“BTS” хамтлагийн Suga цэргийн алба хааж эхэлжээ

Алдарт “BTS” хамтлагийн гишүүн Suga өнөөдрөөс /2023.09.22/ цэргийн алба хааж эхэлсэн байна. Ингэснээр 30 настай тэрбээр цэрэгт явсан “BTS” хамтлагийн гурав дахь гишүүн болж байгаа юм.
Тус хамтлагаас хамгийн эхэнд Jin 2022 оны арван хоёрдугаар сард, J-Hope энэ жилийн дөрөвдүгээр сард цэрэгт явжээ. Suga алба хашиж эхлэхээсээ өмнө шүтэн бишрэгчдэдээ хандаж “Би та бүхний ачаар өдий зэрэг хүрч чадсан. Цаг нь ирлээ, би үүргээ үнэнчээр биелүүлээд буцаж ирнэ. Намар даарав аа, эрүүл байж 2025 онд уулзацгаая” гэж бичсэн байна.
Jin болон J-Hope байлдааны бэлтгэл хийдэг алба хашиж байгаа. Харин Suga эрүүл мэндийн шалтгааны улмаас нийгмийн ажил хийх юм. Өмнөд Солонгосын хуульд хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд цэргийн алба хаах ёстой. Гэхдээ эрүүл мэндийн асуудалтай хүмүүс захиргааны албанд гэх мэт нийгмийн алба хашдаг аж.
Suga ямар эрүүл мэндийн асуудлаас болж нийгмийн алба хаших болсон нь тодорхойгүй ч 2020 онд гэмтлийн улмаас мэс засалд орсонтой холбоотой байж магадгүй гэж түүний фэнүүд таамаглажээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.