Нийгэм мэдээ

Сүүлийн зургаан сард 3300 иргэн донор болох хүсэлт илгээжээ

Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн И-Монголиа цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсөө өгч болдог болсон.

Ингэснээр сүүлийн зургаан сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 3300 хүн хүсэлтээ илэрхийлжээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч гэр бүлийн гишүүдээс амьд донор болох хүнгүй бөгөөд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад бүртгэгдэн хүлээж буй 1500 гаруй хүн байгаа юм.

Монгол Улсад амин чухал эрхтнүүдийн эмгэг өвчинтэй түүний төгсгөлийн үе шатанд орсон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүс нэлээдгүй байгаа бөгөөд өвчнөөс дурдвал:

  • Элэгний B,C,D вирусийн шалтгаант элэгний хатуурал,
  • Элэгний хавдар,
  • Бөөрний архаг үрэвсэл, бөөрний дутагдал,
  • Зүрх судасны архаг өвчин, зүрхний дутагдал
  • Нойр булчирхайн өвчтэй гэх мэт…өвчлөлүүдэд нэн тэргүүнд донор хэрэгтэй байдаг аж.

2000-аад оны эхэн үед эрхтэн шилжүүлэн суулгах нь манай улсын хувьд холын мөрөөдөл байлаа. Яаралтай өвчтөнүүд гадаадыг зорьж, хагалгаа хийлгэдэг байв. Харин 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн нь эрүүл мэндийн салбарын томоохон дэвшлийн нэг байлаа. Улмаар 2011 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн бол 2014 оноос Монголд үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болсон.  Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2011 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулснаар олон хүнд дахиад нэг амьдралыг бэлэглэжээ.

Донор болох хүсэлтээ илгээхийн тулд E-Mongolia систем рүү нэвтрэн орж үйлчилгээ хайх хэсгээс "Донорын зөвшөөрлийн хүсэлт" үйлчилгээг сонгон өөрийн мэдээллийг бөглөн хүсэлтээ илгээх юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button