2141 хүүхдэд үзлэг хийхэд 95 хувийнх нь шүд цоорсон байна

Японы “Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, ЖАЙКА хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуульд “Загвар сургуулиудад шүдний үзлэг хийх тогтолцоог нэвтрүүлэх төсөл”-ийг 2022-2025 онд хэрэгжүүлж байна.
Төслийн зүгээс 2022 онд хоёр сургуулийн нийт 2406 сурагчид шүдний үзлэг хийхэд өвчлөл 90.8 хувьтай байжээ.
Харин энэ жилийн хувьд есдүгээр сарын 11-15-нд дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран хоёр сургуулийн 1-12 дугаар ангийн 2141 сурагчид үзлэг хийхэд шүдний цооролтын тархац 95 хувьтай болжээ.

Иймд “Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ-ын ерөнхийлөгч Чиба Мицүюки уг төслийн хүрээг тэлж, нийслэлийн хэмжээнд өргөжүүлэх, илүү олон сургуульд хэрэгжүүлэх хүсэлтээ Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөтэй уулзах үеэрээ илэрхийллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2141 хүүхдэд үзлэг хийж 95 хувийнх нь шүдийг цоолсон гэж ойлголоо зөвүү.