"Роснефть"-д тонгоруулсан Г.Дамдинням 2028 он хүртэл монголчуудыг шатахуунд дугаарлуулна
Монгол Улс өнөөдөр ОХУ-аас 1.5 тэрбум ам.долларыг зөвхөн бензин шатахуун импортлоход зарцуулж, 2.5 тэрбум ам.доллароор тус улсаас бараа, бүтээгдэхүүн импортоор худалдан авч байна.
Энэ дүн ОХУ-ын бусад улс орнуудтай хийдэг худалдааны эргэлтийн хажууд мэдээж өчүүхэн дүн. Гэвч манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын 98 орчим хувь нь ОХУ-аас хамааралтай.
2025 онд ОХУ-ын төрийн өмчит Роснефть компани манай улсын Чингис хаан нисэх онгоцны буудлын агаарын хөлгийн түлш цэнэглэх цогцолборыг барих, багадаа 15 жил эзэмших асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээ нэрээр зүтгүүлсэн юм.
Роснефть манайд 2009 оноос 16 жилийн турш онгоцны түлш борлуулан, нийлүүлж байгаа бөгөөд цаашид шинээр баригдах цогцолборт ийн үргэлжлүүлэн тус компани 75 хувийг нийлүүлж орж ирэх сонирхлоо 2022 онд манай талд анх гаргаж байсан юм. Оросын талаас уг саналаа гүйцэлдүүлэхийн тулд хэлэлцээний гэрээндээ цаашид шатахуун тасалдахаас сэргийлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гэдэг тайлбар зүүгээд буй.
Уг асуудлыг 2025 оны 4-р сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэхэд тухайн үед салбарын сайд нь хойшлуулах санал гаргасан бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжээгүй. Ингээд үүний араас Засгийн газар огцрох зэрэг процесс явж, гацсан.Удалгүй шатахууны үнэ 200 төгрөгөөр өссөн нь бодит үйл явдал юм.
Роснефть Монголын агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтэд дангаар монополь бөгөөд дээрх хэлэлцээрийг батлахын тулд хариуд нь АИ-92 төрлийн газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлнэ гэдэг заалтаар "барьцаалсан". Ийн яван явсаар Н.Учралын Засгийн газар, Г.Дамдиннямыг салбарын сайд хийх үед дахин орж ирж, улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн юм.
Өмнө нь “Роснефть” компанийн зүгээс манайх руу нийлүүлдэг шатахууныг хэд хэдэн удаа тасалдуулахад хүрсэн тохиолдлын нэг нь Монгол руу нийлүүлэлт хийдэг Ангарскийн үйлдвэр засвар хийж байгаа гэх шалтаг, 2022 оноос хойш тус улсын Украинтай хийж буй дайны нөхцөл байдлаас үүдэж шатахууны экспортдоо хориг тавьсан хэдий ч тогтвортой нийлүүлэх гэрээний үүргээ бүрэн хүлээдэггүй.
2024 оны 9-р сард манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айлчлах үеэрээ “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн дагуу манай улсад түлш, шатахууныг тогтмол тасралтгүй худалдах, худалдан авах үүргийг талууд хүлээсэн байдаг.
Гэтэл өнөөдөр Орос дотооддоо хомсдол үүссэн нэрийдлээр хил үнийг ч нэмсээр байгаа нь манайд шууд нөлөөлж буй. Монгол Улс ердөө 30 хоногийн шатахуун нөөцөлсөөр ирсэн нь эрэлтийг дагаад нөөцийн савтай болохоос аргагүй гэдэг тайлбарыг Г.Дамдинням сайд ярьж, шатахуун импортлогч ААН-үүдэд Монголбанкнаас репо зээл гаргуулж, олгосон. Уг шатахуун нөөцлөх сав нь 2028 онд ашиглалтад орох бөгөөд тогтмол нийлүүлэлтийн хэрэгцээгээ ОХУ-аас хангаж чадахгүй буюу Роснефть гэдийсээр энэ хүрсэн тул өнөөдөр салбарын сайд нь Хятад, БНСУ-ыг бараадаж явна. Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, Ормузын хоолой хаагдахад Хятад улс хамгийн том хохирол амсаж, 3-р сард шатахууны экспортоо шууд зогсоосон.
Дотоодын шатахууны хомсдолоос сэргийлсэн энэ шийдвэр нь манай улсад ч мөн шатахуун экспортоор нийлүүлэх боломж бага гэсэн үг. ОХУ 2026 оныг дуустал шатахууны экспортын хоригоо сунгасан бөгөөд хэдийгээр манай улсад үйлчлэхгүй гэдэг ч хил үнийг нэмэгдүүлсээр байгаа. БНСУ болон Хятадаас манайх өндөр дүнгээр газрын тосны бүтээгдэхүүн импортлохдоо хүрвэл Оросын талаас нийлүүлэлтийн захиалгыг багасгана гэх айдас салбарын сайдад бий. Өнөөдрийг хүртэл Оросын талын хэлсэн үнэ, хэмжээг л авч ирсэн манай улсад Роснефть салбарын сайдаар нь дамжуулж зорилгоо биелүүлчихээд, өнөөдөр манайд литр бензин ч илүү өгдөггүй.
Гэрээний үүргийг нь сануулж, Оросын өөдөөс дуугарах бөх зүрхтэй нэг ч хүн Н.Учралын танхимд байхгүй.
Ийн харвал Монголчууд нөөцийн сав 2028 онд ашиглалтад орох хүртэл шатахуундаа дугаарлана гэсэн үг.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шатахууны асуудлыг улс төрөөс илүү бодит шийдлээр шийдэх цаг болсон. Ганц эх үүсвэрээс хэт хамааралтай байсны үр дагаврыг одоо иргэд үүрч байна
Энэ олон нефтын бүтээгдхүүн оруулж ирдэг кампианууд чинь бас өөрсдөө явж хайдаггүй хэрэг үү? Тэдний үндсэн үүрэг биз дэ эсвэл олохийг нь төр хариуцаж ашгийг нь тэд иддэг хэрэг үү? Ийм ч өчүүхэн үүрэгтэй байдаггүй байлгүй дэ.
Шатахуун тасалдах болгонд энгийн иргэд, жолооч нар хамгийн их хохирдог нь харамсалтай
Хомсдол үүсэх бүрт тайлбар хэлэхээс илүү урьдчилан сэргийлэх бодлого хэрэгтэй байсан
Ene asuudald hariutslaga huleeh hun ni hen yum be, irged bol dahin l hohirch baina
Importoo olon ulsaas hiideg bolohgui bol iim asuudal dahin dahin davtagdana
Bolomjgui
Ийм чухал салбарт урт хугацааны хараат байдал үүссэн нь үндэсний аюулгүй байдлын асуудал ч байж мэднэ
2028 on hurtel huleene gedeg mash urt hugatsaa baina. Odoo l shiidel heregtei
Харин тийм
Үнэ өсөөд, шатахуун хомсдоод байхад хамгийн их дарамтыг ард иргэд л үүрч байна
Uls turiin margaan bish, ur duntei ajil l humuust heregtei baina
Иргэдэд амлалт биш, тогтвортой нийлүүлэлт л хамгийн чухал байна
Хятад шатахууны үнэ хямдарсан байна лээ шүү
Гадны колонкууд оруулж ирэх хэрэгтэй. Өрсөлдөөний үр дүнд шатахууны хангамж найдвартай болно. Дотоодын монополь болсон, байнга л үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг Петровис мэтийн лицензийг хүчингүй болгох хэрэгтэй.
1 sistemtei
Rosneft-d ingej hamaaraltai baij bolohgui baisan. Odoo bol irged l urt daraallald zogsoj hohiroh ni
Хангамжийн эрсдэлийг олон жил ярьсан хэр нь бодит өөрчлөлт хийгээгүй нь хамгийн том алдаа санагдаж байна
Хийх боломж үргэлж бсан шүү дээ, гуйлгачин ёроолгүй хулгайлдаг МАН нэг зоосоо ч илүү уначих вий , хулгай тонуулыг бол харин хязгааргүй хийх хэрэгтэй гэдэг уриатай бхад юун том жижиг алдаа санаа оноо яриад бна
Ийм чухал салбарт урт хугацааны хараат байдал үүссэн нь үндэсний аюулгүй байдлын асуудал ч байж мэднэ
Шатахуунгүй болох бүрт эдийн засаг бүхэлдээ доголддог гэдгийг дахин харлаа
Шатахууны нөөцөө нэмэгдүүлэх ажлыг ингэтлээ удаашруулсан нь ойлгомжгүй байна
Энэ өлөн гоё ярьсан лалар өөриигөө хувьзаяа их гэээд гонгинооод байгааа юмууу
Орос орон өөрсдөө яая даа гэж байгаа ч манайхыг шатахуунаар таслахгүй л бга. Гэвч Дамдинням гэгч шиг шог сайданцар хаана ч ямар ч алба хаасан бүтэлтэй юм огт байдаггүй.
Ухрал, Салхидамбий 2 чиггүй хөөрцөгдөөд л том том бураад байсан юм, ингэнэ дээ
Хятадаас шатахуун байнга авдаг болох талаар хэлэлцээр хийгээчээ!!! Дайнтай байгаа ОХУ цаашдаа найдваргүй, хэзээ ч таг зогсож мэднэ!!! Монголын шатахууны нийт хэрэглээ нь Хятадын хувьд далайд дусал төдий учраас цаадуул чинь өгье гэвэл өгнө!!! Харин муу ху жаа нтр гэж байнга харааж зүхдэг бидэнд яах бол???
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Хүн шоолсныхоо төлөө элсэж ордог тусгай алба гэж дэлхийд бхгүү шү
ene hudalch ordnii alua salbadai g hooj yavuulaach ee ajlaa meddeg hiij chaddag hvmvvsiig tomiloh n deer bna daa
Дамдиннямыг роснёфть тонгороогүй ээ. Роснёфтийг дамдинням бид та нараас авахаа болилоо казакстан ахаасан, хятад эгчээсээ, солонгос авга аасаа авах боллоо гэж том ам гарч тонгорсон байхгүй юу даа...
Энэ ёстой нэг хөлдүү гар юмаа
Тэр гэрээг дэмжиж баталсан УИХ-ын гишүүдийн нэрсийг зарлав. Тэд нар эх орноосоо урвагчид мөнөөсөө мөн. Оросуудын атганд монголыг бүрэн оруулсан. Дамдинням өөрөө хариуцлагаа хүлээгээд, зайлаад өг. Гэхдээ ШОРОН РУУГАА. ЭХ ОРНООСОО УРВАСАН УРВАГЧИД ОНООХ ЯЛЫГ НЬ ӨГ. УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ, ЭХ ОРНОО ГЭСЭН САЙД БАЙДАГ ЮМ УУ, БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ.
Роснефтын колонкуудыг оруулаад ир. Бүх аймагт нэг нэгийг.
Энэ яасан тааж шаадаг пзда вэ
Эргүү орк малаар тал дүүрэн билчсэн тэмбүү дохоор дуусж бгаа монгол, Оростой тэрсээд хаа зайлдгиин.
Олон юм хуцалгүй далайсан газар н далд ор. Далласан газар н ил гар
Монгол шиг сөнөж мөхөж бгаа жижиг гацаанд өөр яахын.
Яасан гэж ингэж ил тод худлаа бичнэм. Гэрээний үүрэг ярьсан ч дайн хийж буй орноос юун эрх үүрэг нэхэх гэж ? Өөрсдөө мэдсээр байж бусад эх сурвалжаа хайж олж байхгүй яг юү хийж байсан бэ нөгөө мундаг дарга энэ тэр нь гавьяа нь хаанаа байна
Дамдин нямд шатахуун импортлогчид л төсвөөс мөнгө гаргаж нөөцийн савыг нэмэгдүүлэх, өөрөө 10% - г чавчих сонирхол бснаас өөр юмгүй.
Хуцалгүй оувс аар дамжуулан Оросоос. авдагаан болин өөрсдөө хямд үнээр нь шууд хрглэх талаар судла. Оувс дайныг дэмждэг болоод л бид чирэгдэж бгаа Энэ сүм тусламжын байгууллага Сангуудаа Монголоос хөөж гарга
Тэнэгт
Ерөнхий сайд хариуцлага тооцооч
Наадам хэсэж бүтэн сар тэнэж хамаг бензинээ шатаачихсан бол… явган яв! Хохь нь… араа мэдэж арзагнавал таарна!!!
Олон жил шатахуун зарсан компаниуд өөрсдөө гадаад түншгүй, төр засгийн гуйлтаар Оросоос шатахуун авч эргээд төр засагтаа томорч хуйвалдан үнэ нэмж явсаар 30 гаруй жил болжээ. Хойт, урд хөршийн төмөр замаар шатахуун авах нь хамгийн хямд тэднээс гуйна. 2 хөршөө муу хэлнэ. Одоо барууны орнуудаас шатахуун орж ирэх юм байлгүй. Бүгдээрээ бүсээ чангал, жаахан нөөц шатахуунаа эмнэлэг, гал команд, цагдаа, онцгой байдлын алба зэрэгт өгч, унадаг джгуй, мопедоо уна. Хувийн машинаа зогсоолд нь тавьж шатахуунтай залгатал бухимдалгүй, хэрүүлгүй байя. Өөр гарц байна уу?
Манайх элдэв бродер,наадам цэнгээнд мөнгө үрж байхаар нэн тэргүүнд газрын тосны хайгуул, нефть боловсруулах үйлдвэр цахилгаан эрчим хүчний асуудалд хөрөнгө мөнгөө зарцуулах хэрэгтэй.
дорнодын нефть, зүүнбаянгийн нефть зүгээр шахуу 30 жил хужааруу зөөлөө, одоо сайншандын нефтийн үйлдвэрээ хурдан бариад хужааруу гаргадаг нефтээ өгөхөө болиод өөрсдөө бензин хийх боломж бх юм. Яагаад төр хөдөлдөггүй юм бээ????
Ямбийням оросуудад үнэхээр жулдана, жулдрай алиа юмнуудаас болж оросуудтай сайн тохиролцоо хийж чадахгүй барьцаанд нь орж дээр нь монополь эрх олгож дахиад гарт нь орлоо муу суганы үснүүд, эд нар ч яахав түр зуурын салхинууд ард нь улс орон, ард иргэд хохироод үлдэж бна.
Газрын тосны үйлдвэр нь хэзээ дуусах юм бэ? Уг нь аль хэдийн дуусах ёстой байсан биш үү?
Ийм харваас донгио царайтай юмыг хүн бүр л тонгорно шүү дээ.
Очирбат гэж нэг ховдгийн гай
энэ шулга Дамдиннямыг огцруулахгүй бол Монголд оросоос хангалттай хэмжээний түлш шатахуун авч чадахгүй, яагаад гэвэл наад тэнэг дамдинням чинь "no war, yes peace" гэсэн бичиг урдаа бариад их хурлын чуулган дээр сууж байсан эргүү хүүр юм байна шүү дээ, орос юу гэж "украйныг" дэмжигч нацисттай гэрээ хийхэв дээ
Тусгай зөвшөөрлөө цуцал хувийн кампанууд өөрсдөө оруулж ирээд өөрсдийн колонкуудаар зарж бхад төрийн оролцоо хэрэггүй шдэ
Оростой шууд халзагнах аавын хүү Монголд даанч алга манай дамдинням сечинд жижигдэнэ
Ter olon terbum dolloriin 3han say dolloroor uildveree barchihaldaa tegeeel boloo 1.5 terbum 2.5 terbum dollor ene 800 myangan avto mashind bol heterhii ih tusuv bndaa tsever mungu ugaalt shig l haragdaj bna yaagaad shalagdaggui ym be
Бусад орноос авлаа гэхэд ОХУ шиг хямд өгөх нэг ч улс байхгүй нь тодорхой. Хятад Солонгос гээд өөрсдөа гаднаас газрын тос авч шатахуун хийдэг улсууд шүү дээ! Хятад л гэхэд Монголоос олон жил газрын тос олборлож байна. Пунцалмаагийн Очирбат гэж монгол улсын анхны ерөнхийлөгч үхсэн хойноо ч улс орон ард иргэд ээ хоролсон ажил хийжээ. Тэртээ 1990 ээд онд хийсэн Шунхайн сэдлээр хятдуудтай хийсэн гэрээ 36 жилийн дараа ч хорт нөлөө нь ихэссээр байна.
Бузар хулгайч гуйлгачин МАН-ы ажил. Туйлд нь хүртэл улсыг тонож, иргэдийг хоослодог, илүү юм байлгахгүй.
Цайчихсан гэмт хэрэгтнүүд
Бензин тасалдвал би хар толгойгоороо хариуцна гишүүн болон сайдаасаа огцорч шорондоо орно гэж Дамдинням өөрөө ам мөчгөө өгсөн.Одоо өөрөө хэлсэндээ хүрэхгүй бол хариуцлагыг нь үзүүлээрэй.Сунжруулсаар байгаад хар толгойг нь буурал болгочихуузай.
Нефт боловсруулах үйлдвэр.шатахуун импортлох зөвшөөрлийг чөлөөтэй болго
Та бүхэн минь хүнийг шүүмжлээд л хоорондоо хэрэлдээд л хөршөө муулаад л байхад удахгүй шатхуунтай болчихно гэж бодож байна уу? Бид өөрсдөө ямарч буруугүй гэж бодож байна уу? Бүхий л буруутан Оросууд, Дамдинням болж байх шив. Цааш даа бид өөрсдөө яаж түлш үйлдвэрлэх вэ? Яаж Нефтьтэй болох вэ? Ярих бодох асуудал байна шүү. Ядаж л нөөцлөх томоохон савгүй юм байна шүү дээ. Биднийг10 хоног 30, 40 хоногийн нөөц гэж ярьж байхад бусад улс өч төчнөөн зуун тэрбум тоннын нөөц ярьдаг юм байна шүү дээ.
Хоорондоо эвтэй, биe биeнээ муулж, доромжлохгүй, чардайж байгаад, нeфтийн үйлдврээ л ашиглалтд оруулчих юмсан