Хууль: Охиныг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноох магадлалтай
Сураггүй алга болсон охин нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарлаа. Түүнчлэн он гарснаас хойших хүүхэдтэй холбоотой онц ноцтой гэмт хэргүүд олон удаа давтагдсан нь нийгмийн дунд "тахал" болоод байгаа юм.
Тэр ч утгаараа УИХ-ын намрын чуулганы эхний өдрийн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхэд хамгаалалтай холбоотойгоор яаралтай сонсгол явуулахыг үүрэгдсэн. Улмаар өчигдөр буюу аравдугаар сарын 6-ны өдөр уг сонсголыг зохион байгуулж, улмаар талууд байр сууриа илэрхийлсэн билээ. Сануулахад, ХЗДХ-ийн шинэхэн сайд Б.Энхбаяр "Бага насны хүүхдийг хүчиндсэн этгээдэд өршөөл уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй гэх хуулийн төслийг өргөн барьчихсан. Шууд баталъя. Хүүхдийн хүчирхийллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргахгүй байх хэрэгтэй" гэв.
Түүнчлэн ЦХХХ-ны сайд Н.Учрал ч "ХНХЯ яг үнэндээ хэзээ ч хүүхэд хамгааллын асуудалд анхаарал тавьж байгаагүй шүү. Энэ ажлыг ХЗДХ-ийн яам л хийсэн. ХНХ-ын яамныхан ХЗДХ-ийн яамтайгаа хамтарч ажилла. Нэг агентлагийн төсөв нэмлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй" хэмээсэн.
Нэг үгээр бол бид хүүхэд хамгааллын асуудалд хуулийг чухалчлах нь нэн тэргүүний зүйл билээ. Тэгвэл чуулганы хоёр дахь өдөр хийсэн хүүхэд хамгааллын сонсголоор бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол өршөөл үзүүлэхгүйгээс гадна магадлангаар суллахгүй байж, хуулийг чангатгахаар хуулийн төслийг өөрчилж, өргөн барьсан юм.
-Дорноговьд гарсан хэргийг үйлдсэн Г Эрүүгийн хуулийн ямар заалтаар ял эдлэх магадлалтай вэ-
Хэргийг үйлдсэн Г нь хүн хулгайлж, хүчиндэж, бэлгийн дур хүслээ хангаж, хүний амьд явах эрхэд халдаж, худал мэдүүлэг өгсөн. Хамгийн чухал нь БАГА НАСНЫ ХҮҮХЭД хохирогч билээ. Манай улсын хуулинд бага насны хүүхэд гэдгийг 14 хүртэлх нас хэмээн авч үздэг юм. Амиа алдсан охины хувьд 12 настай байжээ.
НЭГТ. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдвэл багадаа 12 жил, ихдээ бүх насаараа хоригдоно.
Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэгт Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг зүйлчилсэн. Тус бүлгийн 10.1.2 дугаар зүйлийн 2.1 онц харгис хэрцгийгээр, 2.7-д хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглаж, бага насны хүүхдийн амийг егүүтгэсэн бол 12-20 хүртэлх жилийн хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ.
ХОЁРТ. Хүчиндэх гэмт хэргийн дээд ял нь бүх насаар нь хорих.
Эрүүгийн хуулийн 12.1-д заасан хүчиндэх гэмт хэргийг
- 2.7-д урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн 5-12 жилийн хорих ялаар шийтгэнэ.
- 4-д энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, улмаар хохирогч нас барсан бол 12-20 жилийн хорих ял эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ.
ГУРАВТ. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол 8 хүртэлх жилийн ялтай.
Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлд Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар бага насны хүүхдийн эсрэг үйлдвэл 2-8 жилийн хорих ялтай ажээ.
ДӨРӨВТ. Хүн хулгайлснаар 5 хүртэлх жилийн ял эдэлнэ.
Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлд зааснаар бага насны хүүхдийг хулгайлсан бол 1-5 хүртэлх жилийн хорих ял эдлэх юм.
ТАВД. Худал мэдүүлэг өгвөл торгох, нийтэд тустай ажил хийлгэх эсвэл зорчих эрхийг хязгаарлана.
Хэрэгтэн мэдүүлгээ удаа дараа өөрчилж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байсан бөгөөд худал мэдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар 450 мянгаас 5 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1-12 сар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай.
Тэгэхээр дээрх бүгдээс харвал тухайн хэрэгтэн Г нь бүх насаараа хоригдох магадлалтай гэсэн үг.
Түүнчлэн 12.1.2.7 дугаар заалт болох "уг хэргийг өмнө нь үйлдэж байсан" гэх тодотгол бий. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр хэрэгтэн Г нь өмнө нь хүчирхийллийн хэргээр ял эдэлж байсан нэгэн ажээ. Тодруулбал, тэрбээр 1998 онд буюу 22 насандаа насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн хэргээр 12 жилийн хорих ял оноож эдэлжээ.
-Хэрэгтэн Г нь удаа дараа олон төрлийн гэмт хэргээр ял эдэлж байсан бөгөөд хамгийн сүүлд тэнсэнгээр суллагджээ-
Тэгвэл хэрэгтэн Г нь хамгийн сүүлд буюу 2014 онд гар утас худалдааны төвд танхайрч, олон тооны утас хулгайлсан хэргээр зургаан жилийн ял авсан байна. Гэсэн хэдий ч 2016 оны есдүгээр сард сайн засарч, хүмүүжсэн гэх шалтгаанаар магадлангаар суллаж байжээ.
Түүнийг олон нийт 2016 оны Өршөөлийн хуульд хамрагдаж, суллагдсан гэж үзэж байгаа боловч үгүй ажээ. Харин тэнсэн харгалзах магадлангаар сулласан байна.
Тодруулбал, 2014 онд сүүлийн хэргээ үйлдэж, ял эдэлсэн бол 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулиар ял эдэлсэн гэсэн үг. 2002 оны Эрүүгийн хуулиар "Хорих ял шийтгүүлсэн ялтан оногдуулсан хорих ялын тодорхой хувийг эдэлсэн, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоо төлсөн бол түүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ" хэмээн заасан байдаг аж.
Ташрамд дурдахад, Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах шаардлагыг хангаж тэнцсэн ялтны зан байдлын тодорхойлолт, саналыг хариуцсан нийгмийн ажилтан нэгтгэн тодорхойлдог байна. Мөн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргаар гарын үсэг зуруулж баталгаажуулдаг ажээ. Бүрдүүлсэн баримт бичгийг ялтны хувийн хэргийн хамт албан бичгээр харьяа аймаг, нийслэл, дүүргийн прокурорт хүргүүлэхийг тоо бүртгэлийн ажилтан хариуцдаг байна.
Харин прокурорын зүгээс,
- Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурор нь ял тэнсэх арга хэмжээг хэрэглэх ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг улирал бүр шалгаж, сар тутам танилцах,
- Ял тэнсэх, ял хойшлуулах, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг ялтны хувийн хэрэгтэй танилцах, шаардлагатай тохиолдолд ялтантай уулзах, тайлбар гаргуулах, тодорхойлолт авах хэлбэрээр хяналт тавьдаг ажээ.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hun hulgailah yalaa nemeh heregtei
Бүх насаар нь энэ �##�уурчинг тэжээх гээ юу шууд цааз�##�
Цаазын ялыг өг
Цааз энэ хүнд хүссэн шийтгэл нь. Шоронд орохгүйн тулд амиа хорлохыг завдсан. Тэгэхээр амархан үхэх хүслийг нь биелүүлж өгч болохгүй.
Олны өмнө шууд �##�ах ёстой.
Шууд �##� муу гөлөг
Дээд хэмжээ авах боломжтой л юм байна. Шүүгчид л өгдөггүй болохоос хууль нь байсан байна.
Цааз өгөөчээ. Бүх на саараа төрийн хамга�##��##�тад байна төрөөр хооллуулах нь бараг шагн�##� юм биш үү
Бүх насаар нь хорих эсвэл амийг амиа нь солих
Нь шударга болно
АМИЙГ нь амиар гэхдээ (хүүхдийг их тарчлаан там�##�ж амь гуйж уйлж орилсон байж таарна тэхэд нь энэ гаж чөтгөр сонсоогүй хүүхэд шигээ
амьтныг) там�##�ж цааш нь харуулах хэрэгтэй
Odoo ene aluurchin 47 nastai bn. 1998 ond 22 nastai bsan gj bichij. Zasrahgui hun bn. Iim huniig gargaj bg shirongiin darga huseltee igch bg mon taarsan taar shuudainuud bn daa
Hen gedeg prokyror sullav. Sullahgu bj boliishd bas
Гянданд амьтан болондоо
20 н жил гянданд сууухад цаазын ялтай бараг дүйх байх
25 жил ч багадна тайган болгоод бүх насаар нь хорих!!¡
Юуны чинь их бага ял вээ шууд цаазаар ав цаазын ялаа сэргээгээч
Исламын хуулиар чулуугаар цохиж �##� �######�ыг нь тас�##�ж нохойд идүүл
Татвар төлөгчийн мөнгөөр үхтэл улс тэжээх гэнээ арай юмаа �##�аач
НҮБ д цаазгүй орон гэж бүртгүүлсэн болохоор энэ бол биелэгдэх боломжгүй.харин 25 жил гянданд хорьж мэдрүүл.энэ муу новш 10 хонохгүй тамлагдаж үхлийн муугаар үхнэ дээ одоо.
хүнд хэрэг хиисэн хүмүүст я�##�ыг нь чангаруул ! !
nemeed baiwal owoo olon jil boloh yum baina buh nasaar n horihch baina tegeed yg yl sonsoh uyer n hongoniig n hunded bagtaah biluu hundiig n hongond n bagtaanach biluu neg teneg yum baidag neleen heden jil hasagddag n ihel harj uzej bui enerengui huuli gej tailbarladag gesen unenuu deer uyed sotsialist huuli gedeg n odoo ymar bolj huwirsan be arai aluurching amid ywah hunii erhiin daguu gej huuli tailbarladag bolson yum bish beez
Аймаг, хотуудад цаазын тавцан бэлтгэ. Та нар хүүхэд хамга�##�ж чадахгүй бол сүргийг шатаах нүүрс тавцан бэлтгэ.
Бузар амьтаныг Цаазлаасай!!!Энэ бузарын үр хүүхэд ,ах дүү төрөл төрөгсөд бг бол тэднийг нь ч гэсэн Хянаж байгаасай! Тэдэн дотор ч ГАЖ ДОНТОН байгаа шүү!!!
Олон удаагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн нь нотлогдсон байхад наадахаа юуг нь бүх насаар нь хорих гээд байгаа юм. Алаад өгөөч, бузар новшийг
Huchingiin hereg hiisen huniig olnii nuden deer shuud tsaazlaach manai uls huuli denduu sul bna
ИЙМ АРААТАНГ ГАНЦ ЦАГ АМЬСГАЛАХ ЭРХ ОЛГОХ Ч ЁСГҮЙ !!!!!!!!!!!!.ШУУД ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ШАЛДАЛЖ БАЙГААД ТОЛГОЙГИЙ НЬ ЦАВЧААД ХАЯ !!!!!!!!!!! ДАРАА ДАРААГИЙН АРААТАНУУДАД СУРГАМЖ БОЛГО. ТӨР ЧАДАХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН БИД ЧАДНА ГАРГААД ИР АЛААД ХАЯЫЫЫЫЫ
ИДЭР-ОДЫН ЭЭЖ ОЮУНГЭРЭЛ ГЭЖ ЁСТОЙ МОНГОЛЫН НИЙГМИЙГ БУСНУУЛСАН АВГАЙ БАЙНАА. АН ЗАСАГ БАРЬЖ БАЙХАД ОЮУНГЭРЭЛ ЦААЗЫН ЯЛГҮЙ БОЛГОНО ГЭЖ ЧИЧИРЧ ХАШГИРСААР БАЙГААД ЭЛБЭГДОРЖТОЙ НИЙЛЭЭД ЦААЗЫН ЯЛГҮЙ УЛС БОЛГОСООООН ГЭТЭЛ ТҮҮНИЙ ХОР УРШИГ ХАРДАА!!!!!!!!!
ОЛОН БЯЦХАН НЯЛХ ОХИДЫГ ЧАРЛУУЛАН АЛЖ,ЧАРЛУУЛАН ХҮЧИНДЭЖ ЦУС НӨЖТЭЙ НЬ ХОЛЖ АЛЖ МӨЧЛӨН ХАЯЖ БАЙНА ЭНЭ ОЮУНГЭРЛИЙН ҮНЭЛЭХҮЙ ГАВЪЯА....
За тэгээд ядарсан хэдэн монголчуудынхаа хуруу хумсаа хуйхлан үр хүүхдээсээ ч харамлан байж цуглуулж үнэнчээр тушаасан татварын хэдэн төгрөгөөр Нямдоржгуайн бариулсан дундаж айлын гэрээс ч тансаг шорондоо тухлан сууж 100 нас хүрч зургаадай таяг тулж, улсынхаа хамга�##��##�тад орж айх аюулгүй ,хүний эрхийн комиссаруудаар эрхээ хамга�##�уулсан шигээ амар тайван амьдрахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье дээ. Цус нэгт монгол ах дүү нар чинь хоол хүнс, дулаан байр, тохилог орчин, тав тухыг чинь �##�дуулчихгүйн төлөө өдөр шөнөгүй борив бохисхийлгүй, үр хүүхэд, өтгөс буурлаа умартан өөрийн өчүүхэн муу биесээ хайрлахгүй зүтгэнэ гэдгээ эрхэм хүндэт �##�уурчин таны өмнө батлан хэлж мэхийн хүндэтгэн ёсольё.....Болж өгвөл миний дүү ялаа хүнд хөнгөнд нь тооцуулаад, хугацаанаасаа эрт нарандаа гарч ирж биднийхээ хэн нэгнийг х�##�иачихаад эргээд орно биз дээ... хүндэтгэн ёсолсон.Ухаан муут гэнэн монгол ах дүү нар чинь....
Buh nasaar ni tejeeeh hend heregtei we amid yvah erh bna uu iim buzar yumand