НИЙГЭМНийгэм мэдээ

23 саяын орлоготой, өөрийгөө хутгалсан С.Жавхлантбаатар гэж хэн бэ

Ногоон автобусны хэргээр өдгөө зургаан хүн саатуулагдаад байгаа билээ. Тэгвэл автобусны худалдан авалтын асуудалтай холбоотой бүх тендерт гарын үсэг зурсан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар шалгагдах хугацаандаа өөрийгөө хутгалж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тэрбээр хамгийн сүүлд буюу 2022 оны хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ 22.9 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 90 сая төгрөг юм байна.

Түүний 2022 оны ХОМ-д,

  • 56 сая төгрөгийн үнэ бүхий Lexus RX 330 - 1 ширхэг
  • 51.5 сая төгрөгийн 70 хонь, 60 ямаа, 25 адуу, 19 үхэр
  • 32.3 сая төгрөгийн үнэ бүхий эзэмшлийн 700 м.кв, өмчлөлийн 750 м.кв
  • 17 сая төгрөгийн үнэт эдлэл
  • 10.6 сая төгрөгийн хадгаламж
  • 20.1 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй
  • "Эгшиг эх ундхар" болон "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн хувьцаатай
  • тусгай зөвшөөрөл нэг ширхгийг эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Харин Замын цагдаагийн албанд газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 оны ХОМ-тэй нь харьцуулахад,

  • мал аж ахуй нь 12
  • дотоодын хадгаламж нь 1.5 саяар тус тус нэмэгдсэн байна.

С.Жавхлантбаатар нь Тээврийн цагдаагийн албаны дэд даргын албан тушаалыг 2018 оноос хойш хашсан бөгөөд цагдаагийн хурандаа цолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төр цэвэршээд өөрсдийгөө харакири хийгээд эхэллээ.

Зочин
Зочин

humuus avtobusnii uniig 1000 bolgono geed bna gej t1 deg balai mon biz dee orol garal p###a

Зочин
Зочин

Өөрийгөө алчмаар их нүгэл хийсэн юм байхдаа яасан өрөвдмөөр хямдхан утсан чинээ улаан амь бэ хулгай луйвар шунал авилга залууст их л сургамж болж бнадаа

Зочин
Зочин

Анхны харакири

Ххх
Ххх
Reply to  Зочин

Булганы угшилтай л байх даа

Зочин
Зочин

Өөрийгөө хутгана гэдэг чинь дэвчэшгүй нүгэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа юм бишүү

Зочин
Зочин

замын цагдаад хурандаа болтлоо ажилласан хүн машины арлын дугаар дахин давтагдахгүй гэдгийг маш сайн мэднэ. Бүр мэдэхийн дээдээр шүү. Хуучин гэдгийг нь мэдсээр байж 30жилийн давталт энэ тэр гэж цавчаагаа хаацайлах гэж үзээд явсангүй дээ

Зочин
Зочин

энэ хүнд өөрийгөө ингэх шалтаг шалтгаан байна уу. Хэн нэгний явуулга бишүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

үхсэн энэ хулгайчыг явуулагдах ямар ч хэрэггүй

Зочин
Зочин

Хоригдож шалгагдахгүй гэсэн арга байх дөө гадуур шалгагдаж чөлөөтөй байж хороо найруулна

Зочин
Зочин

Угаасаа л худал,хулгай луйвар бүгд л эрт орой хэзээ нэгэн цагт заавал баригдаж илчлэгдэнэ шүү дээ.Яах гэж ийм юм хийж байдаг юм бэ Ажил хийж олсон мөнгөөрөө шудрага амьдрах шиг амар амгалан аз жаргал хаана байнаа.Мөн ч олон хүн шуналаасаа болж нэр төрөө баастай хутгаж байна даа.

Зочин
Зочин

Өшөө маш их но бна даа !!!! Өөрийгөө хутгалана гэхээр муу нохойн баас

Зочин
Зочин

Энэ хүн мафи гар хөл

Зочин
Зочин

Ер нь бол зөв.гүйцээсэн бол түүхэн гавьяа н

Зочин
Зочин

Хөрөнгөжижж яваа хулгайч бна

Зочин
Зочин

Даруухан цагдаа хүндлүүлэн амьдардаг, сагсагнуур полицууд богино насалдаг жамтай! Цагдаа нар ч тэдний үр хүүхэд ч хулгаач улс төрчидийн! хохирогчид доромжлуулагчид мөн!

Зочин
Зочин

Сайн судалж бэлдээгүй дутуу Харакири хийчихэ

Зочинхаха
Зочинхаха

Энэ нам дагасан өлөн хулгаачуудад насаар нь шоронд хорих бүх хөрөнгиин хураах ялтай болгохгүй болэнэ монгол сөнөлөөө ард иргэдииинболомжиииг хулгаалагсад нүглэээ хүлээх өдөр ирнэээ лалрууд нүүрс ждү банк газар богдуул тэрэлж автобус гээл хүгдииг хулгаалчихлаааэнэ хүн сүгүүд

Холбоотой мэдээ

Back to top button