Игорь Сечин Г.Дамдиннямыг "Украины дэмжигч" хэмээн үзэж харилцаа хүйтэрснээр Монголыг анив уу
Монголчууд шатахуунд дугаарлаж байгаагийн хамгийн том шалтгаан нь "нөөцлөх сав" гэж Г.Дамдинням сайд хэлсэн. Монголчууд байтугай УИХ итгэж өмнө байгаагүй өндөр дүнгээр ААН-үүдэд шатахуун нөөцлөх савны зээлийг дэмжив.
Гэхдээ шатахуун авах гэж монгол даяар цуваа үүсдэг болсон нөхцөл байдал Г.Дамдиннямыг сайдаар ажиллаж байх үед гэнэт бий болчихсон нь хачин. Урьд үнэ нэмэгдэх бүрт Оросоос шалтгаалаад гэдэг тайлбар, зүүсгэлтэй явж л ирсэн. Арай ч ШТС-ын гадна хонон өнжин шатахуунаа авч байгаагүй.
Яагаад сүүлийн жил орчмын хугацаанд ОХУ-аас манайд 30 хоногийн нөөцөөс илүү газрын тосны бүтээгдэхүүн өгөхөө болив. Хэдий бидэнд нөөцлөх сав байхгүй ч нэмэлт таталтаар худалдан авалт хийсээр л ирсэн. Атал сүүлийн жилд яг сарын нөөцдөө тулаад л дуусчихдаг, түүнээс нь үүдэж нэмэлт таталтгүй болсон ШТС-ууд үлдэгдэл нөөцөө өдөрт бага багаар борлуулж, иргэд ч яаран сандран дугаарлах болоод буй.
Монгол Улс ОХУ-ын Роснефтийн эзэмшлийн газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэрүүдийн нэг болох Ангарскийн үйлдвэрээс бензин, дизель түлш, онгоцны түлшээ нийлүүлдэг. Монголын төр алга урвуулах дайнд огцорч, өөрчлөгдөж байдаг учир Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд өөрчлөгдөх бүрийд Ангарскийн үйлдвэр засварт орчихдог сонин жишиг бий. Энэ нь угтаа Оросын талаас, тухайлбал ОХУ-ын төрийн өмчит Роснефть компанийн захирал Игорь Сечинтэй шинэ сайд ямар түвшинд, хэрхэн харилцаа үүсгэж буйгаас олон зүйл шалтгаалсаар ирсэн гэлцдэг. Нэгэнт монголын хамгийн чухал салбарын сайдаар суусан хэнбугай ч Сечиний ая талыг олж, Оросын төрд насаараа өндөр алба хашиж, Кремльд хүртэл нөлөөтэй гэгддэг түүнтэй эвтэйхнээр хэлэлцээ хийх нь үргэлж төвөгтэй сорилт болж иржээ. Өмнөх сайдууд Сечинтэй уулзаж, тогтмол харилцаатай байсны хариуд арай ч шатахуундаа дугаарлахад хүрчихдэггүй байсан аж. Г.Дамдинням харин өнөөдрийг хүртэл түүнтэй огт нүүр тулж уулзаагүй.
Орос-Украины дайн эхэлснээс хойш тус улсын томоохон газрын тосны үйлдвэрүүд дроны халдлагад өртсөн нь дотоодод нь шатахууны хомсдол, үнийн хөөрөгдөлд хүргэсэн юм. Ангарскийн үйлдвэр харин өнөөг хэр хэвийн үйл ажиллагаагаа явуулж буй төдийгүй Оросын бусад үйлдвэрүүдийн хүчин чадал буурснаар Ангарскийн үйлдвэрийн ач холбогдол улам өссөн. Гэвч Монголчуудад яагаад урьд урьдын жилүүдийнхээс илүү гэдийх болов.
Үүний цаана, 2022 онд Орос-Украины дайн эхэлсний дараа Г.Дамдинням сайд тухайн үед УИХ-ын хаврын чуулганы нээлтээр "No War, Yes Peace" гэх лоозон ширээн дээрээ тавьж, дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан юм. Ардчилсан улсын иргэний энэ байр суурийг хөрш Оросын улс төрийн өндөр албан тушаалтан Игорь Сечин харин өдөөн хатгалга мэтээр хүлээж авсан нь илт. Украиныг дэмжигчтэй ямар ч хэлцэл хийхгүй гэсэн хандлага нь Г.Дамдиннямыг ОХУ-д очиход түүнийг Сечин хүлээн авч уулзаагүй, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болсноос нь хойш огт шууд харилцаа холбоо үүсгээгүйгээс нь харж болдог.
ОХУ дайн бус "цэргийн ажиллагаа" хэмээн өнөөг хэр нэрлэдэг бөгөөд өдгөө улсынхаа төрд алба хашиж буй хэн бүгд үүнтэй нь санал нийлцгээдэг. Сечиний хандлага өнөөдөр Монголд шатахууны 30 хоногийн нөөцөөс илүүг нийлүүлэхгүй байх, түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний захиалгаа заавал урьдчилж өгч, төлбөрөө түрүүлж хийх гэсэн хатуу тулгалтад хүргэжээ. Дотоодын ААН-үүдийн хувьд урьдчилж төлбөрөө төлнө гэдэг хүндрэлтэй. Гэсэн ч энэ тал дээр Роснефть гэдийсээр өнөөдөртэй золгосон. Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор гэсэн шалтаг дор хил үнийг нэмэгдүүлж, жилийн хугацаанд Монголд шатахууны үнэ урьд байгаагүй өндөр дүнгээр өслөө.
Хэдий Г.Дамдинням сайдын үзэл бодол дипломат байр суурь биш хэдий ч Оросын тал үүнийг ялихгүй зүйл гэж үзсэнгүй.
Хоёрдугаар сард Н.Учрал УИХ-ын даргын хувиар ОХУ-д айлчлах үед, Г.Дамдинням сайд баг бүрэлдэхүүнд нь багтсан. Энэ үеэрээ Эрхүү мужид шатахууны агуулах түрээслэх хүсэлтээ оросын талд тавьсан ч өнөөг хэр түүний энэ саналд хариу сэлт ч өгөөгүй. Г.Дамдинням эдгээр үл ойшоолтыг гадарласаныхаа дараа Хятадаас шатахуун авах асуудлыг яаралтай хөөцөлдөж эхэлсэн ч урт хугацааны, их хэмжээний нийлүүлэлтийн хэлцэлд хараахан хүрч чадахгүй л яваа. БНСУ-аас мөн 50 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээ илэрхийлсэн ч энэ нь ердөө улсын сарын нийт хэрэглээний 20-30 хувьд л дөхөж буй.
Цаашид энэ хэрээр үргэлжилбэл шатахууны хомсдол хэр удаан үргэлжлэх нь эргэлзээтэй тул Н.Учрал танхимаа бодож, Ерөнхий сайдын хувиар Роснефть компанийн захирал Игорь Сечин, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин нарт захидал хүргүүлж, утас цохив. Нааштай хариу хэлсэн сэн бол Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлагаас нь авхуулаад "тэд тохиролцлоо, хэлэлцлээ" гэж ам уралдан нийтэлдэг нь энэ удаад ганц өгүүлбэр ч харагдсангүй.
Магад тэд дараагийн Засгийн газар, дараагийн сайдтай хэлэлцэхээ хүлээхээр шийдэж, Монголыг анив бололтой.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
далдага бацаан, хувь хүнийхээ үзэл бодлын улсын өмнөөс үзүүлээд баймааргүй байна аа либериалууд аа, дамдиннямыг огцруулах ёстой
Хуц
Тэгээд Дамдиннямд учир зангилаа нь оршиж бгаг мэдэж бга юм бол тэр новшоо зайлуулаачээ. Ер нь бол монголын хужаагийн эрлийүүд болон оросыг үзэн ядагч нарт өгч бга сануулга шүү
Энэ Оросыг муулаад бгаа хүмүүс Тэгээд тэр барууны хаа орноос бензин ээ аваач дэАмёрик Англи аас аа авах юмуу Украйн гэж улс их муухай үзэл сурталд орсон шүү Оросуудаа үзэн ядаж олон орос хүнийг алж хядсан аас энэ дайн үүссэн
Ийм том салбарт эрхэм сайд Дамдинням үнэхээр жулдаж байна. Риотой ярихад ч , Оростой шатхуун тохиролцход ч
Урагшгүй албат нар Төрийн үйлст гай чирэв.
Шатахууны асуудлыг ганц хүнтэй холбож тайлбарлахад эргэлзээтэй ч олон эх үүсвэрээс нийлүүлэлтээ төрөлжүүлэх ажлаа эртнээс хийх ёстой байсан
өө за за тэгвэл ойлгомжтой л юм бншд Балай нам нь яачихсан бодлогогүй тархигүй бандиар дүүрчихсэн нам бэ ахимаг насны буурьтай бодолтой хүмүүсээр сэлгээ ээ энэ Ман нам далжгар баньд нараар улсаа тоглуулах дутаа юу
Том том хуцсан өлөн ул чацгуууд өөрсдииин толгой дээрх бааснуудаа хархчгүй сонсохчгүй бай 2 хөршөөө муулахдааал сайдааа бинзен өгсөнгүй гэх шиг орос ахааа муулаад хааа хүрхэвдэээ улны чацгануудгэж зөв өгсөн нэрдэээ дархан цааазат богдуулаал харчих хэн яаж том том газар олон шавар амбаарууд босгооод баыгаааг мал битгиии хэл хүнч явхахад хэцүүү битүүү хашааа
Энэ дуракаа хурдан соль
Тэгвэл Дамдиннямыг бушуухан зайлуулаад оронд нь оросуудад таалагдах хүнийг шатахууны сайдаар тавь л даа!!!
Дамдинням ыарцуны тэжээвэр Онтэра Рио эрх ашиг хөмгааосан хог шдээ. Хөрштөйгөө сайн муу ч эвиэй ыайх хэрэгтэй. Дамдинням овилгогүй худалч зан таалагдаагүй байж ырлно шдэ. Огцрох болзрлоо аль дээр хангасан огцхох хэрэгтэй
Эрчим хүч, шатахууны аюулгүй байдал гэдэг улс төрөөс давсан асуудал болсон нь энэ нөхцөлөөс харагдаж байна
Ymar ch shaltgaan baisan irged ni l hamgiin ih hohirood udur bur daraallald zogsoj baina
Neg ulsaas het hamaaraltai baih ni yamar ersdeltei gedgiig ene udaa tod haruulj bn
Хомсдол үүссэн бол буруутныг хайхаас гадна бодит гарц, шийдлээ хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй
Shatahuun deer iim baidal dahin davtagdahgui baihiin tuld nuuts bolon olon eh uusver shaardlagatai
Монгол Улс ийм асуудалд дахин орохгүйн тулд дотоодын боловсруулах үйлдвэрээ хугацаанд нь ашиглалтад оруулах нь хамгийн чухал
Ийм үед иргэдэд үнэн зөв мэдээллийг тогтмол өгч байвал бухимдал арай бага байх байсан
Олон жил нэг эх үүсвэрээс хараат явсны үр дагавар өнөөдөр ингэж мэдрэгдэж байна
Хэрэв өөр нийлүүлэгчидтэй тогтвортой гэрээ байгуулсан бол ийм эрсдэл бага байх байсан болов уу
Салхи Дамбий бүтэхгүй ээ
Neg hunees bish buh systemees shaltgaalsan asuudal ch baij medne
Шатахууны нийлүүлэлт тасалдах эрсдэлийг бууруулах бодлого одооноос илүү бодитой хэрэгжих ёстой
орос ингэх нь цаг хугацааны л асуудал байсан шүү дээ. Дамдинням ч өөр хэн ч байсан орос араа шүдээ үзүүлэх л байсан. Харин ч эрт үзүүллээ. Энд найрамдал нөхөрсөг байдал худалдаа арилжааны гэрээ контракт ямар ч хамаагүй.Баавгай туулайд чи бол хэн ч биш чи бол улны амьтан бусдын идэш болох тавилантай гэж хэлсэнтэй агаар нэг гэсэн үг. Манайх аль ч тохиолд бензин шатхуунаа өөрсдөө боловсруулах хэрэгтэй. Аз болж бидэнд бүгд байгаа шүү дээ...
Өрмөөр идэх эрхгүй өрөөлийн тогоо өнгийж явна даа бид.
Ямарч тэнэг хүн экспортолдог газраас л авна биздээ импортолдог улсаас авна гэж яаж толгойд нь буугаад бдаг бна.Монгу хүний ухаан гэж гайхалтай . Ер нь бол шууд хэлхэд хулгай хийх гээд л ядаад бнадаа
Дамбийг хусаач, женког тавь
Орос зарах сонирхолтой, өндөр үнээр валютар зардаг. Цахилгаан мөн адил, эгийн усан цахилгаан станцыг бариулдаггүйн учир энд. Орос туслаагүй, зүгээр ашигтай бизнес.
улам л бодлогогүй болоод байна яасан балай эргүү нам бэ энэ Ман
пнүүд минь хурдан шатахууны үйлдвэрээ бариачээ
Оросыг үзэн ядаж байж яаж шатхуун гуйдаг байнаа.ер нь 2 хөрштэйгээ эвтэй байх нь хамгийн чухал зүйл.дарвагараасаа болж байгаа юм тэрэнд ер нь тэр дайн ямар хамаатай юм бэ.одоо нацист украасаа шатхуун гуйгаад үзэхгүй юу.
Тэнэгтдэг мал бээ..Оросын тролл байх..ер нь Оростой ойр байвал хойд солонгос куба Венесуэл Палестины ядуу гай зовлонг л эдлэнэ..Серби гэж Европын төвд байж 19р зуунд гацсан үхэр тэрэг морин тэргээр л ажилаа амжуулдаг туйлын ядуу улс байгаа...
Дам зах зээлд 500 ам поллар байгааа түлшийг 1000 ам долларааар шахаж бна
Монголын өнөөдрийн засаглал, төр гээд байгаа өлөн хулгайчууд дэлхий нийтэд ямар өчүүхэн болохоо таниулж байна даа.
Канад боловсрол 15 давхарын хуурамч Харвардад базууллаа. Данх энэ засгыг унагаах гэж сайн сэвж байна
Энэ нэг туслах малчин баймаар далдагнасан намбагүй мангар бацаанаар чухал салбарыг самруулсан Учрал өөрөө тэнэг.Иймэрхүү эргүү малнууд гадаад харилцаа болон стратегийн чухал салбарыг самруулсан нь нэн харамсалтай.Энэ тэнэгээр монгол төр монголын ард түмэн дутахгүй энэ үхэрээ Баянөлгийн Сагсай сумын Беибарас султаны бөгс арчигчаар явуулчихаач пяздаг
худлаа битгий бич сайдыг харлуулж ядахдаа ийм
бичлэг цацдаг болжээ Оросууд иймхэн мсженд гацдаг улс биш ээ
Za Dankh benziny jagaal zokhion baiguulna gene vv, nyambao, jenko, xeree buleglel irgej irekhn vv
Tegvel odoo hurdhan shig solchih heregtei yum bishuu.
MUU HULMAS OROS MONGOL BOL DEMOCRACY ULS UZEL BODOLOO HENEES CH HAMAARALGUI HELH ERHTEI ULS SHUU MUU HULMASUUDIIG BODVOL
сечин пязда тэгээд Ангарын хотод хийсэн евро2оо өөр хэнд зарах юм. Тэмбүү орос өөрсдөө Украинд нялга шаалгаад бэнзээндээ оочирлож бгаа тэмбүүнүүд
Хятадаас шатахуун байнга авдаг болох талаар хэлэлцээр хийгээчээ!!! Дайнтай байгаа ОХУ цаашдаа найдваргүй, хэзээ ч таг зогсож мэднэ!!! Монголын шатахууны нийт хэрэглээ нь Хятадын хувьд далайд дусал төдий учраас цаадуул чинь өгье гэвэл өгнө!!! Харин муу ху жаа нтр гэж байнга харааж зүхдэг бидэнд яах бол???
Хэ, хэ. Харин яах бол Хужаа нар....
Чи амеркаас бензин авчих чадахгүй муу лалар байж худлаа хуцаад
Гуйвал Америк өгч чадна..Орос шиг хогийн улс бишлдээ
Чи битгий горьд.Орос дундаас нь авна. Америк юу юм бэ, хол газраас өгч чадахгүй.
лалар мин чи тэмбүү оросоос үнэгүй авдаг юмуу. Ёстой түй май
Хөрштэйгөө харилцах харилцаа чухал ч улсын эрх ашгаа хамгаалсан бодлого бас адилхан чухал
Украйн бол золиос болсон улс. Монголын эрх ашиг бол украйныг золиослох юм.
Ali ali taldaa diplomatch hariltsaa sain baih ni ulsad ashigtai shuu
huduu demii tenhee boli, ajilgui baij hotod demii selguuchee boli, jaahan hemnej sur uhernuudee. ta nariin naadaj nargih cin utgaa aldlaa