Гадаад мэдээДЭЛХИЙ

Гаднын хэвлэлд: ӨМӨЗО-д “Тамгагүй төр” жүжгийг тог тасарсан гэх шалтгаанаар цуцалжээ

“Тамгагүй төр” жүжиг ӨМӨЗО-ны Ордос хотод мягмар гарагаас /2023.09.19/ пүрэв гарагийн хооронд /2023.09.21/ тоглох байсан. Гэвч жүжиг тоглох ”Ижинхуолуо” театрт тог байхгүй гэсэн хачирхалтай шалтгаанаар эрх баригчид тоглолтыг цуцалжээ.

Энэ шийдвэрийг сонссон хүмүүс интернэт дээр дургүйцлээ илэрхийлсэн байна. Тасалбараа авсан байтал цуцалсанд дургүйцэж буйгаа хүмүүс “TikTok” дээр бичжээ. Зарим хүмүүс жүжигчид нь хүрэлцэн ирчхээд байхад засгийн газар тоглохыг хориглолоо гэж бичсэн байна.

Нэрээ нууцалсан өөр нэг хүн “Radio Free Asia” сайтад хэлэхдээ “Тасалбарууд аль хэдий нь зарагдаад дууссан. Гэхдээ албаны хүмүүс жүжиг тоглохгүй гэж бидэнд хэлсэн” хэмээсэн аж.

“Radio Free Asia” сайт дээр “Тамгагүй төр”-ийг цуцлах болсон шалтгааныг улс төрийн агуулгатай жүжиг тоглох нь ӨМӨЗО-д үүсгэсэн тогтолцоонд нь нөлөөлөх вий хэмээн БНХАУ айсан гэж бичжээ.

Эх сурвалж: Radio Free Asia

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ойлгомжтой. Хятадууд болгоомжилж байгаа нь тэр

Zochin
Zochin

Ugaasaa balai jujug shd p###a

Зочин
Зочин
Reply to  Zochin

tanai uvug deedes luuhaanuud aigaad togluulahgii bna.

Зочин
Зочин

Манай мааадгарууд өмнөдөө мэддэггүй жонхуунууд юм байна дөөө

Холбоотой мэдээ

Back to top button