НИЙГЭМНийгэм мэдээ

16 настай сумын заан, 18 настай аймгийн заан болсон Ш.Батырбект унасан бөхчүүд

Энэ жилийн отгон наадам Баян-Өлгий, Ховд аймгуудаар шувтарлаа. Учир нь шүлхий өвчинтэй холбоотойгоор дээрх хоёр аймгийн наадмын наймдугаар сарын нэгэнд хийхээр болсон. Ховд аймгийн наадамд Баянхонгор аймгийн Б.Алтангэрэл, Ховдын М.Баяржавхлан, Ц.Төмөрцоож зэрэг улсын цолонд ойр арслангууд "хурц" чимгийн төлөө үнэн хүчийг үзэн барилдаж Ц.Төмөрцоож "хурц" арслан болов. Харин Манхан сумын харьяат сумын заан Б.Хүрэл-Эрдэнэ нэгийн даваанаас эхэлж арслангуудаа хүч үзэн үзүүрлэж аймгийн заан цолтон болов.

Харин Баян-Өлгий аймгийн наадам "будилаан" ихтэй болсон ч Булган аймгийн арслан Б.Эрхэмбаяр "найраа"-г тасалж "хурц" чимэг нэмэв. Харин үзүүр бөхөөр 18 насны Улсын аварга, энэ сарын 14-нд 19 нас хүрэх Баян-Өлгий аймгийн харьяат Эв монгол клубийн бөх сумын заан Ш.Батырбек зургаа даван аймгийн заан боллоо.

Тэрбээр,

  • Нэгийн даваанд- МУГТ, аймгийн арслан Х.Цагаанбаатар,
  • Хоёрын даваанд-Улсын заан Д.Анар,
  • Гурвын даваанд- Улсын начин Н.Мустафа,
  • Дөрвийн даваанд- Улсын харцага Г.Гантулга,
  • Тавын даваанд- Улсын начин Э.Мөнхбаатар,
  • Зургаагийн даваанд- Сумын заан Х.Жарданбек нарыг давж аймгийн заан цолтон болов.

Ш.Батырбек бага ахаасаа 14 насаар дүү, "хэнз" хүүхэд. Түүнийг аавынхаа хүслийг биелүүлэх гэж ирсэн гэж гэр бүлийнхэн нь хайрладаг байна. Учир нь Ш.Батырбекийн аав аймгийн начин цолтой Х.Шарав гэж хүн бий. Түүний хүүхдүүдээс үндэсний бөхөөр барилдаж байгаа цор ганц хүү нь Ш.Батырбек. Тэрбээр аавынхаа хүслийг биелүүлж 16 настай сумын заан болсон бол 18 настай аймгийн заан цол хүртлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяр хүргэе, ямар мундаг хүү вэ. Улсын цолонд хүрсэн сайн бөх болоорой...

Төрөө
Төрөө

Улсын цолтой бөхчүүдийн цолыг хурааж хая

Иргэн
Иргэн

Ганц Баян-Өлгий ч биш олон аймгуудын наадам энэ мэт үзэгч олноо доромжилсон наадам болж байна. Сумо шиг цолыг нь бууруулах хэрэгтэй юм бн. Улсын цолтныг аймгийн цолтон, аймгийн цолтныг сумын цолтой болгож бууруулах хэрэгтэй юм бн. Тэгвэл энэ найраа багасах бх.

Зочин
Зочин

KKK HAHUULI

Дэл
Дэл

Бөөн бөөн хахууль

Зочин
Зочин

Мөнгөтэй хасагийн л хүүхэд юмаа даа !

Зочин
Зочин

Sharaviin Baterbek. Sharaviin Baatarhairhan gesen bol deer.baij.kkk

Зочин
Зочин

Хог хог

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Anar zaan hasaguudiin halaasiig temtreed garshlaa shyy

Холбоотой мэдээ

Back to top button