УЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Парламент: Лаосоос 50 сандал бэлэглэх бол 12 тэрбумыг юунд зарцуулах вэ

Ирэх жилийн сонгуулийн хамгийн том онцлог бол бид 126 гишүүнтэй болох явдал билээ. Одоогийн парламентын хувьд 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгвэл гишүүдийн тоо нэмэгдсэнээр хэр хэмжээний төсвийг зарцуулах вэ гэдэг нь анхаарал татсан сэдэв байв.

Тэр дундаа гишүүдийн тоо 126 болсноор сандал ширээнээс эхлээд гарах зардал нэмэгдэх нь баараггүй. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл өгөхдөө "Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын парламент бидэнд 50 ширээ, сандал бэлэглэхээр болсон. Тус улсын Үндэсний ассамблейн дарга энэ онд манайд айлчлах үеэр хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн.

Энэ онд эсвэл ирэх оны хоёрдугаар сараас өмнө орж ирнэ. Өмнө нь ч мөн Лаосын тусламжаар хийж байсан. Харин микрофон, цахим системүүд урьд нь КОЙКА-гийн тусламжаар хийгдсэн. Одоо тэр бүтээгдэхүүн нь байхгүй, шинэчлэх боломжгүй болж, хугацаа нь дууссан юм. Цахим системийг шинэчлэх ажил олон жил яригдсанаар ирэх онд шийдэгдэх болж байна" хэмээсэн юм.

Тэгвэл дээрх техник технологи шинэчлэх ажил хийгээд парламентын засвар үйлчилгээнд нийт 12 тэрбум 669 сая төгрөгийг тусгасан хэмээж байгаа.

Улсын төсвийн хоёрдугаар хавсралтад УИХ-ын дарга Г.Занданшатарын 2024 онд санхүүжүүлэх төсөл хөтөлбөр дунд парламентын засвар үйлчилгээний төсөв суугджээ. УИХ-ын дарга ирэх жил 22.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй юм. Үүнээс хуралдааны танхимуудын засвар, тохижилтод Улсын төсвөөс 3.089 буюу 3.1 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ. Харин УИХ-ын Тамгын газрын тоног төхөөрөмжид 19 тэрбумыг төсөвлөсөн байна.

Үүнээс харахад парламентын засвар тохижуулалтад нийт 3.1 тэрбум төгрөгийн төсвийг 2024 оны Улсын төсөвт тусгажээ. Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын цахим системийг шинэчлэхэд УИХ-ын даргын хэлсэн мөнгөн дүнгийн үлдэгдлийг тусгасан байна. Тодруулбал, цахим систем, микрофон, тоног төхөөрөмжүүдийг шинэчилнэ хэмээсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button