Өнөөдөр автомашины тэгш дугаартай иргэд 50 мянган төгрөгийн хязгаартайгаар шатахуун авна
Ерөнхий сайдын захирамжаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штаб ажиллаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалж буй.
Тус штабаас улсын хэмжээнд шатахууны нөөц хомсдол үүссэн тул урьд шөнийн 00.00 цагаас эхлэн автомашины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлах, задгай саванд өгөхгүй шийдвэр гаргасан юм.
Онгоцны 1000 тонн түлш Замын-Үүд боомтод өчигдөр бууж байгаа бол ОХУ-аас шатахууны ачилтыг нэмэхэд анхаарч, БНСУ-ын яам, үйлдвэрийн төлөөлөлтэй уулзан, БНХАУ-аас эхний ээлжинд 2000 тонн дизель, 6000 тонн АИ92 ачуулжээ.
Иргэд, олон нийтийн зүгээс дээрх шийдвэрийг шүүмжлэлтэй хүлээн авсан бөгөөд энэхүү хуваарилалт нь хэзээг хүртэл үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Өнөөдрийн байдлаар автомашины дугаар нь тэгш тоогоор төгссөн иргэд ШТС-уудаас 50 мянган төгрөгөөс дээшгүй дүнгээр шатахуун худалдан авна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийнхүү л алиа салбадай Дамдинннямын гараар монгол улс жавхлан төгөлдөр самруулж,дуусах шив пязда хаанаасаа ийм тэнэгийг олоод трсэн юм.Мудак бол мудакаараа л байдаг юм шүү төрийн хүний намбагүй далчигар оюунлаг хүн биш мангарлаг тэнэгрэл зөнөглөл хослуулсан аргагүй топ юмаа.Аргаа барсан нусан таг аавыхаа толгойг маажив гэгчээр тэгш сондгой гэдэг ядарсан арга хэрэглэж байна.Цаашид яах юм хадлан бордоо намрын тариа хураалт гээд олон шил шилээ харсан ажлыг энэ тэнэгээр самруулж байгаа юм уу?
Өгч байгаа газар ыайна уу даа
Ажлаа зөв хийж , жил болдог наадмын ачааллыг хэвийн өнгөрөөчихөж чадахгүй Монгол орон даяар шатахууны хямралд оруулсан хулгайч төрийнхэньэй хариуцлага тооцооч ! Ичихгүй Орос, Украйн руу буруугаа чихээд бгаамаа ! Энэ дайн 7р сард болоогүй , хэдэн жил үргэлжилж бна. АНУ, Ираны дайн мөн 7р сард болоогүй, хэдэн сар үргэлжилж бна