Lisa гэрээгээ сунгаагүй тул “YG Entertainment”-ийн хувьцааны ханш 9 хувиар буурчээ

Алдарт “BLACKPINK” хамтлагийн Lisa гэрээнийх нь хугацаа дууссаны дараа 50 тэрбум воны (37.6 сая ам.доллар) гэрээнээс татгалзсан гэж “Star News” сайт анх мэдээлсэн.
Тэгвэл тус мэдээ гарсны дараа “YG Entertainment”-ийн хувьцаа шууд 9 хувиар буурсан байна. Гэхдээ Lisa гэрээгээ сунгаагүй гэх мэдээ нь цуурхал бөгөөд албан ёсны мэдэгдэл хараахан гараагүй байгаа юм.

Lisa гэрээгээ сунгах тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гэх яриа өнгөрсөн долоодугаар сараас хойш явсан. Тухайн үед Өмнөд Солонгосын “Newsen” мэдээллийн агентлаг тэднийг тохиролцоонд хүрэх хэлэлцээ хийж байгаа гэж мэдээлсэн ч “Munhwa ilbo” сайт хоёр талын ашиг сонирхлын хооронд маш том зай байгаа гэж бичиж байсан.
“BLACKPINK” хамтлаг өнгөрсөн жилийн 10 сараас хойш “Born Pink” нэртэй аялан тоглолтоо дэлхий даяар хийж эхэлсэн билээ. Тус аялан тоглолтын хамгийн сүүлийн тоглолтоо өнгөрсөн амралтын өдрүүдэд Сөүл хотноо хийсэн юм.
Эх сурвалж: CNBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лиса байхгүй бол хамтлаг сөнөнө
Сөнөвөл таарна