Уул уурхайн 7 хоног өнөөдөр 10.00 цагт эхэлнэ

Эрдэс баялаг, уул уурхайн хамгийн том чуулга уулзалт болох "Уул уурхайн долоо хоног" өнөөдрөөс эхлэх билээ. Тодруулбал, хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээ 10.00 цагт нээлтээ хийх юм.
Цар тахлын дараагаар уул уурхайн салбарын сүүлийн үеийн тоон мэдээллийг хуваалцаж, асуудлыг шийдэх гарцыг хайхын тулд манай улсад байгаа тус салбарын бүхий л төлөөлөл оролцдогоороо онцлогтой билээ.
Тус арга хэмжээнд Австрали, Канад тэргүүтэй 20 орчим улсын 300 гаруй хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирэх юм. Түүнчлэн 3000 орчим аж ахуйн нэгжүүд оролцох тооцоотой байна.
Энэ удаагийн арга хэмжээнд Монголд хэрэгжих уул уурхайн томоохон төслийн удирдлагууд оролцож, хэлэлцүүлэн өрнүүлэхээс гадна Оюу Толгойн бүлэг ордын ашиглалт, Зөөвч Овоо буюу ураны хайгуулын ажил гэх мэт сонирхолтой сэдвүүд багтсан.
Түүнчлэн өнгөрсөн жилтэй харьцуулахад нэн тэргүүний чухал ашигт малтмал болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн худалдаа гэх мэт шинэ сэдвүүд багтжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.