СПОРТ

Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар алтан медалийн төлөө барилдана

Сербийн Белград хотноо болж буй ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр /2023.09.21/ Э.Дэлгэрмаа 68кг-д, Э.Даваанасан 72 кг-д аваргын алтан медалийн төлөө өрсөлдөнө.

Э.Дэлгэрмаагийн хувьд ДАШТ-ий 1/2 шигшээ барилдаанд АНУ-ын Эмма Брантилыг цэвэр ялж шалгарсан юм. Харин Э.Даваанасан ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 3:6 ялж, алтан медалийн төлөө Амит Елортой барилдах аж.

Э.Дэлгэрмаа нь: 1999 оны зургадугаар сарын 1-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. 2014 онд Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээнд спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэж эхэлжээ. ЕБС-иа төгсөөд, ҮБТДС-д суралцаж төгссөн байна. 17 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-нд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгт унаж, мөнгөн медаль хүртэж байсан аж. Монголд анх удаа болсон 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.

Э.Даваанасан нь: Казахстаны Астана хотноо 4-р сард болсон чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн АШТ-нээс хүрэл медаль хүртсэн. Ингэснээр тэрбээр Ази тивийн аваргын хос хүрэл медальтан болсон билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button