Улс төрийн мэдээ

Монгол "цагаачлах эрсдэлтэй" 50 улсын жагсаалтдаа үлдэж, визийн барьцаа 20 мянган ам.доллар болов

Энэ оны 4-р сараас АНУ-ын визийн бонд туршилтын хөтөлбөрийн дагуу B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болсон.

Ингэхдээ "цагаачлах эрсдэлтэй" ангиллын 38 улсыг хөтөлбөрийн эхэнд хамруулсан болов 2026 оны гуравдугаар сараас 12 улсаар нэмэгдүүлж 50 болгосны дотор Монгол Улс багтсан юм.

Монгол Улс уг хатуу шаардлага бүхий жагсаалтад багтсанаар манай улсын иргэд АНУ руу виз мэдүүлэхдээ санхүүгийн нотолгоо, буцаж ирэх баталгаа, аяллын зорилго зэргээ илүү нарийн шалгуулна гэсэн үг. Уг туршилтын хөтөлбөрийг энэ оны наймдугаар сарын 5-ны өдөр дуусна гэсэн хүлээлт байсан боловч АНУ-ын төрийн департмент уг хөтөлбөрийг байнгынх болгон хэрэгжүүлэхээ зарлав.

Энэ нь 15 мянган ам.долларын барьцаа нь 20 мянган ам.доллар болж нэмэгдээд зогсохгүй АНУ руу хууль ёсоор зорчих эрхтэй иргэдийг ч мөн зорчихоос татгалзах нөхцөлд хүргэж болзошгүй аж. Монголын талаас АНУ-ын Засгийн газарт уг хөтөлбөрөө эргэн харах байр суурийг илэрхийлсэн ч нааштай хариу өгөлгүй байсаар ийн байнгын хөтөлбөр болчхов.

Ийн Б.Батцэцэг сайдын үед монголчууд АНУ-ын цагаачлалын эсрэг хатуу бодлогын давалгаанд өртөж байна.

Ямар улс орнууд дээрх визийн батлан даалтын жагсаалтад багтсан бэ

  • Алжир, 
  • Ангол,
  • Антигуа ба Барбуда
  • Бангладеш
  • Бенин
  • Бутан 
  • Ботсвана
  • Бурунди
  • Кабо Верде
  • Төв Африкийн улс
  • Кот-дивуар 
  • Куба
  • Доминикан
  • Фижи
  • Габон
  • Гвиней
  • Гвиней Бисау
  • Кригизстан
  • Малави 
  • Мауритан
  • Намиб
  • Непал
  • Нигер
  • Жибути
  • Сенегал
  • Тажикстан
  • Танзани
  • Того
  • Тонга
  • Туркменистан
  • Тувалу
  • Уганда
  • Вануату
  • Венесуэл
  • Сан томе арал
  • Замби
  • Зимбаб зэрэг улс орнууд өмнөх 38 улсын жагсаалтад багтсан бол шинээр нэмэгдсэн 12 орнууд нь,
  • Камбож
  • Этиоп
  • Гүрж
  • Гренада
  • Лесото
  • Мауриту
  • Монгол
  • Мозамбик
  • Никарагуа
  • Папуа Шинэ Гвиней
  • Тунис
  • Сицилийн арал 

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Та нар САЙН ХАРДАА НӨГӨӨ МУУЛААД БАЙДАГ КАЗАК-д КАЗАКСТАН АЛГА, БИД НАР БОЛ АЦ ЮМ БАЙНА, БАТЦЭЦЭГ БА ТҮҮНИЙ ХУРАНДАА НАЙЗ АЦ ЮМ БАЙНА.

Зочин
Зочин

Батцэцэцэг , Батбаяр хоёр энэ ажлын байран дээр байгаа цагт Монгол улс жагсаалтаас хэзээ ч хасагдахгүй.

Зочин
Зочин

Наад нэг аялагч иддагаа буцааж татаачээ, ажлын үзүүлэлт гэж байдаг бол энэ хангалттай шалтгаан биш үү?

Зочин
Зочин

Африкийн болон ядуу буурай орнуудтай зэрэгцээд шаачих юмаа

Хаха
Хаха

Өөрсдийгөө хэнтэй нэг зиндаанд байгаагаа харчих бидний бодит түвшин

Зочин
Зочин

Ийм жагсаалтад орсон нь улсын нэр хүндэд л сөрөг нөлөөтэй юм даа

Зочин
Зочин

20 мянган долларын барьцаа гэдэг жирийн иргэдэд бараг боломжгүй босго боллоо

Зочин
Зочин

Хохино муу эргүү алнууд орос руугаа явна биз

Зочин
Зочин

1

Last edited 20 Өдөр Өмнө by Зочин
урнаа
урнаа

дандаа ядуу буурай улс бна монгол энд нэгдэх нь буруу

Зочин
Зочин
Reply to  урнаа

Улны жорлонгийн ялаа улсын иргэн байж бас би энэ жагсаалтад байх ёсгүй гэчжээ. Яг зөв жагсаалтдаа бн.

Зочин
Зочин

Хууль ёсоор аялах хүмүүс хүртэл хүндрэлтэй болж байгаа нь харамсалтай

Зочин
Зочин

Ymar uchraas Mongol uls ene jagsaaltaas garj chadahgui bnaa

Хаха
Хаха
Reply to  Зочин

Ядуу учраас. Авилгалтай учраас

Зочин
Зочин

Төр засаг энэ асуудал дээр илүү идэвхтэй ажиллах хэрэгтэй байсан юм биш үү

Зочин
Зочин

15 мянга байсан нь ч өндөр байлаа, одоо бүр 20 мянга болсон нь хэтэрхий хатуу санагдаж байна

Зочин
Зочин

Hun bur tsagaachlah gej yvdag bish shuu dee

Зочин
Зочин

Иргэдээ хамгаалах тал дээр бодит үр дүнтэй ажил дутагдсан юм шиг

Зочин
Зочин

Mongolchuudiin ner hund ingej unaj baigaa ni haramsaltai

EhdЗочин
EhdЗочин
Reply to  Зочин

Unah um baisan um shig hoho

Зочин
Зочин

Эдийн засгийн боломжгүй олон хүн аяллын төлөвлөгөөгөө цуцлах байх

Зочин
Зочин

Yalgaagui huuli daguu yavah humuust bas hund tusaj bn

иргэн
иргэн

Одоо яах вэ, АНУ явахаа л болчихооч дээ, ямар хэрэг байна?????

Зочин
Зочин

ENE 2-IIG YARALTAI OGTSRUULAX NI ZUV. CHINGISIIN MONGOL DAN YADUU BUURAI ORONTOI ZEREGTSTSEN BN.

Монгол хүн
Монгол хүн

Сайд ба Элчин хоёрыг муу хэлэх нь хэлэг.
Гэхдээ манай улс АНУ- ын шалгууруудын яг ямар заалт ,шалгуур давж чадахгүй дэлхийн сул дорой орнуудын тоонд орчихоод байгааг маш сайн анзаарч өөрсдөө хаана ч нүүр бардам улсын иргэн болохын тулд эх орондоо дээр ,дооргүй хариуцлагаа ухамсарлаж хөдөлмөрлөх л хэрэгтэй нь үнэн юм даа.
Олон улсын зарим нэг шалгууруудыг ажиглаж харахад ичиж үхмээр байгааг Монгол улсын иргэн бүр ухамсарлаж эхлэх ёстой шүү!!
Бурууг өөрөөсөө л хайж сурцгаа

Зочин
Зочин

3 хан сая хүнтэй улс гэхэд онигоо юмдаа. Энэ аниа маань энгэр дээрээ эрвээхэйн зүүлт зүүгээд л нисээд бдг. хурдхан солигдоосой

Зочин
Зочин

Монгол улс Яадуу буурай ард түмэн туйлын яадуу хйл гараад буцаж йрэхгүй. Хамаг ашигт малтмалаас улс эх орон ард түмэнд юуч олдохгүй туйлын ядуу болохоор Африкийн улсуудтай адйл хэмжээнд үзэж байна

Зочин
Зочин

Энэ 2 маань ч дийлэх ажил бишдэгээ.

Зочин
Зочин

Сицилийн арал биш ээ. тэр чинь Италийн нэг хэсэг! Сейшеллийн арал байлгүй дээ. дандаа сурлага муутай байсан хүмүүс мэдээ бичих аядаж байна!

зочин
зочин

Ө хөөрхий Монгол минь тартагтаа тулжээ

Зочин
Зочин

Манайхан АНУ-д нэг очихоороо харлаад балайраад байдаг учраас аргагүй шдээ, Батцэцэгийн муугийнх биш!!!

Зочин
Зочин

Элчин энгэрийн эрээн алчуураасаа, эгч нь эрвээхэйнээсээ салаасай

Зочин
Зочин

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Зочин
Зочин

UGAASAA GUILAGCHIN ULS USA OCHSON BOLGON HARLAJ OROGNOL HUSDEG . 30 40 000 AARAA TEND OROGNOJ BHAD ARGA BJ UU?

Холбоотой мэдээ

Back to top button