"Ураны төслөөс 30 жилд 3.2 тэрбум ам.долларын орлого олох боломжтой боллоо"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Франц Улсад айлчилж буй. Айлчлалын хүрээнд тодорхой шийдэл яригдахаар хүлээгдэж байсан гол асуудал нь, Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцөл билээ.
Уг асуудлыг Францын талтай ярилцахаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн айлчлалыг дагалдан явсан билээ. Тэрбээр саяхан ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарын ахалж байсан хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэх ажлын хэсгийн ахлагчийн статусыг шилжүүлэн авсан юм.
Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар хэвлэл мэдээлэлд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ удаагийн хэлэлцээрийн гол утга учир нь бид аливаа төрлөөр хөрөнгө оруулахад үүрэг хүлээхгүй. Илүү бодит ашгийг хүртэхэд ажлын хэсэг анхаарч, ажиллалаа. Үүнийг ажлын хэсэг дээр тохирсон хэмжээнд протоколдож, Засгийн газраар дамжуулж, УИХ-д өргөн барих бэлтгэлийг хангаж байгаа юм. Төсвийн нийт өртгийг өнөөгийн үнэ цэнээр тооцоход 12 орчим тэрбум ам.долларын өртөг бүхий төсөл хэмээн үзэж байгаа.
Энэ төслөөс Монгол Улс 30 жилийн хугацаанд нийт дүнгээрээ 3.2 тэрбум ам.долларын орлого олох боломжтой хэмээн тооцоолсон. Ийм хэмжээний мөнгийг олон төрлийн татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр хүртэхээр болж буй нь өндөр ач холбогдолтой юм" хэмээлээ.
Холбоотой мэдээллийг доорх холбоос дээр дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
;Доллар яахав,,,,,, 30н жилийн дараа Байг�##�ь орчиноо сүйтгүүлсэн, Хүн м�##�гүй Хордсон газар нутагтай л үлдэнэ дээ,
Энэ нөхрийг ш�##�гав�##� их юм гарна даа
Юу юу яричхаад ирэв сэжигтэй
30 жилд 3.2 тэрбум $. Боль үз ф�####�кууд. Ийм ашиг гэж юу байдгийн. Зүгээр байж л байг. Та нар бизнес хийж сурах яагаа ч үгүй байнаа. Идэж уух нь их байгаа лда тэр нь ойлгомжтой. Ямар хүүхэд хуурч байгаа биш
юу солиороод байгаа бацаан бэ? дандаа нам ш�##�гуулна. францууд хожно. өөрсдөө гүйж ирэх ёстой байт�##� манай манганрууд ахиаад өөрсдөө гүйгээд оччлоо
Ene xuniig xaraxaar ogt itgel turuxgui baina. Nuursnii xulgaigaa shiideegui tsagt itgexgui ni dee.
Сү-гийн хүү Парит дээрэмдүүлж, 600 мянган еврогийн зүйлээ �##�дсан гэж мэдээ гарчээ. Бас л их мөнгөтэй юм аа, аан
Улс орон дамнасан луйварчид Монголын хэдэн өлөн новшнуудыг юу ч гэж татаж болно. Нэг их мөнгөөр хулхидаад өгөх нь юу л бол. Орж ирсэн мөнгийг нь өлөнгүүд хуваагаад з�##�гичих байлгүй
Юу? Дөнгөж 2 тэрбум доллар уу? 30 жилд үү? Үгүй байлгүйдээ
Монголын нэг баяны эхнэр нь гэхэд л ганц гар цүнхнээсээ 1 тэрбум долларын ойр зужрын үнэт эдлэлээ �##�лаж байхад 30 жил та лхиулчаад 2хон тэрбум доллар уу. Манай энэ хэд ингээд л мэдрэлтээд байдаг юм