Нийгэм мэдээ

Тээвэрчид "Эрдэнэс таван толгой"-д С зөвшөөрлийг хариуцуулсан нь алдаа гэв

Нүүрс тээврийн үйл ажиллагааг шударга, хуулийн дагуу хэрэгжүүлэхийг “Монгол тээвэр нэгдэл”-ээс шаардаж, мэдээлэл хийлээ.

Тодруулбал "Нүүрсний тээвэр ашигтай гээд янз бүрийн гадна, дотны компаниуд энэ салбарт орж ирж байна. Хил гарахад ашигладаг C зөвшөөрлийг "Эрдэнэс таван толгой" компаниас хуулийнхаа дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавилгүй, хэл аманд орохгүй гээд бүгдэд нь олгож байна.

Тээврийн үйл ажиллагааг хариуцах ёстой Зам тээвэр, хөгжлийн яам хариуцлагаас зугтаж, асуудлаас хол байна. Өнөөдөр уул уурхайн компани тээврийг үйл ажиллагааг хариуцаж байгаа нь алдаа. Цаашид тогтвортой, хуулиа дээдэлдэг нь компаниудаа тээвэрт явуулахгүй бол 10-20 жолооч хоорондоо хэрэлдэж, үл ойлголцол гарч байна.
 
Өмнө нь нэг улиралд 14 мянган машин явж байсан бол одоо 18 мянга болсон. Улиралд 4000-аар нэмэгдсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Тиймээс зам тээврийн яам, Уул уурхайн яам, Эрдэнэс таван толгой компани зэрэг холбогдох байгууллагууд нь ажлын хэсэг байгуулж, асуудлыг анхааралдаа авч, арга хэмжээ авахыг шаардаж байна" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button