Нэг дороос | Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурлыг ирэх сарын 30 хүртэл хойшлуулав

НЭМЭЛТ: 15.55 цаг
-Шүүгч: Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй-
Шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгч Н.Ганцэцэгийн үйлчлүүлэгчийнхээ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасныг шүүгч хүлээж авсангүй.
Шүүгч: "Ганцэцэг өмгөөлөгчийн Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна" гэлээ.
Мөн яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах шаардлага байна гэдэг асуудлыг хөндсөн юм. Энэ дагуу УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 30-нд хийхээр болж хойшлууллаа.
НЭМЭЛТ: 14.50 цаг
-Б.Ганхуяг: 100 гаруй хавтаст хэрэгтэй танилцаж амжихгүй байна-

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг: “Өнөөдрийн шүүх хурал “Нүүрсний” гэх хэрэгт холбоогүй болох нь өмнөх шүүх хурлаас ойлгомжтой болсон. Энэ яригдаад буй 40 их наяд төгрөг ч байхгүй болсон. Одоогийн үйл ажиллагаагаа явуулж буй Чингис хаан банктай холбоотой асуудал учир шинжээчийг оруулах нь маш зөв. Ирцтэй холбоотой татгалзал алга. Шударга ёсны үүднээс шийдвэр гарах байх гэж итгэж байна. Миний бие арван сарын хугацаанд цагдан хоригдож байгаа. Би бусад холбогдох 11 хүний адил эрхээ эдэлж, цагдан хорихыг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. 100 гаруй хавтаст хэрэгтэй танилцаж амжихгүй байна. Сүүлийн 3-4 сар цааснаас салахаа больсон. Тийм учраас үнэхээр гэм буруутай гэж шилжсэн тохиолдолд зайлшгүй танилцах боломжоор намайг хангаж өгөөч” гэлээ
НЭМЭЛТ: 14.40 цаг
-"Б.Ганхуягийг нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болохыг эмч тодорхойлсон"-

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал яг одоо Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.50 цагт эхэллээ.
Б.Ганхуягийн өмгөөлөгч: "Миний үйлчлүүлэгчийн бие есдүгээр сарын 23-нд муудаж, 25-наас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Бөөлжих, толгой хавагнах, даралт унах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Иймд хүсэлт гаргаж эмнэлгийн үйлчилгээ авахуулсан. Ингэхэд нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болохыг эмч тодорхойлсон. Арав дахь сардаа хоригдож байна. Удаан хугацаанд хоригдсоноос болж биеийн байдал доройтож байна. Даралт унах нь цусны харвалтын эхний шинж тэмдэг. Тиймээс эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндээ хамгаалах нөхцөл бололцоог олгоод таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч, гэсэн хүсэлт гаргаж байна" гэлээ.
НЭМЭЛТ: 14.30 цаг
-Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурлын гадаа жагсаж эхэллээ-
Шүүх хурал 14.00 цагаас товлогдсон ч эхлээгүй байна. Харин шүүхийн гадаа иргэд уриа, лоозон барьж шүүхээс шударга ёсыг нэхсэн жагсаал эхэлжээ.
ЭХЛЭЛ: 08.00 цаг
-Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг шүүх хурал өнөөдөр болно-
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.09.28/ болно.
Шүүх хурал 14.00 цагт эхэлнэ.
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай тэдний хамаарал бүхий есөн хүн шүүгдэх билээ. Тодруулбал,
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, түүний дүү Т.Түвшинбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга асан И.Дагвадорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, "Лаки лайф" ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр нар.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамханд, “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг, "МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, "Эрдэнэс Тавантолгой"-н Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, иргэн О.Данзанлувсантүдэв нар.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн билээ.
Долоо хоногийн өмнө болсон шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр:
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан асар бийлэгжүү нэгэн гэдэг нь тодорхой болов. Тэр ерөөс брэндийн костюмны, маркны, үнэт чулууны наймаачин, байр түрээслэгч бизнесмен аж. Ингэж ариун цагаан хөдөлмөрөөрөө хөрөнгөтэй болж түүгээрээ алтан морь цутгуулж, морины жүчээ барьсан болж таарсан.
Б.Ганхуяг нүүрсний хулгайн тухай асар их мэдээлэл тээгч боловч, түүнийгээ хэлэхгүй нуугч гэдэг ойлголтӨмнөх урьдчилсан хэлэлцүүлгээр тэр ардаа хамгаалалттай мэт асар чанга дуугарч чадсан. Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Солонгосчуудад орд зарсан тухай хүртэл цухуйлгаж, үг дайсан. Харин сүүлийнх дээр нь тэр нэгэн хачирхалтай эргэлт хийсэн. Тодруулбал, түүний “Нүүрсний" гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, чиглэлээр хамтран ажиллъя. Хамтран ажиллах хүнээр намайг тогтоож өгч, намайг болон ар гэр, хамаатан садныг минь хамгаалалтад авч өгнө үү" гэх хүсэлт тавьсан билээ.

Өмнө нь болсон урьдчилсан хэлэлцүүлгийн Нэг дороос | Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлж, энэ сарын 28-нд товлолоо нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамга�##��##�танд аваад бүх бөмбөлгийг хаг�##�уулж болдоггүй юм байхдаа томчуудад х�##�тай болч хаг�##�ахгүйл дээ
Сонгууль хүртэл хойшлуулаад хэргийг хэрэгсэхгүй болгоно. Авилгaлч шүүгчид тэгдэг биз дээ.
ГҮЙ ЭЭ ТЭГЭЭД УЛНЫХААН ЦАГААН ЦАХТАНГУУД ГЭМТ ХЭРЭГ ХИЙХЭЭРЭЭ ИНЭЭХЭЭС БУСАД ЭМГЭГ ӨВЧТЭЙ БОЛЧИХДОГ УЛНЫ МАНИУС ГАНЦ ТАЛХ ӨЛСӨХИЙН ЭРХЭНД ХУЛГАЙЛААД ТАН ХИЙТЭЛ АРВАН ТАВАН ЖИЛ АВЧИХДАГ ЯМАР ЁС БАЙНАА. ЭНЭ АЮУРСАЙХАН ЭХ ОРОН ИРГЭДИЙХЭЭ ТӨЛӨӨ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЦАЛИНГАА ШҮТЭЖ АМЬДАРДАГ БИ БОЛ ЭНХИЙН ЦАГААХАН ТАГТАА ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ? ТЭГТЭЛ ЭНЭ ГӨЛӨГ ХААНААСАА ИЙМ ИХ ТАНСАГЛАЛ ДОР АМЬДРААД БАЙГААН.БҮГД Л ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АЛ БОМБООНУУД ХООРОНДОО ШААЛЦААЛ ЯВДАГ ГЭЭ БИЗ ДЭЭ ЯМАР СОНИН ЛАЛАРУУД ВЭ? АВИЛГААСАА ХҮРТЭЭСЭНГҮЙ ГЭЭД ЧОРОН ГЯНДАНД ЧААЛГААД БАЙГАА ЮМ УУ? ЭНЭ ГАНХУЯГ ГЭДЭГ ШУДРАГА БИ ГЭЭД БАЙГАА НӨХӨР ҮНЭХЭЭР НОЙР БУЛЧИРХАЙНЫ АРХАГ ҮРЭВСЭЛТЭЙ БОЛ УДАХГҮЙ ЧАД ХИЙХ НЬ ЯАНАА ЯАНА ЭНЭ МОНГОЛЫН ХУУЛЬ
АВЛИГАЧИН шүүгч нар хэргийг уяж эхэллээ. ҮАБЗ ийн гурав шүүхээ АВЛИГАЧДААС цэвэрлэх арга хэмжээ авна уу? ОДОО шүүх засагл�##�, шүүхийн хараат бус байд�##� гэж ярих ч хэрэг �##�га.