Нийгмийн

Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэнэ

Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногт “GLOBAL ETHICS DAY” буюу “ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлд уламжлал 2014 оноос эхэлсэн. Монгол Улсад 2022 онд анх удаа СЭЗИС “Академик ёс суртахуун” сэдвийн хүрээнд тэмдэглэжээ. Энэ жилийн хувьд цар хүрээгээ улам өргөжүүлэн “Мэргэжлийн ёс зүй”-н ач холбогдлыг бизнес эрхлэгчид, СЭЗИС-ийн болон бусад их, дээд сургуулийн оюутан, залууст таниулах зорилгоор дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд: 

Олон нийтэд хандсан: 

  • “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” эсээ бичлэгийн уралдаан
  • “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” панел хэлэлцүүлэг

СЭЗИС-ийн багш, оюутанд хандсан:

  • “Ёс зүйн дүрэм, түүний хэрэгжилт” хэлэлцүүлэг
  • “Академик ёс зүй” таниулах сургалт
  • “Эрүүл мэнд, зөв хооллолтыг дэмжих” аян, явган аялал
  • Бусад сонирхолтой тэмцээн, уралдаан.

Дэлхийн ёс зүйн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, мэргэжлийн ёс зүйн ач холбогдлыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах, нийгмийн манлайллыг бий болгоход хамтран ажиллах байгууллагуудыг [email protected] хаягаар хандан, бидэнтэй нэгдэхийг уриалж байна. 

Ёс суртахуунаараа манлайлъя

#GlobalEthicsDay

#UFE_GlobalEthicsDay

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button