Шатахууны асуудлаар шуурхай штаб хуралдаж, шийдвэр гаргаж танилцуулна
Өнөөдөр шатахууны асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулах болсон байна.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Манай улсын АИ-92 автобензинийн сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг. Наймдугаар сарын нийлүүлэлтийн хувьд ОХУ-ын Роснефть компаниас 50 мянга, бумсад нийлүүлэгчдээс 10 мянга, БНХАУ-аас зургаан мянган тонн АИ-92 автобензин авах захиалгуудыг баталгаажуулаад байгаа. БНСУ-аас авах 20 мянган тонн АИ-92 автобензин нь нөөц бүрдүүлэх, эрсдэл бууруулах, эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилготой. Засгийн газар импортын татан авалт, гааль, тээвэр, агуулах, түгээлтийн ажлыг зохион байгуулж, нийлүүлэлт тасалдуулахгүй байх чиглэлд 24 цагаар шуурхай ажиллаж байна. Нийлүүлэлтийн явц, түгээлтийн мэдээллийг тогтмол, ил тод хүргэж ажиллах үүрэг өгсөн. Иймд иргэд та бүхэн албан ёсны мэдээлэлд итгэл, тайван хүлээцтэй хандаарай гэж хүсье" гэв.
Т.БАТСҮРЭН




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.