийн газар хувийн компанитай хуйвалдан эрдэнэтийн 49% хувийг луйвардаж хувь хүнд өгсөн гэмт хэрэг юм.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Хүнийг шоолж байж элсэж ордог тийм тэнэг тусгай алба гэж дэлхийд бхгүү шүү Чулуу хөөхөө больцгоох хэрэгтэй

Бэхээ
Бэхээ

Монголд эрүүгийн хууль гэж байдаг уу?Хэн нэгэн хулгайч луйварчины саналаар хэргийн нөхцөл байдлаас үл хамааран торгох эсвэл тэнсэн харгалздаг юи уу .Манай хуулийнхан дээрээс өгсөн зааврын дагуу шүүхийн тогтоол гаргадаг гэдэг нь үнэн боллоо.

Монгол
Монгол

Нэн даруй тэр сахалтаас өөрийн хөрөнгөнөөс гаргаж оросуудад төлсөн мөнгийг нь өгөөд салж үз
Гэхдээ барьцаа нэртэй хэдэн төгрөг байрлуулсан нэртэйгээр хууль хяналтын байгууллагынхан доромжлон зугтаасан он жилүүдийн ялыг нь өгөх мөн барьцаалсан мөнгөнийх нь хүүг бодож авах хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Эбиг алах хэрэгтэй. Энэ хүн амьд байгаа цагт хужаагийн эрлийзүүд төрд хүчтэй байж, авилгалыг цэцэглүүлж, улс орон ард иргэдийг доройтуулсаар байх болно.

Зочин
Зочин

Ed nart eh iron gej baihgui huuli shuuhiinhen bugd hulgaich luivarchidiin gar hul

Зочин
Зочин

Хүрэлсүх пяздагийн хийж байгаа ажил. Залуус жаахан шударга байх гэхээр нь зайлуулчихаад л муу сайн бугшсан бохир хөгшчүүл ханаж цадахгүй

Хуулийнхан ичээч
Хуулийнхан ичээч

Яагаад хуулийнхан шударгаар ажиллаж чаддагүй юм вэ? Заавал авлига үнэртүүлсэн ажилд хутгалдаж байх юм даа. Шударга хүн төрийн өндөрлөгт гарахаа больжээ. ЛУЙВАРТ илчлэгдсэн ерөнхий прокурор агснуудыг ч яаж ч чадахгүй л байгнаа.

Зочин
Зочин

Төсвийг албаар алдагдалд оруулдаг төрийн албан хаагч нь АНУ-ын ба Ардчилсан намын нохой хийж байгаа. Монголчууд аа, та нар АНУ-аас ногоон карт авч чадахаа больсон тиймээс АНУ-д сайн дураараа буян битгий хийгээд байцгаа!

Холбоотой мэдээ

Back to top button