СПОРТ

Б.Золжаргал Олон улсын уулчдын холбооны Дэд ерөнхийлөгч боллоо

Олон Улсын Уулчдын Холбоо (UIAA - International Climbing and Mountaineering Federation)-ны 2019 оны ээлжит Ерөнхий ассамблей 11-р сарын 1-3-ны хооронд Кипр улсын Ларнака хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Ерөнхий ассамблейд Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлж Ерөнхийлөгч Буяагийн Тулга, Дэд ерөнхийлөгч Б.Золжаргал, Санхүү, хөрөнгө оруулалтын хорооны дарга Н.Дөл-Эрдэнэ, Мөсөнд авиралтын хорооны гишүүн Г.Батбаяр нар оролцлоо.

Энэ жилийн Ерөнхий ассамблейгаар Холбооны 21-р зууны Стратеги төлөвлөгөөг танилцуулж, 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, 2019 оны төсөв баталж, Удирдах зөвлөлд шинээр 3 гишүүн, Менежментийн хороонд 2 гишүүнийг тус тус сонголоо.

Удирдах зөвлөл нь нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ба энэ жил 3 хүн чөлөөлөгдөж, түүнд дараах гишүүдийг шинээр сонгосноор Ази тивээс 3 төлөөлөл Удирдах зөвлөлийн түүхэнд анх удаа орсон нь энэ жилийн Ерөнхий ассамблейн онцлох үйл явдал байлаа. Үүнд:

1. Лоүд Бэккэрс - Белгийн Уулын Холбоо

2. Банзрагчийн Золжаргал - Монголын Уулчдын Үндэсний Холбоо

3. Махмууд Хашеми - Ираны уулын болон спорт авиралтын холбоо

Ийнхүү Удирдах зөвлөл нь шинэ бүрэлдэхүүнээр 11-р сарын 03-ны өдөр хуралдаж, Удирдах зөвлөлийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэж, ажил үүргийг хуваарилж, Б.Золжаргалыг Дэд ерөнхийлөгчид, Лоүд Бэккэрсийг Ерөнхий нарийн бичгийн даргад тус тус томилсон байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-05 18:32

Бельги чинь Азийн улс юм уу?

StevSlarie
StevSlarie
2020-01-18 04:04

Cialis Schweiz Cephalexin Side Effects In Dogs Amoxicillin 500mg Cap [url=http://cialibuy.com]Cialis[/url] Zithromax Dosage For Sinus Infec

LesOrdiff
LesOrdiff
2020-02-02 08:38

Zithromax Pack http://buyciallisonline.com/#960 - Cialis Kamagra En Suisse cialis Cheapest Price On Cialis 20

MatFuse
MatFuse
2020-02-02 12:52

Le Cialis Generique Est Il Efficace http://viacialisns.com/#799 - Buy Cialis Cialis Lilly Comprar Buy Cialis What Is Stranger Than Flagyl

Холбоотой мэдээ

Back to top button