НИЙГЭМНийгэм мэдээ
Эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээхэд сайн

Аргын тооллын 8 сарын 3, Сумьяа гараг. Билгийн тооллын 20, Могойг хүлэгч одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:31-20:26.
Тухайн өдөр үхэр, могоЙ жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар явахаар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Ус шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.