Трамп хэлэлцээ явагдаж байгаа гэж хэлсэн ч Иран ямар нэгэн зүйл төлөвлөөгүй хэмээн үгүйсгэжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.08.03/ мэдэгдэл хийхдээ Ирантай хэлэлцээ хийж байгаа гэжээ. Мөн энэхүү хэлэлцээ нь дайн дордохоос өмнө Иран сайн тохиролцоонд хүрэх эцсийн боломж гэж тэр хэлсэн байна. Харин Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багай хэлэхдээ АНУ-тай хэлэлцээ явуулаагүй, ямар нэгэн уулзалт төлөвлөөгүй гэжээ.
Түүний хэлснээр Гадаад хэргийн сайд Аббас Аракчигээс бусад бүх хэлэлцэгчид Иранд байгаа аж. Харин Аракчи шашны мөргөл хийхээр Ирак руу явсан байна. Явагдаж буй ганц хэлэлцээ нь Омантай хийж буй Ормузын хоолойг удирдах асуудлаарх хэлэлцээ гэж Багай нэмж хэлжээ.
АНУ, Иран ингэж зөрчилдсөн мэдэгдэл гаргаж байгаагаас харвал таван сар үргэлжилж буй дайныг ойрын хугацаанд дипломат аргаар шийдвэрлэх найдвар бага байгааг харууллаа.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.