А.Амундра $500 мянга, Д.Сумьяабазар $800 мянгыг Б.Энхбаярт өгсөн бичлэг, аудио АТГ-т хүргэгджээ
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-д өгсөн мэдэгдэлдээ,
"...Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны бүрэн эрхийг өөрт ашигтайгаар урвуулан ашиглаж, хамаарал бүхий этгээдүүдтэйгээ хуулийн “манипуляц” хийж, “Бодь интернэшнл” ХХК-тай холбогдох хэргүүдийг далдалсны төлөө 500 мянган ам долларыг урьдчилгаа хэлбэрээр, 800 ам долларыг намын хандив нэрээр бэлнээр нийт 1.3 сая ам.доллар авсан байж болзошгүй онц ноцтой авилгын асуудлыг танай байгууллагад холбогдох 2 гэрчийн хувийн мэдээлэл, 2 цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт хүргүүлж байна" хэмээв.
Эндээс уг хоёр гэрч хэн бэ. Тэдний 2 цагийн видео бичлэг, 10 минутын аудио зэрэгт ямар агуулгууд багтсан бэ? гэдэг асуулт үүсч буй.
Хөшигний ард, Б.Энхбаярт, Д.Баясгалангийн өгсөн гэгдэж буй нийт 1.3 сая ам.долларыг,
- “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра 500 мянган ам.долларыг,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумьяабазар 800 мянган ам.долларыг нь өгсөн гэгдэж байна.
Улмаар Л.Оюун-Эрдэнийн өгсөн видео бичлэгийн нэг хэсэгт “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра Б.Энхбаяр нарын уулзалтаас гарч яваа дүрс багтсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий.
Уг уулзалт талбайн хажуу талын Голомт банкны төв оффисын дөрөвдүгээр давхар дахь дуу тусгаарлагч тусгай тоноглол бүхий өрөөнд болсон гэх бөгөөд Д.Баясгалан энэ өрөөнд улс төрийн хүрээнийхэнтэй уулздаг. Битүү хүрээндээ "Тэврэлтийн өрөө, үхлийн өрөө" гэхчлэн яригддаг байна.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэлдээ 1.3 сая ам.долларын асуудлыг нүүрсний сонсголын өмнөх цаг хугацаатай холбон тайлбарлаж, БЭЛНЭЭР гэж тодотгожээ. Ингэхдээ 500 мянган ам.долларыг нь "урьдчилгаа хэлбэрээр" гэсэн тодотгол ашигласан байна.
Эх сурвалжуудын мэдээллээр, “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра 500 мянган ам.долларыг Б.Энхбаярт 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө өгсөн гэгдэж буй. Логикоор харвал, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө гэхээр Д.Баясгалан 2023 онд нүүрсний сонгол хийж, төмөр замын асуудлыг нь ухна гэдгийг урьдчилж хараад тооцоолсон мэт цаг хугацааны логик зөрчил үүсчхэж буй.
Харин 2020 онд А.Амундра болон “Бодь интернэшнл” ХХК-ийн статус ямар байсан бэ гэхээр, Тавантолгой- Гашуунсухайт төмөр замын ажлыг тэднийх авч, гүйцэтгэлдээ ороод байсан цикл үе нь юм.
Ингээд А.Амундрагийн хэсгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Б.Энхбаярт 800 мянган ам.доллар өгсөн гэх Д.Сумьяабазарын холбоос руу орцгооё.
Саяхан Д.Сумьяабазар Б.Энхбаярт зориулан өөрийн цахим хуудастаа "... Баялгийн хараалтай нүүр тулж, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа бол Тавантолгой, Ухаа худаг, Бодь Групп, Төмөр зам, тэдгээрийг тойрсон мөнгөний асуудал болох 44 их наядаас эхлээд 1.5 сая ам.долларын яриануудыг бүх л хүмүүс мэдэж байгаа. Үүнийгээ шалга. Авлига албан тушаалын гэмт хэргийн жинхэнэ гогцоо тэндээс чинь хөвөрдөх болно гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хэлье" гэж бичсэн байдаг.
Д.Сумьяабазарын ярианд дурдагдаж буй 1.5 сая ам.доллар гэдэг нь Л.Оюун-Эрдэнийн "бэлнээр 1.3 сая ам.доллар" гэдэг үгтэй утга дүйж буй. "Бүхий л хүмүүс мэдэж байгаа" гэж онцолсон Д.Сумьяабазарыг Л.Оюун-Эрдэнийн өчигдрийн мэдэгдэлдээ "...гэрчийн хувийн мэдээлэл" гэж дурдсан байж болохоор харагдаж байна.
Хөшигний ард яригдаж буйгаар, Д.Сумьяабазар анхлан Б.Энхбаярыг Д.Баясгаланд танилцуулж, "...Улс төрд хол явах залуу" хэмээснээр сонгуулийн дэмжлэг болгож албан бусаар |бэлнээр| 2020 онд 500 мянган ам.доллар өгсөн гэх бөгөөд уг уулзалтад А.Амундра байлцсан нь баримтаар авагдсан гэгдэж байна.
Улмаар 2023 онд нүүрсний сонсголын өмнө Д.Сумьяабазар Д.Баясгалангийн асуудлыг гуйнгаа Б.Энхбаярт 800 ам.доллар өгсөн гэгдэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэлдээ уг дүнг "намын хандив нэрээр" гэж тодотгоод буй.
Тэгэхээр 2020, 2023 онд Д.Баясгалангаас Б.Энхбаярт өгсөн гэгдэж буй 1.3 сая ам.долларын хоёр удаагийн уулзалтад Д.Сумьяабазар оролцсон гэх таамаг эндээс гарч буй. Тэрбээр АТГ-т энэ талаараа мэдүүлэг өгөхөд бэлэн гэснээр Л.Оюун-Эрдэнэ зоригтой хөдөлсөн бололтой.
Үндсэндээ Д.Сумьяабазар, А.Амундра нар Л.Оюун-Эрдэнийн гол гэрч, ялалтын хөзөр болж, тодорхой нотломжуудыг аудио, видео бичлэгээр энэ нь батлагдах боломжтой гэгдэж буй аж.
АТГ иргэнээс мэдээлэл ирсэн нөхцөлд шалгалтын ажиллагааг заавал явуулдаг. Энэ дагуу Б.Энхбаярын асуудал Л.Оюун-Эрдэнийн хүсэлтийн дагуу шалгагдана гэсэн үг. Харин хотын даргын суудлаа өгснөөс хойш нийтийн сүлжээнд төдийлөн харагдахаа больсон Д.Сумьяабазар, А.Амундра нар энэ хэргийн гэрчээр оролцоно гэдэг нэг шинэ нюанс юм.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын бэлнээр авсан гэгдэж буй 1.3 сая ам.доллар нь өнөөгийн ханшаар 4.6 тэрбум төгрөгтэй тэнцэх юм.
Бид уг агуулгыг дэлгэрүүлэн мэдээлнэ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene bol uneheer tom hergiin ehlel yum bish uu
ene bol tom scandal boloh magadlalтай
Сумъяабазар ээж, дүүтэйгээ нийлж Улсын циркийн хулгайлж авсан. Энхбаяраа улсын циркийн энэ луйварчдаас авч улсад өгөөч. Тэгвэл Энхбаярыг толгой дээрээ залж, бүх сонгуульд ялснаар тооцож дархалья. Нийслэлийн иргэдэд, циркийн жүжигчдэд ус агаар шиг хэрэгтэй байна. Бас циркийн эргэн тойрны газрыг энэ шуналтнууд авч өндөр барилга барьсан. Үүнийг ч шалгах ёстой. Сумъяабазарын гэр бүлээс их юм гарна.
Гогцоо хөвөрч эхлэх нь.
Төмөр зам барих ажлыг авах үeдээ 110 сая долларыг бэлнээр аваад олон гишүүдэд тараасан гэж ойлгосон. Тэд нарын нэг нь Энхбаяр
Мядагбадам аа энэ бичсэн зүйлд чин итгэл алдарлаа .Эхлээд 800мянган доллар гэж байснаа төгсөл хэсэгтээ 800 доллар болоод явчихлаа .Чи дунд сургууль төгссөн уу?
barimt ni unen bol mash notstoi asuudal bn
uls tur buur aimar boljee
Энэ байдлаар Сумъяа гэрч биш хамжигч юм бишүү Оюука тэр болгоныг мэдэж байсан гэдгээр нь хам хэрэгтэн болж таарах юм байна даа нэг бол анхны авилгач байх магадлал өндөр байна даа
Сум өөрөө хэдийг авсан бэ гэдэг асуудал босох бололтой, бүгдийг нь хориоч ээ. АТГ одоо юу хийгээд байдаг байна аа.
дамжуулаалгуй дундаас нь хусчихаар хүн, Нямбактертай хормой нэг
Бүгдийг хорино гэхээр eрөнхийлөгч Хүрэлсүхийг ч хорих болно доо. Монголын хуулийнхан чадахгүй ээ. Солонгост бол өлийн нүргэлэхээр том авилгын сүлжээ илэрч байна
uls turiin amidral uneheer bohir yum
uls turd itgeh итгэл bagasaj bn
shudarga yos gej baina uu
Пөөөх
авилга, хээл хахууль, хулгай луйвар ... гээд бузар булайндаа бүр живэх нь ээ Монгол улс 🙁
Одоо МАН намын хэнд итгэх вэ Бүгдээрээ адилхан юм биш үү Хэнд ч итгэх арга алга Бүгдээрээ ажлаасаа түдгэлзүүлж байшаад шалгуулах ёстой юм биш үү
hezee iim hulgaichuudiin hereg shiidegdej baisan yum zamharaad l alga bolno.hen c h hariultslaga huleehgui shuu dee.mongold huli uilchildeggui humuus baidag
1.3 say dollar gedeg arai l denduu yumaa
Нийт 100-200 сая доллар тараасан байна. Хэд нь Баттулга, Хүрэлсүх, Занданд очсон бол гэдэг л сонин байна
САЙТУУДАД ХЭДЭН МЯНГАН НОГООН ӨГСӨН БЭ ?!
ЕС бхдаа ч энэ хүн ийм ёс суртахуунтай бжээ. Наанаа авилгачидтай тэмцэх амаргүй бна л гээд бсн чинь өөрөө...
Энэ хоёр гүрийхнээ
Үүнийг л улстөр гэхгүй бол өөр юуг хэлэх үү? гоё болж бна даа....бүгдийг нь яппаж хөрөнгийг нь хураа
Үнэн юм бол бичлэгийг нийтэд үзүүлэх лл хэрэгтэйшд
Худлаа үнэн ярьж байгаа хулгайчуудыг бүгдийг нь барьж дүүжлье. Тэгэж байж эрүүлжих юм байна.
Өт нь өтөө иддэг
Үнэн нь, худлааг гүйцдэг.
Удахгүй цаашаа явах газаргүй буланд шахагдаад ирхээрээ эд нар галзуу чоно мэт эргэж дайрч гарах гэсэн оролдлго хийцгээж байна даа
hen unen hen hudal gedgiig ATG l togtoono doo
Хэцүү л байх АТГ-н даргыг Оюунэрдэнэ томилсон тийм болхоор Оюунэрдэнийн хэдэн зуун сая долларын луйвар нь нам дарагдчихаад огт гарч ирэхгүй байна.Энхбаяр намын хандивын мөнгө авсандаа золиослогдох гэж байх шиг байна
Дашдаваа бол Хүрэлсүхийн хүн л дээ
songuuliin umnu iim yum bolдог yum uu
barimtaa sain shalgah heregtei hudal medee ch bh magadgui
hen ni hen be gedeg ni il garah bailgui
Херо нь юуг ч яаж ч худлаа хийж баримт гэж тарааж чаддаг шүү. Бичлэг гэлэгт үнэмшихгүй эээ
өгсөн авсантайгаа хөтлөлцөөд шорон явцгааж дээ, жээнкоог ч хээроог ч данхыг ч, амараа дамбийжааг ч гэсэн араас нь явуулж улс төрөөс холдуулж үз. энэ улс орны эдийн засаг сүйд боллоо шүү, хэрэлдэж хэмхэлдэж суух цаг биш, алх цохиод л ачаад байх цаг.
За үнэн бол авлига өгсөн авсан, зохион байгуулсан гээд Сумъяабазар, нуун дарагдуудсан гээд Оюун-Эрдэнэ нар хамт явлаа даа. Авлига өгсөн гээд Амундра бас явлааа. 2-3 жилийн өмнө болохоор гэмт хэргийг нуун дарагдуулсан гээд явлаа. Аюурзана 1 саяыг авсан юм бол шинээр үүссэн нөхцөл байдал гээд дахин хэрэг нээгдэх нөхцөл үүслээ. АТГ, Тагнуул муу л ажиллаж байна даа.
Мөн яриваа. Оюун-Эрдэнэ анхнаас нь мэдсэн байх боломжгүй
Ванга авгай болчихсын бишүү
Маш олон гишүүд, Баттулга, Хүрэлсүх нарт ч хамаарах том мөнгөний сүлжээний үзүүрийг хөвөрдлөө дөө. Оюун-эрдэнэ болгоомжтой, ялангуяа гэр бүлийнхэнээ хамгаалалтанд аваарай. Их мөнгөний эзэд зэвүүн шүү
Хотоор дүүррэн тагнуулч бгоно гэж хошогруулсан энэ олон хүнээ эхнээс нь амласнаараа өөд нь татаж эхлэх болоогүү юу Зарим нь бараг 8 9 жил хүлээлээ
Энэ үзмэрч авгайд үзүүлэх гсн юм. Хаана үздэг вэ халтайсан авгай минь.
Энэ өлөн намчин бөгс цүнхчин дарга долооогч эр эм шуналт бузруудл монголын хөгжил иргэдиин боломжиииг сорж тонож амь зогооодог нүгэлт бузрууд юмдааа том жижиггүй нүгэл гэж биидэээ ядаж баян ядуу адилхан үхдэг нь шудрага юмдааа жоохон хүнлэг амьдраасай
⁹
Ямар ч логик алга, Уул уурхайн сайдаар Д.Сумвяабазар ажиллаж байх үед Энхбаяр юу хийж байсан бэ? Энхбаяр авлига авах, шантаажлах эрх мэдэл албан тушаалтай байсан уу? бодоод үз, Оюун эрдэнэ бол бүтэхгүй гүтгэгч гэж ойлгогдохоор байна,
Одоо бол иймэрхүү захиалгатай мэдээллүүдэд харин ч нэг итгэхгүй шүү
ОДОО Л ТОМ ХУЛГАЙЧУУДЫН АСУУДЛУУД БОСЖ ИРЭХ НЬ ДЭЭЭ
EB n teed barivchlagdsan uu, haravtsan uu, orgon zailchvuu? 24tsag tag alga bolchloo.
OE n hudalch, hulgaich, EB n hudalchaar n medne, gehtei arai hulgaich gej bodsongui, tsag hugatsaa haruulah baih
мэдэж байсан юм бол яагаад дөнгөж одоо мэдээлж байгаа юм бэ? Хулгай хийсэн нь батлагдвал мэдсэн ч үүнийг нуун дарагдуулсан гээд Оюун-Эрдэнэ, Амундра нар өөрсдөө буруутай юм биш үү
Авилга өгсөн хүн өөрийгөө илчилвэл хариуцлага хүлээхгүй ээ гэж бна
Шудрага үнэний туйл Энхбаяр та сайдын ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй болжээ. таныг мөнгөнд дургүй хүн гэж нэг ч хүн итгэхгүй бна даа.
myadagbadam iig haraad baihad, suuldee yag l unuruu iin uruusun dugui haragdaad bga yum. huduunii huusun mantuunuud hotiin degjin ueiinhniihee urd garah iin tuld yu ch hiihees siihgui baidag uchir, hamgiin hogiin nuhud bolj huvirdag, ajil deer ch, business deer ch, uls turd ch. myadagaa gej, gants English ug meddegiin bolvuu daa, hov zohion baiguulj, nutgiin gishuun ah naraasaa eldev doloon baliar ugs olj, medee bolgohdoo sain yum. Baiguullagad, hamgiin horchin, hamgiin ih us zangiddag geh met garuud huduuniihun l bdag, uvs, zavkhan, altainkhan.
Энхбаяр бүтэхгүй нөхөр байсан байна .эд нарыг яаядаа байз .Мэргэн ардууд маань нэг анхааралаа төвлөрүүлбэл эвгүйдэх цаашаа л болох байх даа
Хэн ч шоронд орохгүй хонь бүрэн чоно цатгалан гэдэг л болно.дээр нь энэ сэтгүүлчид нэртэй соотонгууд иргэдэд сенсаци тарьж нийгэмийг буруу зүйлд уриалан дуудаж байгаагаа мэдсээр байж эзэдийнхээ төлөө үнэнч царайлан үсээ зулгааж нүдээ ухахаас ч буцагүй байгаа байдал бол ЭМЭГНЭЛ юм даа бузарууд.
Nuguu bichleg gesen yasan be audio bichleg barimt notolgoo bolohuu hench zasaj ynzaldag bolson shde
Баясгалан нь би танихгүй, өгөөгүй гээд Мэдэгдэл хийсэн.
Данх тэр бүгдийг мэдэж байсан бөгөөд нууж байсан үйлдэлддээ хариуцлага хүлээгээрэй