БНСУ-д ахмадуудын гуравны нэг нь ядуурлын түвшинд амьдарч байна

Даваа гарагт /2023.09.25/ гаргасан тоо баримтаас харвал томоохон эдийн засагтай улсууд дунд БНСУ ахмадуудын ядуурлын түвшин хамгийн өндөр орон болсон байна.
Солонгосын хөгжлийн хүрээлэн нэртэй төрийн өмчит тинк танк томоохон эдийн засагтай найман улсыг харьцуулж дүн шинжилгээ хийсэн аж. Тус судалгаагаар БНСУ-д 65 ба түүнээс дээш настай хүмүүсийн 34.8 жилийн орлогын хэмжээ нь ядуурлын түвшнээс бага байдаг гэж гарчээ.

Орлогоос нь татвар хассаны дараа нийт ахмадуудын 43.4 хувь нь ядуурлын түвшинд амьдар байгаа аж. Харин Германд ахмадын ядуурлын түвшин Германд 11.8 хувь, АНУ-д 10.8 хувь, Их Британид 9.8 хувь байсан юм.
Татварын дараа ахмадуудын 43.4 хувь нь ядуурлын түвшинд амьдарч байгаа нь соноо зовниулсан хэрэг гэж Солонгосын хөгжлийн хүрээлэн мэдэгджээ.Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 36 орны дундаж үзүүлэлт 13.1 хувь байдаг.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.