Нийгэм мэдээ
Өнөөдрөөс тээврийн хэрэгслийн гэрчилгээг И-Монголиа системд байршуулна

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг есдүгээр сарын 15-наас буюу өнөөдрөөс И-Монголиа системд байршуулахаар болсныг АТҮТ мэдээллээ.
Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой болох юм байна.

Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны аппликэйшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх суурь нөхцөлийг бүрдүүлж байгааг онцоллоо.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.