Ариана Гранде болон Далтон Гомез хоёр салах өргөдлөө албан ёсоор гаргажээ

Дуучин Ариана Гранде болон Далтон Гомез нар хосын харилцаагаа дуусгаж байгаа гэдгээ өнгөрсөн долоодугаар сард мэдэгдсэн. Тэгвэл тэд гэр бүл салах хүсэлтээ албан ёсоор гаргасан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тэд хуримлаад хамтдаа хоёр жилийн турш амьдарсан ч долоодугаар сард харилцаагаа дуусгаж, төд удалгүй Ариана Далтонтой хамт авахуулсан зурагнуудаа Инстаграм хуудаснаасаа устгасан юм.
Далтоноос салсныхаа дараа Ариана жүжигчин, дуучин Итан Слэйтертэй болзож эхэлсэн гэх цуурхал гарсан байна. Зарим эх сурвалжууд Ариана Далтонтой харилцаагаа дуусгахаас ч өмнө Итантай болзож эхэлсэн гэж мэдээлсэн.

Итан ч гэсэн гэр бүлтэй байсан юм. Тэрбээр Лилли Жэйтэй 2018 оноос хойш гэр бүлж болж, анхны хүүхдээ өнгөрсөн жил өлгийдөн авсан. Гэтэл Итан Лиллигээс салах өргөдлөө гаргасан байна. Салах өргөдлөө гарган, Арианатай болзож эхэлсэн явдал нь Лиллид ар хударгаар нь хутгалж байгаа мэт хэцүү байсан гэж эх сурвалжууд мэдээлсэн.Одоо Ариана, Итан хоёр Нью-Йорк хотод хамтдаа амьдарч байгаа аж.
Эх сурвалж: Mirror UK
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бидэнд хэрэгтэй мэдээ юу.