УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хууль: Прокурорын байгууллага Т.Бадамжунайд 13 жилийн хорих ял төлөвлөжээ

Сайд асан Т.Бадамжунайг прокуророос ялласан Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангийн шийтгэлүүдийг задалж харвал:

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/,

нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,

нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйлийн /Мөнгө угаах/, 2.2 байнга тогтвортой үйлдэх заалтаар зүйлчилжээ.

нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/,

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Дээрх дөрвөн зүйл заалтуудаар Т.Бадамжунай хамгийн багадаа 3.6 жил, хамгийн ихэдээ 18 жилийн ял сонсохоор. Үүнээс

  • Эрүүгийн хуулийн 22.1.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
  • 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/

гэсэн ижил зүйл заалтыг зэрэг хэрэглэснээс нэг таван жилийг нь хасвал 13 жилийн хорих ял үлдэнэ гэсэн үг.


НЭМЭЛТ: /2023.09.18/ 17.00 цаг

-Т.Бадамжунайг дөрвөн зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүллээ-

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг прокурорын байгууллагаас дөрвөн зүйл ангиар яллаж, хэргийг өнөөдөр /2023.09.18/ шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал,

албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/,

22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,

18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/,

2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т

зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.


ЭХЛЭЛ: /2023.09.17/ 08.00 цаг

-Т.Бадамжунайд холбогдох хэргийг даваа гарагт шүүхэд шилжүүлнэ-

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд өнгөрөгч дөрөвдүгээр сард Филиппин улсын Сэбү хотоос авч ирсэн.

Улмаар цагдан хорьж шалгаж байгаад өнгөрсөн долдугаар сард хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаж сулласан билээ.

Мөн долдугаар сард түүний хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлээд байсан. Тэгвэл маргааш /2023.09.18/ буюу ирэх даваа гарагт шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Нийслэлийн прокурорын газраас

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
  • 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 17, 2023 14:53

Жу ахын варпир төрх үү намаа санхүүжүүлсэн гээд ял авахгүй өршөөгдөнө эсвэл шагнуулна

ИргэнИргэнИргэниргэнИргэнИргиргэн энИргэнИргэн
ИргэнИргэнИргэниргэнИргэнИргиргэн энИргэнИргэн
9 сар 17, 2023 18:39

Яаж яллахы чинь иргэд харж бга шүү хулгаачидаа яллаж чадахгүй бол Шүүхтэйгээ хамт �######� Данхаа

Зочин
Зочин
9 сар 17, 2023 19:10

Бадамжунайн эзэн Ми.Энхболдыг ш�##�гаж хориочээ. МАНАН-н эзэн Ми.Энхболд Элбэгдорж нарыг шүүх цаг ирнэ...

Зочин
Зочин
9 сар 17, 2023 20:15

ЯАНАА ЯАНАА МИНИЙ АХАА ТА ЧИНЬ ОДОО ЯАЦЫН БЭ? АРАЙ ҮХЧИХСЭН ЮМ БИШ БИЗ ЯАСАН МУУХАЙ ЗУРАГ ВЭ? АРАЙ Ч ДЭЭ МИНИЙ АХ ШУДАРГА КОММУНИСТ ЗА НЭГ Ч ТӨГРӨГ ИДЭЖ УУГААГҮЙ БОР ЗҮРХ БООДОЛТОЙ МӨНГӨӨРӨӨ Л ЯВСАН.БАРИГДАЖ ИРСЭН ГАЗРАА ХАРИН ХҮҮХЭН БАВААД ХЭВТЭЖ БАЙСАН НЬ БОЛ ҮНЭЭН ЯАДЫН САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ХУРЦ БААСАНХҮҮ ЭД НАР ИХ УУЛЗДАГ БАЙСЫШТ БИ ТЭР ХУРЦАД ДУРГҮЙ ИХ НҮДЭНД ХҮЙТЭН АЛУУРЧИН ЦАРАЙТАЙ МИНИЙ АХЫН ЭНЭ ЗУРАГНЫ ӨМНӨ ЗУЛ АСЧИХВАЛ Ч ЖИНХЭНЭ СДА БОЛНОО

Зочин
Зочин
9 сар 17, 2023 22:46

МАН ын сайн тавьсан жүжиг энэ бадамжунай өвгөн бол

Зочин
Зочин
9 сар 18, 2023 14:15

20 Жил өгөх байлгүйдээ.Шун�##�тай.хулгайчдын шун�##�.хүслийг нь хөдөлгөж мөнгөөр шүлсийг нь гоожуулж муу зүйл.авилга.хулгай.з�##�иланд уруу татан.зохион байгуулах хамгийн хортой.аюултай гэмт хэрэг хийсэн хулгайч шүүдээ.Улсаа.ард түмэнээ тэнэг мэт доромжилж олон их наядаар хуурч мэхэлж.олон з�##�уусын бодол.амьдр�##�.зорилгыг сулруулж муу амьдр�##�руу �##�бан туша�##�.мэдээлэлд ойр байгаагаа ашиглаж татан оруулсных нь төлөө давхар яллах хэрэгтэй.
Улс эх орон.ард түмэн чинь өлсгөлөнд нэрвэгдэж мөлхөх шахаж байхад нам харг�##�захгүй шийдүүлэх эрх Ерөнхий сайд.Ерөнхийлөгч 2т л байгаа.Эр хүн шиг зангарагтай шийдвэр гаргуулна гэдэгт л найдаж сууя.Нүүрсний.ЖДҮ.Хөгжлийн банк.Эрдэнэт 49%

Зочин
Зочин
9 сар 19, 2023 11:21

6 ЖИЛ ЯЛ ӨГӨӨД ӨРШӨӨЛӨӨР 2 ЖИЛИЙН ДАРАА СУЛЛАНА, 2 ЖИЛ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙГААД ГАРАХ БАЙЛГҮЙ ДЭ.

Зочин
Зочин
9 сар 19, 2023 22:38

aimshigin berd

Иргэн
Иргэн
9 сар 20, 2023 00:35

За даа торгуулаад л өнгөрөх байх даа гэсэн бодол төрөөд байх юм,яагаадыг бүү мэд том загаснууд зөвхөн торгуулдаг гэсэн

зочин
зочин
9 сар 20, 2023 07:48

arai baga uu ene shagnaliin onoo yu

Ббб
Ббб
9 сар 20, 2023 09:08

СҮРТЭЙ БАРЬЖ ИРСЭНЭЭ БАТЛАН ДААЛТАНД СУЛЛАСАН ГЭЭ БИЗДЭЭ. ЖУНАЙГ ХИЙВЭЛ МИЭГ ХИЙХ БОЛНО. МИЭГ ХИЙВЭЛ ТЭГЭЭД АР АРААСАА 76 БАЙТГУЙА ОРОХ БОЛНО ТЭГЭХЭЭР ШАЛГАСААР БАЙГААД СОНГУУЛЬ БОЛГОХ ,СОНГОГДСОНЫ ДАРАА МАРТАГНУУЛЖ БАЙГААД ХОРЬСОН НЭРТЭЙ ЭМНЭЛЭГТ БАЙЛГАЖ БАЙГААД ӨРШӨӨХ БИЗДЭЭ

059
059
9 сар 20, 2023 11:57

13 jil baga bna sh dee...heden jil suulgaad magadlan geed gargachikhdag sh dee manai khuuliinkhan...

059
059
9 сар 20, 2023 11:58

Miyebgombo gej ner dolirtoi ni tsug khii...

Зочин
Зочин
9 сар 20, 2023 21:04

тайгад дүнзэн байшинд жаргаана биз . нарсанд үлдсэн насаа амар жимэр сууна биз . ...бодвол зохицуул�##�т хийгээ биз .

Холбоотой мэдээ

Back to top button