Олон нийт тасралтгүй хянаж, шүүж байгаа тул түр завсарлага авна гэж Ариана Гранде мэдэгджээ
Дуучин Ариана Гранде мэдэгдэл хийхдээ олон нийтийн өмнө гарахаас хэсэг хугацаанд завсарлага авна гэжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч “People” сэтгүүлд хэлэхдээ “Eternal Sunshine аялал тоглолтоо дуусгасны дараа Ариана олны өмнө гарахаас хэсэг хугацаанд завсарлана. Тэр аялан тоглолтоо мэргэжлийн түвшинд, аз жаргалтайгаар дуусгаж, олон нийтийн өмнө гарахаа завсарлага авахыг тэсэн ядан хүлээж байгаа. Олон нийтийн өмнө гарснаар тэр тасралтгүй хяналт, шүүлтэд орох болсон” гэсэн байна.
Ариана 2027 онд Лондоны Барбикан төвд болох Стефен Сондхаймын “Sunday” мьюзиклд тоглох байсан ч нэрээ татаж авчээ. Тус мьюзиклийн продюсероор ажиллаж буй “Empire Street Productions” компани мэдэгдэл хийхдээ “Ийм шийдвэр гаргах нь амар байгаагүй гэдгийг бид мэдэж байгаа. Арианагийн гаргасан энэхүү шийдвэрийг бид бүрэн ойлгон, дэмжиж байна. Түүнд сайн сайхныг хүсэн ерөөе. Мьюзикл төлөвлөсний дагуу 2027 оны зун Барбиканд нээлтээ хийнэ” гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.