“UEFA” болон “CONCACAF” “FIFA”-гийн ерөнхийлөгчид итгэл алдсан гэж мэдэгджээ
“FIFA”-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино “FFE” нэртэй охин компани үүсгэж, ДАШТ болон бусад тэмцээнийг зохион байгуулах эрх олгохоор төлөвлөж байсан. Энэхүү төлөвлөгөөг бүс нутгийн холбоод хүчтэй эсэргүүцсэн тул Инфантино цуцалсан. Хөлбөмбөгийн холбоод болон фэнүүдийн дургүйцлийг хамгийн их хүргэж байсан зүйл нь “FFE”-д АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнерын дүү Жошуа Кушнер зэрэг хүмүүс хөрөнгө оруулах гэж байсан явдал юм. “UEFA” тус төлөвлөгөөг хөлбөмбөгийн амин сүнсийг худалдах гэсэн явдал хэмээсэн билээ.
ДАШТ-ийг худалдах төлөвлөгөө цуцлагдсаны дараа “UEFA” мэдэгдэл хийхдээ “FIFA” энэ алхмаасаа буцсан нь хөлбөмбөгийн спортын хувьд ялалт байсан гэжээ. Мөн “FIFA”-д итгэх итгэлийг сэргээх ажил дөнгөж эхэлж байна хэмээсэн юм. Хойд Америк, Өмнөд Америк, Карибын тэнгисийн орнуудын холбоо “CONCACAF” мэдэгдэл хийхдээ “Саяхан гарсан энэхүү нэг талын, бүдүүлэг муу засаглал болон манлайллаас өмнө хэд хэдэн алдаа гарч байсан. “FIFA”-гийн ерөнхийлөгчийн албан тушаалтай цогцоор тооцоо хийх нь зайлшгүй зүйл боллоо” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.