Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д хэт халж, Янсан хотод гадагшаа гарахгүй байхыг анхааруулжээ

БНСУ-ын зүүн өмнөд хэсэгт оршдог Янсан хотод ням гарагт /2026.08.02/ 42.5 хэмийн агаарын температур бүртгэгджээ. Солонгосын цаг уурын алба (KMA) мэдээлснээр энэ нь 1904 онд агаарын температур хэмжиж эхэлснээс хойших хамгийн өндөр хэм байсан юм. Янсанд ням гарагт 42.5 хэм бүртгэгдсэнээр тус улсад таван өдөр дараалж 40 хэм давж халсан байна. Мөн Бусан, Дэгү зэрэг хотуудад 40 хэм дөхөж халж байгаа аж.

“KMA” халууны сэрэмжлүүлэг гаргахдаа гадаа хийх бүх үйл ажиллагаагаа зогсоож, агааржуулагчгүй дотор орон зай аюултай гэжээ. Мөн тусгайлан байгуулсан хөргөлтийн төв эсвэл сүүдэрлэг газар гэх мэт сэрүүн газар руу нэн даруй явж, амарч байхдаа шингэн зүйл уухыг зөвлөсөн байна. Тус алба мэдээлснээр Өмнөд Солонгост жилд хэт халалтын давлагааны үргэлжлэх хоног таван жилд хоёр дахин нэмэгдэж, 19 хоног болжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

ГЭРЭЭСЭЭ БҮҮ ГАРААРАЙ ГЭРТЭЭ СЭРҮҮН АГААРЖУУЛАГЧ ТАВИАД САЙХАН ШААЛЦААД Л ХЭВТЭЭРЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button