УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Бид Олимпын цагаан туган доор орох эрсдэлээс зайлсхийсэн

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ допинг болон цагаан тугийн дор олимпод оролцох эсэх асуудлаар өнөөдөр /2023.10.02/ тайлбар өглөө.

Шууд дамжуулалт:

Тэрбээр, "Ж.Хатанбаатар гуай хоёрын хооронд ийм асуудал гарсан юм байна. Яагаад гэвэл БШУЯ-наас 400 гаруй сая төгрөгийн төсөв өгсөн. Тэрний өмнө ч санхүүжүүлж байсан. Төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгө мөнгөндөө аудитын дүгнэлт хийлгэж, тайлан өгөх учиртай. Төсөвт үндэсний аудит дүгнэлт гаргах хууль журамтай.

Гэтэл МОНАДА нь хөндлөнгийн аудитын байгууллагаар дүгнэлт хийлгэж, “Зөрчилгүй” гэдэг тайлангаа Биеийн тамир, спортын улсын хороонд өгчээ. Хороо нь эргээд “төсвийн мөнгө зарцуулж байгаа учир Үндэсний аудитаар шалгуулах учиртай” гэдэг хариу хэлсэн. Үндсэний аудит нь МОНАДА-г зөрчилтэй гэж үзсэн ч, түүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм байна.

Тэгэхээр МОНАДА, Биеийн тамир, спортын улсын хороо хоёрын хооронд зөрчил удаан явагдсан. Тиймээс төсөвт дахин хөрөнгө мөнгө тусгаж, болохгүй зөрчил үүсчихсэн.

Ийм нөхцөл байдал үүссэн учраас Засгийн газар 2023 оны долдугаар сард төсвийн тодотгол хийхдээ “үүссэн өр авлагынх нь мөнгө, тамирчдаас допингийн шинжилгээ авах хөрөнгө" хүртэл суулгаж өгсөн. Айдаггүйгээ авдартаа хийчхээд сууж байгаа улсууд шүү дээ тэд нар.

Хэрэв бид төсвийн тодотголд суулгаж өгөөгүй байсан бол ёстой жинхэнэ асуудал болох байлаа.

Наймдугаар сард "WADA"-гийн төлөөлөл ирж ажилласан, Монголд.

Энэ үеэр бид "МОНАДА болон Биеийн тамир, спортын улсын хороо хоёрын хоорондоо зөрчилтэй байгаа тул мөнгийг нь БНСУ-ын допингийн шинжилгээний байгууллага руу шууд шилжүүлж болох уу" гэдэг асуудал хөндсөн. Ингээд ирж ажилласан хүмүүс нь зөвшөөрсөнөөр мөнгийг нь хийсэн. Баримт сэлтийг нь "WADA" руу явуулсан, байгаа. Одоо энэ асуудал байхгүй.

Үүнээс долоохон хоногийн дараа "WADA" -гаас МОНАДА-тай холбоотой дахин бичиг ирсэн. "Тус байгууллагад зургаан зөрчил байна арилга" гэсэн утгатай. "Тэгэхгүй бол танай Үндэсний шигшээ багийг олимпод оролцуулахгүй" гэсэн байсан.

Энэ дагуу сураглаад "Ямар зургаан зөрчил байгаа юм бэ" гэж асуусан. Түүн дотор "Шээсээр шинжилгээ авдаг байсан бол цусаар шинжилгээ авдаг болсон" гэдэг асуудал үүссэн. Энэ шинжилгээний асуудлаа ЭМЯ-нд тавьж, Засгийн газрын хуралдаанд хүртэл оруулж танилцуулсан би. Д.Амарбаясгалан сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан.

Бид Олимпын цагаан туган доор орох эрсдэлээс зайлсхийсэн. Ирэх оны төсөвт 780 сая төгрөгийг Монголын үндэсний допингийн эсрэг холбоонд өгөхөөр тооцоолсон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 2, 2023 13:37

Энэ ч нэг л жудагтай бөх царайлан олон жил хулхидах шив.

Зочи
Зочи
10 сар 2, 2023 15:13

Муухай хүн шүү! Зуд болж байхад өндөр үнээр өвс шахна! Германд очоод дэлгүүрээс 130 еврогоор худ�##�даж авсан өмдөө 2 хоногийн дараа буцааж өгмөөр байна гэж дайраад элчин сайдын яамны орчуулагч з�##�ууг нүүр хийх газаргүй болгосон гэж байгаа!

Зочин
Зочин
10 сар 2, 2023 17:18

Хуц�##�гүй �######� цэзданы бөх

Зочин
Зочин
10 сар 2, 2023 18:48

Muuhai hun…

Зочин
Зочин
10 сар 2, 2023 19:21

Олимпын саад гуай �######�аач ээ

Зочин
Зочин
10 сар 2, 2023 21:13

ЗА ОДОО ОЛИМП ТИВ ДЭЛХИЙ БОЛ ДҮҮРЧ ЗҮГЭЭР ЭНЭ ҮНДЭСНИЙ БӨХИЙХӨӨ АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭЭЧЭЭ МОНГОЛДОО ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАРТАЙ БОЛЛОЧЭЭ ҮНДЭСНИЙ БӨХ ДУУССАН ӨДӨР ХЭДЭН БӨХЧҮҮДЭЭ АВААЧААД БООВЫГ НЬ БЭЭЛИЙТЭЙ ГАРААРАА ХЭД ГАЧААЛДААД ШЭЭЛГЭЭД НҮДЭН ДЭЭР НЬ ШИНЖЛЭЭД ӨГӨӨЧЭЭ ХӨНДЛӨНГИЙН ГЭРЧҮҮДЭЭР ХЯНУУЛААД ЖИШЭЭ НЬ САЯ ТҮРҮҮЛДЭГ БАДАРЧИЙН ҮСЭРХЭГ БОМБООГООРОО ШЭЭСЭН ШЭЭСНЭЭС СЭРГЭЭШ ИЛРЭХ НЬ ҮҮ? ҮГҮЙ ЮУ ИРГЭД БӨХ СОНИРХОГЧДЫН ХЯНАЛТАН ДООР ХИЙГЭЭЧЭЭ.БАДАРЧИЙН БООВНООС ГАРСАН ШЭЭС ХЭД Ч СОЛИГДСОН ЮМ ХЭН МЭДЛЭЭ.БАТЭРДЭНЭЭ МИНИЙ ХӨГШИН ОДОО АМРААТАХАА ӨМНӨДЭЛГЭРТЭЭ ОЧООД САЙХАН АМРААД ХЭВТ ЧИ ОДОО БОЛСОН МАРЛАЙЧИХААД Л ИХ ДАЛЧИГНАЛАА БОЛЬ ОДОО

Балт
Балт
10 сар 2, 2023 23:34

Энэ дээгүүр доогуур бгаа м�##�ууд амаа татчих. Та нар шиг үхэрүүдээр за�##�гахдаа тулаагүй. Их аврага төр түшилцээд явна. Та нар уландаа чацга царайлаад байжээ.

Зочин
Зочин
10 сар 3, 2023 13:33

Допингын эсрэг төвиин Хатанбаатар гэдэг тэр нөхөр үнэхээр их булхайтай нөхөр юм аа Хууль дүрмиинхээ дагуу үндэснии аудитын газраар төсвиин зарцуул�##�таа ш�##�гуулчихгүй хамаагүй хувиин баыгууллагаар ш�##�гуулчихаад гүриигээд байсан юм шивдээ Булхай луйвараа нуух гэж хуулиин дагуу ш�##�гах ёстой үндэснии аудитаар нь ш�##�гуулахгүй байгаа юм биздээ Одоо зүгээр мөнгииг нь өгөөд орхих биш аудитаараа сайн ш�##�гах ёстой юм байна

Холбоотой мэдээ

Back to top button