Зеленський: Путин удаан хугацааны өмнө хүн биш болсон, түүнд итгэх аргагүй

АНУ-ын “CBS” агентлагаас явуулдаг “60 Minutes” нэвтрүүлэгт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський оролцон, ярилцлага өгсөн байна. Тус агентлагийн сэтгүүлч Скотт Пэлли түүнтэй ярилцжээ. Ярилцлагыг орчуулж хүргэе.
-Ерөнхийлөгч Володимир Зеленський: Бид дэлхий дахины үнэт зүйлсийг хамгаалж байна. Украины иргэд хамгийн их зүйлээ золиосолж байгаа. Бид эрх чөлөөнийхөө төлөө үнэхээр тэмцэж байна, ямар нэгэн уран зохиол, ном биш, украинчууд амь насаа алдаж байна. Дэлхийг сүйрүүлэхээр заналхийлж байгаа цөмийн зэвсгийн нөөцтэй улсын эсрэг бид дайтаж байна.
-Скотт Пэлли: АНУ 70 гаруй тэрбум ам.доллар хандивласан. Та энэ түвшний дэмжлэг цаашид хүлээн авна гэж бодож байна уу?
-Зеленський: Украинд АНУ санхүүгийн талаас дэмжлэг үзүүлдэгт талархсанаа илэрхийлье. Ингэснээрээ тэд зөвхөн Украинд тусалж байгаа хэрэг биш. Хэрэв Украин ялагдвал Путин түрэмгийллээ үргэлжлүүлэх нь дамжиггүй. Балтийн орнууд, Польшийн хил дээр Путин тулж ирэхэд АНУ юу хийх вэ? Тэр ирэх л болно.
Бидэнд маш их хэмжээний мөнгө хандивласан. Үүнд үнэхээр талархаж байгаа. Талархаж байгаа гэдгээ илэрхийлэхийн тулд украинчууд өөр юу хийж чадах вэ? Бид дайнд үхэж байна. Бод л доо, хэрвээ Украин унавал дараагийн арван жилд юу болох вэ? Зүгээр л бодоод үз, хэрвээ оросууд Польшид хүрвэл дараа нь юу болох вэ? Дэлхийн гуравдугаар дайн болох уу?
-Пэлли: Украин ялахад юу шаардлагатай вэ. Нэмж 70 тэрбумийн тусламж уу?
-Зеленський: Надад хариулт алга. Путинийг зогсоох уу эсвэл дахин нэг дэлхийн дайн үүсгэх үү гэдгийг дэлхий дахин л шийднэ. Бид Путинийг өөрчилж чадахгүй. ОХУ-ын нийгэм дэлхий дахины хүндлэлийг алдсан. Оросууд Путинийг дахин дахин сонгож, хоёр дахь Хитлерийг үүсгэлээ. Тэд л ийм байдалд хүргэсэн. Бид цаг хугацааг ухрааж чадахгүй, гэхдээ одоо үүнийг зогсоож чадна.

Украин ОХУ-ын давшилтыг зогсоож чадсан, гэхдээ маш их зүйл золиосолж байж. Сүйрсэн хотууд, сая сая дүрвэгсэд, мянга мянган эрдэнэт хүний амь эрсэдсэн. Зөвхөн Владимир Путиний хоосон зорилгын төлөө.
Өнөөдрийн байдлаар 1126 километр үргэлжлэх фронтод дайтаж байгаа. Улаанаар будсан буюу Украины газар нутгийн 20 хувь ОХУ-ын эрхшээл дор байгаа юм. Барууны орнуудаас хандивласан танк энэ хэсэгт фронтыг нэвтлэн гарч, ОХУ-ын цэргийн хүчийг хоёр хуваах төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ шуудуу, газрын тэсрэх бөмбөг, их бууны бөмбөгдөлт манай цэргүүдийн давшилтыг зогсоосон.
Одоо дайны нөхцөл байдал хоёр тал бие бие рүүгээ өдөрт 40 мянга гаруй удаа их буугаар бууддаг хэлбэрт шилжсэн. Украины цэргүүд цуст талбарт бага багаар урагшилж байгаа. Байлдаан дэлхийн нэгдүгээр дайнд дроноор тулалдаж байгаа мэт болж хувирсан.
-Пэлли: Та фронт дахь байлдааныг хэрхэн дүрслэх вэ?
-Зеленський: Хэцүү асуулт байна. Гэхдээ шударгаар хариулт өгье. Санаачилгыг бид гартаа авсан. Энэ нь давуу тал. Оросын довтолгоог зогсоон, сөрөг довтолгоонд шилжсэн. Гэсэн хэдий ч энэ нь тийм хурдан явагдах зүйл биш. Хамгийн гол нь өдөр бүр урагшилж, газар нутгаа чөлөөлөх явдал.
-Пэлли: Та нарт цаг уурын хувьд тохиромжтой зургаан долоо хоног гаруй хугацаа үлдсэн. Энэ хугацаа өнгөрсний дараа фронт царцах уу?
-Зеленський: Бид газар нутгаа аль болох чөлөөлөхөөр оролдож, урагшлах хэрэгтэй. Хагас километр урагшилна уу хамаагүй үүнийг хийх ёстой. Бид цаг алдаж болохгүй. Цаг агаар гэх мэт зүйлсийг зүгээр л март. Хуягт машинаар нэвтэрч чадахгүй байгаа газар луу онгоцоор нисээд нэвтэлье. Хэрвээ онгоцоор чадахгүй бол дрон нисгэе. Бид Путинд амрах хугацаа өгч болохгүй.

Украины дронууд Кремль, Москвагийн өндөр барилгуудыг мөргөх болсон. Эдгээр халдлагыг Украин албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй.
-Пелли: Тэгэхээр ОХУ-д гараад байгаа дроны халдлагууд таны тушаалаар болоогүй гэсэн үг үү?
-Зеленський: Үгүй
-Пелли: Таны тушаалаар биш үү?
-Зеленський: Ер нь бол
-Пелли: Тэгвэл яаж халдлага болсон гэсэн үг вэ?
-Зеленський: Бид ОХУ-ын газар нутаг руу пуужин харвадаггүй гэдгийг та мэднэ.
-Пелли: Эдгээр дроны халдлагаар ОХУ-д хандаж яг юу хэлэх гэв?
-Зеленський: Бид холбоотон орнуудаасаа хүлээн авсан зэвсгүүдээ зөвхөн Украины нутаг дэвсгэр дээр ашигладаг гэдгийг та мэднэ байх. Энэ нь үнэн. Тэдгээр дроны халдлагууд энгийн иргэдийн амь насанд хүрэх зорилготой ажиллагаа биш. Гэхдээ ОХУ хаана ч бай, Украин хариу цохилт өгөх ёс зүйн бүрэн эрхтэй гэдгийг тэд мэдэх хэрэгтэй.

Бид тэдэнд “Танай тэнгэр ч гэсэн та нарын бодож байгаа шиг аюулгүй биш шүү” гэсэн хариу өгч байна. Хэрвээ тэд бидний цахилгааныг тасалж, ундны ус, бензиний хэрэглээг хязгаарлавал бид ч бас тэдэнд үүнтэй ижил зүйл хийх эрхтэй гэдгийг мэдэг.
-Пелли: Ноён Ерөнхийлөгч өө, бид сүүлийн нэг жил хагасын хугацаанд Украин даяар явахдаа Черниговын бөмбөгдөлтөд өртсөн сургуулиуд, Бородянка дахь сүйрсэн орон сууцны хороолол, Изиумийн бөмбөгдүүлсэн эмнэлэг, Бука хотод энгийн иргэдийг олноор нь оршуулсан байсныг харсан. Эд нар бол цэргийн бай биш. Владимир Путин яг юу хийх гээд байна?
-Зеленський: Биднийг цөхрүүлэх. Энгийн иргэдийг онилж, Путин биднийг цөхрүүлэхийг хүсэж байгаа. Ийм аймшигтай цус урсгасан үйл хийсэн түүнд итгэж болохгүй. Путин удаан хугацааны өмнө хүн биш болсон, түүнд итгэх аргагүй.
-Пелли: Оросууд цөмийн зэвсэг ашиглахаас татгалзаж, маш их хохирол амссан. Та цөмийн дайн үүснэ гэх аюул ард хоцорсон гэж бодож байна уу?
-Зеленський: Би түүнийг цөмийн сүрдүүлгээ хийсээр байх болно гэж бодож байна. Тэр АНУ-ыг илүү тогтворгүй болохыг хүлээж байгаа. АНУ-д сонгуулийн үеэр тогтворгүй нөхцөл байдал үүснэ гэж Путин бодож байгаа.
Тэр АНУ, Европт тогтворгүй байдал үүсэхийг хүлээж, цөмийн зэвсгээр сүрдүүлэн үүссэн тогтворгүй нөхцөлийг дордуулах гэж хичээнэ. Тийм учраас сүрдүүлсээр байх болно.

Хэрвээ Украин орчин үеийн пуужингийн систем хангалттай байсан бол Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг аль хэдий нь сэргээх байсан. Аль хэдий нь чөлөөлөх байсан юм. Тийм орчин үеийн системүүд байдаг.
-Пелли: Та бол Ерөнхийлөгч, дайнд бэртсэн хүмүүстэй уулзахад хэцүү байдаг байх. Тийм уулзалтууд таны хувьд ямар утга учиртай санагддаг вэ?
-Зеленський: Миний хувьд маш том нэр төрийн хэрэг. Тэдний нүд рүү хараад, бидэнд ийм хүчирхэг хүмүүс байгаад нь бахархдаг, учир нь дайн бол маш том эрсдэл, бусдын амийг аврахын тулд өөрийнхөө амийг алдах нь гарцаагүй.
Бусдын амийг гэж хэлэхдээ би өөрийгөө, хүүхдүүдээ боддог тул ямар том эрсдэл дагуулдгийг сайн ойлгож байгаа.
-Пелли: Энх тайвны төлөө Украины аль нэг хэсгийг золиосолж чадах уу?
-Зеленський: Үгүй. Энэ бол бидний нутаг
-Пелли: Та бүгдийг нь эргүүлж авах ёстой гэж бодож байна уу? Крымыг хүртэл үү?
-Зеленський: Өнөөдөр та намайг хүмүүст медаль гардуулж байхыг харсан. Долоо хоногийн өмнө би байлдаанд амь насаа алдсан цэргүүдийн гэр бүлд медаль гардуулж өгсөн. Нас барсан 24 цэргийн гэр бүлд. Тэнд гурван хүүхэдтэй эмэгтэй, эцэг эхүүд байсан. Нэг эмэгтэй жирэмсэн, нялх үрээ тэвэрч ирсэн. Тэр хүү хэзээ ч аавыгаа харахгүй.
Би тэдэнд юу гэж хэлэх юм, ийм олон хүн дайнд амиа алдсан байхад ОХУ-д хандаад зүгээр дээ бүгдийг нь ав гэх үү? Намайг ойлгож байгаа биз дээ, тийм биз? Тэр медалийг хүлээн авч байгаа хүмүүсийн хувьд бүхэл ертөнц нь нурж унасан. Миний тэдэнд өгч чадах ганц зүйл бол ялалт юм.
Эх сурвалж: CBS News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ золбинг ООН нээх тоохгүй байгаа шүдээ байдан өвөө нь бараг бууж өг гэсэншдээ
Энэ еврей эр сүүлчийн украйн хүн тул�##�дахыг харах бололтой.Түүгээр барахгүй ОРСЫН эсрэг дэлхийн нэгдсэн арми байгуулъя гэж дэлхий нийтийг дайнд ури�##�ав. Хөрш польш белорусийг пуужиндаж орсууд гэв.Гэвч үнэнд гүйцэгдэж өөрсдөө пуужин харавсан нь ил болов.Олон орныг татан оролцуулах санаатай даг. ЕВРЕЙ ЭР ДЭЛХИЙН ДАЙН ГАРГАХААР , ЦӨМИЙН ДАЙН ДЭГДЭЭХЭЭР УЛАЙРЧ ЭХЛЭВ
Украйн мандан бадраг ээ. Ура ура ура !
Зелинский, чи бол гайхамшиг. Чамаар бахархаж бна. Чи бол зөвхөн Украйнчуудын биш дэлхий дахины бахарх�##� шүү. Учир нь дэлхий дахинд зөв жишиг тогтоохын төлөө, шударга ёсны төлөө зогсож, үүндээ Украйны ард түмнийг манлайлан оролцож бна.
Ха ха энэ мэт �##�и�##�агч нар улс орноор тоглож
ард түмнээ хаяж зугтаагүй чадах бүхнээ хийсэн ерөнхийлөгч, орос эсвэл украйныг гэхдээ гол нь биш тууштай, зоригтой, ард түмнээ мэдэрдэг ерөнхийлөгчийн хувьд тэр ялах нь гарцаагүй
Агуу хүн юм аа, ийм хүний ажил бүтэх л ёстой.
Etseg ehee ch hudaldhaas butsahgui hulsnii janhuu nar l ene met anusin barlagiig omoorch bh show. Jujigching duujilbel zohino.